antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 28, 2015 Comments are off

Дэд сайд нарын нэрс тодорч эхэллээ

нийтлэсэн Admin

zasgiingazarСар орчмын өмнө МАН-ын дэд сайд нарыг албан тушаалаас нь буулгасан. Тэгвэл дэд сайд нарын нэр эхнээсээ тодорч байгааг албан бус эх сурвалж мэдээлэв.

Тухайлбал зургаан сайдаас “бялуу” хүртээгүй ИЗНН-д эрх баригчид дэд сайдын хоёр суудал өгчээ. Тус нам улс төрийн зөвлөлөө хуралдуулж З.Ган-Очир, Р.Булгамаа нарын нэрийг дэд сайдад дэвшүүлэхээр болсон байна. Р.Булгамаа хуульч, эдийн засагч мэргэжилтэй бол З.Ган-Очир уул уурхайн салбарын чиглэлийн мэргэжилтэй нэгэн аж.

Харин АН-ын  Гүйцэтгэх зөвлөлөөс Н.Мөнхдаш, Д.Цэрэнчимэг, Ч.Батцогт нарыг дэд сайд нэр дэвшүүлсэн бол МАХН, МҮДН Шударга ёс эвслээс нэрсээ тодруулаагүй байгаа гэнэ. Ямартай ч Аж үйлдвэрийн болон Уул уурхайн дэд сайдын суудлыг тэд аваад байгаа аж.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудалд дэд сайдууд  томилох асуудал багтаагүй ч уг асуудлыг хэлэлцэж магадгүй байгааг эх сурвалж өгүүлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car