antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 25, 2015 18 comments

М.Хүдэрбаатар: “Нүүрс” хөтөлбөрийг үргэлжлүүлье, надад хариуцуулчих

нийтлэсэн Admin

Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатартай ярилцлаа.

Та Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх байсан. Ахлахзөвлөх байсан Л.Гансүхийг шүүх яллалаа. Энэ асуудал дээрямар байр суурьтай байна вэ?

Шууд хэлэхэд, энэ бол хэлмэгдүүлэлт. Н.Алтанхуяг дарга өөрөө шүүх хурал дээр очиж хэлсэн шүү дээ. Л.Гансүх бол ажил хийсэн хүн гэж. Энэ үнэн. Бид нэг баг болж ажиллаж байсны хувьд Л.Гансүх зөвлөх яаж ажиллаж байсныг мэднэ. Багануурын орлогч захирал ч шүүх хурал дээр хэлсэн байсан. “Л.Гансүх дарга яаралтай, хямд нүүрсийг ард түмэнд хүргэх хэрэгтэй байна гэж шахдаг байсан” гээд. Ер нь бодит байдал бол энэ.

Гэхдээ шүүх ингэж үзсэнгүй?

-Тэглээ. Та нар анзаарсан бол Л.Гансүх нар гэмт хэрэг үйлдчихлээ, мөнгө идчихлээ гэж хэн анх гомдол гаргав. Тэгсэн хохирогч байгаагүй. Хамгийн гол нь энэ хүн мөнгө ингээд идчихэж гэж огт яриагүй. Тэгсэн атлаа шүүгээд, ял оноочихож байгаа юм. Ухаж үзвэл энэ бол хэлмэгдүүлэлт гэдгийг дахиад хэлье.

-“Багануур” ХК хохирсон л гээд байсан?

-Хамгийн гол нь энэ төсөл юуны тулд хэрэгжиж байв гэдгийг бодох хэрэгтэй байгаа юм. “Нүүрс” хөтөлбөрөөс өмнө иргэд нүүрсийг 250 мянгаар авдаг байсан бол дараа нь 80 мянган төгрөгөөр авдаг болсон байсан. Энэ бол амжилт. Дээрээс нь нүүрсний шуудайг хүртэл зохих стандартад нь нийцүүлсэн гээд дагаж хийсэн ажилд зөндөө байдаг юм. Тэгэхээр Шинэчлэлийн Засгийн газар тухайн үед ард түмэндээ хэрэгтэй хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэр маань амжилттай биелжээ гэсэн үг. Хөтөлбөр хэрэгжсэн хоёр жилд ийм л үр дүнтэй явж ирсэн байна. Олон хүн ажлын байртай болж, иргэдийн халаасан дахь мөнгө өөрсдөд нь үлдэж, ард түмэнд хэрэгтэй ажил байсан шүү дээ. Ер нь “Багануур” ХХК чинь ард түмний өмч биз дээ. Тийм болохоор эдийн засгийн хямралтай энэ цаг үед ард түмний ачааг хөнгөлөх үүрэгтэй. Харин байнга ашиггүй ажилладаг нь энэ уурхай улсын, ард түмний өмч гэдэгтэй холбоотой гэж ойлгож болно. Хэрэв “Багануур” хувийн компани байсан бол өөрөөр ажиллаж байгаа шүү дээ. Үнэнийг хэлэхэд, “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь Орон нутгийн сонгуулиар Улаанбаатар хотод АН-ыг ялахад асар том түлхэц болсон. Үүнийг Нийслэлийн АН, Улаанбаатар хотын удирдлагууд мэдсээр байж дуугүй суугаад байгаад гайхаж байна.

Одоо өвөл болох нь. Нүүрсний үнэ талийгаад өгөх байх даа?

-Тэр бол мэдээжийн асуудал. “Нүүрс” хөтөлбөр зогссон шүү дээ. Энд нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Одоо энэ хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэх хэрэгтэй. Ард түмэнд ашигтай байсан, “Багануур” ХК хохироогүй гэдгийг шүүх тогтоолоо. Тиймээс Шийдлийн Засгийн газар “Нүүрс” хөтөлбөрөө сэргээгээд ч гэдэг юм уу, үргэлжлүүлээд ч юм уу хэрэгжүүлэх шаардлага байгаа юм. Ер нь бол нүүрсний үнийг ийм хэмжээнд барьж ажиллах нь энэ Засгийн газрын үүрэг гэж ойлгох хэрэгтэй. Ард түмний амьдрал хүнд байна. Эдийн засгийн хямралд эргэлт буцалтгүй орчихлоо. Бүсээ чангалах тухай ярьж байна. Тэгэхээр ирэх өвлийн хатуу хахирыг ийм аргаар давъя гэдэг санал хэлж байгаа юм.

Л.Гансүх зөвлөх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд буруудсан. Тэгэхээр дараагийн хүмүүс энэхөтөлбөрөөс болгоомжилж таарна даа?

-Үгүй байлгүй дээ. Гэхдээ тийм асуудал байдаг юм бол би хэрэгжүүлсэн ч чадна шүү дээ. Энэ хөтөлбөрийг надад хариуцуулчих.

Энэ боломжтой юу?

-Яагаад боломжгүй гэж. Өмнө нь Л.Гансүх зөвлөхийн баг хэрэгжүүлж байсан. Болохгүй зүйл ерөөсөө байхгүй. Хамгийн гол нь нүүрсийг дундаас нь үнэ нэмж ард түмэнд хүргэдэг дамжлагыг халах хөтөлбөр юм шүү дээ. Тэгэхээр тийм сэтгэлтэй л ажиллах юм бол өмнөх шигээ амжилттай хэрэгжээд явчихна. Надад бол тийм сэтгэл байна. Би хийе л дээ. Ийм цаг үед иргэдээ хямд нүүрсээр хангах энэ сайхан ажлыг хариуц гэвэл би дуртайяа хүлээж авна. Хэрэв хөтөлбөрийг хэрэгжүүлээд дундаас нь мөнгө төгрөг идээд байдаг гэж хардаад байгаа бол сүүлийн үед санхүүгийн үйл ажиллагаанд төрийн бодлогоор нэвтрээд байгаа “шилэн” байдлаар хэрэгжүүлж болно. Яахав, “Багануур” ХХК-аас хэдэн төгрөгөөр гарав. Унаа тээвэр, ачиж буулгах, хольж шигших зардал нь ямар байна. Ингээд иргэд хэдэн төгрөгөөр нүүрсээ авч байна вэ гэдгийн гүйлгээ бүрийг ил, тод мэдээлээд хэрэгжүүлж болно шүү дээ. Ингэсэн нөхцөлд Л.Гансүх зөвлөхийг хардаад байгаа шиг явдал болохгүй. Ер нь тэгээд ийм л хөтөлбөр байж гэдэг нь харагдана. Ард түмэн үүнийг мэдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (September 25, 2015 3:15:05 pm )

    Fuck you! Bvvdkaa mine

  • зочин (September 25, 2015 3:16:10 pm )

    бага үнэтэй нүүрс авсан иргэд яагаад дуугүй байгаан, мартчихсан уу, одоо өвөл болоод ирэхийн цагт санах уу, тэгж болохгүй үнэнээр нь хэлэх хэрэгтэй, ер нь төрд ажиллаж байгаа хүмүүс юм хийх тусмаа идлээ уулаа гэж хардагдана, хийхгүй бол юм хийсэнгүй гэх яалтай билээ, тухайн үед нүүрсээ авч чадахгүй байгаа иргэдэд буян болсон шүү дээ!!!!

    • лам (September 25, 2015 6:14:26 pm )

      Идсэн уусан гэдэг хардалт өөрсдөөс нь л гарч байна нэг нь нэг аятайхан ажил хийхээр олон жил идээд сурчихсан улсууд над шиг идэж байгаа болов уу гээд нэгийгээ хардана энэ бол төрийн албанд бүр бугишчихсан асуудал :

  • hutsaa (September 25, 2015 3:30:40 pm )

    hutsana biz muu golog ene pizdaag harinch sain medne shuu hogiin luivarchinl bsan dag

  • hentii (September 25, 2015 3:33:18 pm )

    ene odoo yu vee aduu malaldag bj bgaad juulchin avgaid bie ee uneleed ypon yvsan tendee emgen ovgon 2g nuhchaad hamag yumiig ni hulgalaadl irsen hulgaich pizdaashdee

  • hnuurschin (September 25, 2015 3:35:06 pm )

    27000r avaad 80000r zarna tserguud ajilsan ymarch zardalgui iimel bna uhaantnuudaa

  • зочин (September 25, 2015 3:55:24 pm )

    нүүрс хөтөлбөр ч ядарсан олон мянган ард иргэдэд үнэхээр хэрэгтэй байсан шүү.цаашид хэрэгжүүлээсэй гэж бодож байна.Засгийн газар Майцэцэг хүүхний татварын асуудлыг ярьж суухаар гэр хороололын айл өрхөө хямд нүүрсээр хангах тухайд бодлого хэрэгжүүлвэл яасийн.Майцэцэг бол улсад төлөх ёстой татвараа 2 жил дамнан өгөөгүй л юм билээ шдээ.

  • Anonymous (September 25, 2015 4:19:46 pm )

    YAFOND ADUU MALALHAAR OCHOODOBGON SAMUURAIG UHEHEER EN HOGSHIN SAMUURATAI YABDAJ BAIGAAD UHEHEER ENE HORONGIIG OORIIN HORONGO BOLGOOD ABAAD IRSEN HULHINII GARDAA

  • зочин (September 25, 2015 4:40:11 pm )

    хүн ямар яаж явах ер нь хэнд чинь хамаатай юм, өөр өөрсдийгөө л хичээж явбал барав,

  • Монгол (September 25, 2015 5:46:57 pm )

    Ахиад идэхээ бодоод байна аа даа. Алтанхуяг идүүрчин шүүхийг мөн ч их дарамталлаа.

  • Fuck you (September 25, 2015 5:50:44 pm )

    Terbumaar ni ideed 4-5 han jil avdag jishig togtooh gej bnuu ta nar. Tegvel ter ajlaa nadad daatagachih

  • дандий (September 25, 2015 6:04:47 pm )

    Би олон жил нүүрс түлж өвөлжсөн. Хэзээ ч нэг тонн нүүрс 250000 төгрөгт хүрч байгаагүй. Хэрэв нэг тонн нүүрсийг 50000 төгрөгөөр зарахаар энэ ажлыг зохион байгуулж чадвал танд баяр хүргэж дэмжих байна.

    • лам (September 25, 2015 6:18:28 pm )

      Энэ жил нүүрсээ худалдаж аваад үнээ бичээрэй.

  • Mgl (September 25, 2015 6:23:22 pm )

    Ene hvderee hudaarist gar shvv. Naad Aimag sumandaa l hiih ym bwal hii.hiih ym oldohgvi bol aduugaa malal za budka. Bitgii ilvv dutuu ymand sawsagnaad bai “Hvvrc. “hutulburiig nadad ugchihj gj bh shig duraaraa ym yarihii. Muu luiwarchnii tuslah baisnaa yu gh gd bgaam.

  • Хvдэрийн дvv (September 25, 2015 6:53:15 pm )

    Энэ пиздаа одоо болио хуцалгуй хедеенее очиж адуугаа малал

  • Anonymous (September 26, 2015 2:31:10 am )

    Ene mongolchuud neeren neg negniigee sain tandag um. bie unelz baisniig n hurtel medeh um

  • Anonymous (September 26, 2015 7:35:42 am )

    Nuurs hutulbur ee zogsooh heregtei
    Dahiad l davtagdana
    Yaduu doroi hund uguh geed bgaa yum bol nuursnii mungiig n ug

  • Baagii (September 26, 2015 8:38:44 am )

    Baganuuriin nuurs utaa tortog ikhtei ulaanbaatariin Utaag nemegduulsen.zohion baiguulalt muu baisan. Hutulburiin nuurs ch yumuu. Esvel uurhaigaas Hulgai hiigeed ch zaraad baigaa yumuu buy med.baisan shuu dee. Uchriig ni oloogui. Tortog ikhtei nuurs bolhoor ger oron huvtsas ter chigger huu bolod nuguuhee ugaaj tseverleh geed mun ih hugatsaa mungu zarsan yum daa.yadaj nalaihiin nuurs baisan Bol sain baisan. Hutulburiig dalimduulj neg heseg ni ovoo zoos too bolson biz. Ingej hogging yum hiih shaardlagagui.nuursnii union zuruugeeree ail urhiin tsahilgaanii uniig hyamdruulah geed Utaag. Bagasgah .ailuudiin dulaaniig shiidegdeh olon Arga zamuud Baihad Zavala tortog ikhtei utaatai bagahuuriin nuurs zamiig songoson, songoh geed baigaa yum boldoo.tegeed bas ah duugeeree niileed shuu. Ded saidiin Ahlan zohion baiguulj hiih ajil baisan geed baigaa shuu dee. Tserguud ajil hij baigaa birch leg gargaad baisan.tedend ajliin huls ugsun bolov uu.janjin shtabiin darga general ni hurtel nuursen deer zogsoj haraadl aa.uneheer nuurs tuluuleh geed baigaa Bol baganuuraas uur tortoggui utaa bagatai nuurs olj irededee hurgie.

antalya rent a car