Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, Энхтайваны гүүрний ачааллыг багасгах зорилгоор Энхтайваны гүүрний зүүн талд Дундгол дээгүүр 58 метр урт гүүрийг барьж, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өглөө.
Уг гүүр нь автозамаар нарны замтай холбогдож байгаа юм. Гүүр ашиглалтад орсноор Энхтайваны гүүрний ачаалал 30 хувиар багасах аж.
4.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий уг ажлын гүйцэтгэгчээр “Оч наран” компани ажиллаж, аравдугаар сарын дундуур ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч ийнхүү хугацаанаас нь өмнө ажлаа дуусган хүлээлгэн өгчээ. Уг байгууламж нь 1.5 км автозам, 22 метр урт тунел, 58 метр урт гүүрээс бүрдэж байгаа юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.