Дөрвөн настай охиноо зодож тархинд нь гэмтэл учруулан, уушгийг нь бяцалснаас амь насанд нь хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх анхан шатны хурал өнөөдөр/IX.24/ болох байсан ч хэргийг дэнсэлсэнгүй. Учир нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд болох байсан хурал шүүгдэгч есөн сартай жирэмсэн Г.Маралмаагийн биеийн байдал муудаж, ухаан алдсан гэх шалтгаанаар шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 7-ны өдрийг хүртэл хойшлууллаа.
Т.Цогт Г.Маралмаад халдсанаар биеийн байдал нь муудсан гэв
Шүүх хурал эхлэх үеэр шүүгдэгч Г.Маралмаагийн биеийн байдал гэнэт муудаж, ухаан нь балартсанаар түүнийг эмнэлгийн машин авч явсан юм. Энэ үеэр Г.Маралмаагийн өмгөөлөгч Б.Хувцагаан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангиас Тахарын албаныхан Т.Цогт, Г.Маралмаа нарыг нэг машинд суулган авчирсан. Энэ үеэр Т.Цогт Г.Маралмаа руу дайрч, алуурчин гэх зэргээр дуудаж, сэтгэл санааг нь хямрааснаас үйлчлүүлэгчийн биеийн байдал гэнэт муудаж, ухаан алдлаа. Иймээс дараагийн удаад шүүгдэгч нарыг тусад нь авчрахыг Тахарын албаныхнаас хүсье” гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.
Г.Маралмаа амаржсан тохиолдолд хэрхэх вэ?
Эрүүгийн хуулийн 63-т зааснаар жирэмсэн эмэгтэй буюу гурав хүртэлх настай хүүхэдтэй эмэгтэйд оноосон ялыг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулна гэж заасан. Шүүгдэгч Г.Маралмаа нь одоогоор есөн сартай жирэмсэн, биеийн байдал нь хүндэрвэл хийсвэр хагалгаагаар амаржина гэж өмгөөлөгч нь мэдэгдэж байгаа тул түүнд ял оноосон тохиолдолд хорих ялыг хойшлуулах эсэхийг өмгөөлөгч Ц.Батбаяраас тодруулсан юм.
Тэрбээр “Эрүүгийн хуульд зааснаар шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл арав хүртэлх жилийн ял оноох хэрэгт буруутгагдсан бол оноосон ялыг хойшуулж болно. Гэхдээ хуулинд заавал хойшлуулна гэж заагаагүй. Харин Г.Маралмаа нь онц хүнд гэмт хэрэгт буруутгагдаж байгаа учраас энэхүү зүйл заалтаар ял авбал жирэмсэн, нялх биетэй байсан ч хорих ялыг шууд биечлэн эдэлнэ” гэлээ.
Т.Цогтыг охиных нь үхэлд буруутгажээ
Энэ хэрэгт анх эрүү үүсгэхэд талийгаач охины аав Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдсэн байсан. Өөрөөр хэлбэл түүнийг бусдын амь нас аюултай нөхцөл байдалд байхад тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллагад хандаагүй гэх хэрэгт буруутгаж байсан юм. Харин нэмэлт мөрдөн байцаалтын явцад охины үхэлд төрсөн эцэг болох Т.Цогтыг мөн адил буруутай гэж сэжиглэн шүүгдэгчээр татжээ.
Г.Маралмааг 15-25 жилийн хорих ялаар шийтгэнэ
Мөрдөн байцаалтын явцад талийгаач охины хойд эх болох 27 настай Г.Маралмааг охиныг зодож тархинд нь гэмтэл үүсгэн, уушгийг няцалснаас амь насанд нь хүрсэн гэдгийг тогтоожээ. Тодруулбал, түүнийг биеэ хамгаалах чадваргүй, бага насны хүүхдийг байнгын дарамтад байлгаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татжээ. Шүүхээс Г.Маралмааг буруутай гэж үзвэл 15-25 жилийн хорих ялаар шийтгэх юм.
Г.Маралмаа, Т.Цогт нар нэгнийгээ алуурчин гэж мэдүүлжээ
Т.Цогт, Г.Маралмаа хоёр хуулийн байгууллагад биенийхээ эсрэг мэдүүлгийг хэрэг шалгаж эхлэх цагаас эхлэн өгсөн. Т.Цогт “Миний охиныг тэр хүүхэн байнга зодож, намайг эзгүйд хоол өгдөггүй байсан гэсэн. Анхандаа би юу ч мэдээгүй. Гэрчүүдийн мэдүүлгийг унших явцад Г.Маралмааг ямар жигшмээр эмэгтэй байсан гэдгийг мэдсэн. Энэ бүхэнд Г.Маламаа л буруутай. Охиныг минь зоддог байсан улмаар амь насыг нь хөнөөнө гэж бодсонгүй” гэж мэдүүлсэн гэнэ.
Харин Г.Маралмаа удаа дараа өгсөн мэдүүлэгтээ “Охиныг яагаад амь насаа алдсаныг мэдэхгүй. Т.Цогт охиныг талийгаач болохоос гурав хоногийн өмнө ширэн бүсээр ороолгож зодсон. Т.Цогт л буруутай . Би бол хааяа л гар хүрдэг байсан. Бас талийгаач шатнаас санаандгүй унасан. Тэгээд л хүнд бэртэл авсан байх” гэх мэдүүлгийг мөрдөн байцаагчид өгсөн байх юм.
Эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр “Дараагийн шүүх хурал болох өдөр буюу ирэх аравдугаар сарын 7-ны өдөр гэхэд Г.Маралмаа амаржих болно. Тиймээс энэ хэргийг шийдвэрлэх хурал багагүй хугацаагаар хойшилно” гэдгийг хэлж байна.
М.БОЛОР
Холбоотой мэдээ
-
zochin (September 24, 2015 1:01:37 pm )
huurhii ohin dahin turuhduu sain aild turuusei evii evii um mani bad me hum
-
Anonymous (September 24, 2015 1:06:20 pm )
iim hvmvvsiig tsaazalah yl bagdandaaa
-
зочин (September 24, 2015 1:12:44 pm )
яргачдыг хурдан шийтгэж хөөрхий охины сүнсийг нь тайван амраах юмсан.
-
зочин (September 24, 2015 1:39:53 pm )
Энэ маралмаа гэсэн хүүхэн алсан нь тодорхой шүү дээ хүний эцэг тэгж хүүхдээ алах хэмжээнд зодохгүй байхаа гэхдээ цогт хамгийн буруутай үр хүүхдээ хогын тэнсэн харгалзах ялтай хүнд үлдээж л байдаг
-
zochin (September 24, 2015 1:44:10 pm )
etseg ni bj huuhdiig tsug zodson gee bizdee yagaad odoo 2r bieruugee chiheed bna hoeuland yg adilhan yl og
-
zochin (September 24, 2015 1:54:16 pm )
adilnan yl og hynii hog araatnaas door nobshnuud zailuulaa
-
зочин (September 24, 2015 2:12:25 pm )
ХЭЗЭЭ ЖИРЭМСЭЛЭХЭЭ САЫЙН МЭДНЭ ЭЭ АЙМААР ХҮҮХЭН ЮМ АА ХӨӨРХИЙ ХҮҮХЭД НЬ ЯАНА АА
-
zochin (September 24, 2015 3:50:45 pm )
Hurdlan yallaad uurluuleh yalig uuruuleechee nasaar ni horih tsaazlah yalch bagadana Mongolin ard tumen ene 2n yal shiitgeliig l huleej bgaa huurhii nyalh ohin zurh shimshirmeer 2 muu buzar aluurchin hoid nas gej bdag bol ta 2 nohoin amidralaar amidarnaa
-
999999 (September 24, 2015 3:55:42 pm )
hurdan shiideechee yu hvleegeed arga saam hiigeed tsag abaad bdgiin .
-
Anonymous (September 24, 2015 4:01:32 pm )
харахаас жигших юмаа
-
Anonymous (September 24, 2015 8:36:47 pm )
Ene nuhur ni hvn zodoh yamr durtai yum be uuruu hvvhdee altsiin bish vv yadaj jiremseniine bodoj bgvi l yum bhda
-
Anonymous (September 24, 2015 8:45:04 pm )
Hvvhediine garsanii daraa yallah heregtei bhaa nylah hvvhed boijij bn bi hvvhediine l bodoj bn manai mongolchuud zarim ni hargis yum aa dutah yum algaa
-
Anonymous (September 25, 2015 8:45:35 am )
энэ удаад янз бүрээр хойшлуулж байвч бурхан чамайг шийтгэх байхаа хэрхэн амаржихыг нь л харж байя даа
-
zochin (September 25, 2015 8:53:00 am )
tsogtiig tsaazalaachee adilhan 2 aluurchin
-
Aluurchid (September 25, 2015 3:36:10 pm )
Nas biend hursen EREGTEI hun 4-hun nastai ohin huuhdiig suran teleegeer oroolgono gej odoo uy baih ve taminee..tiimhen jaahan huuhdiig ireeduin eh hun tarihiig ni goojitol mun uushigiig ni byatsartal nudne gej uy gesen ug ve humuusee yamar neg tailbar hiigeechdee bi itgej uneheer chadahgui ni…esvel ene buhen aimshgiin kinonii zohiol uymuu.zugeer l zohiol baigaasai..
-
зочин (September 25, 2015 4:02:56 pm )
Цогт өөрөө бас хөгийн новш юмаа
-
Зочин (September 25, 2015 4:29:35 pm )
Наад тэнэг Маралмаад ялын өгөөч тэнэгүүдээ.Шүүж ядаад байх юм алга.Цогт байхгүй хойгуур наад авгай чинь юу хийсэн юм билээ яаж мэдэх юм бэ?.Ийм алуурчин авгайтай нийлж байдаг энэ залуу тэнэг юмаа жирэмсэн гэх нэрийдлээр Цогтод ял үүрүүлэх гээд байгаа юм биш үү
-
Зочин (September 25, 2015 4:31:53 pm )
Цогт анхнаасаа охиноо харахгүй тэнэг Маралмаа алуурчны гарт хүүхэдээ алддаг нь буруу шүү дээ. Хайран нялх үр минь гэж боддоггүй юмуу.Зальтай авгай чамд ял өгүүлэх гээд байгаа шүү.тэмцэх хэрэгтэй.
-
dorj (September 25, 2015 7:44:41 pm )
yu l boldog boldoo
-
dorj (September 25, 2015 7:45:27 pm )
burhan min gej helhees oor ug alg
-
Anonymous (September 25, 2015 8:11:24 pm )
ухаан муутай хоёрыг сайн шийтгэ бусдад сургамж болно
-
Anonymous (September 25, 2015 9:11:58 pm )
Элбэгдорж гэж нэг хужаа үүнийг уншиж байгаа боловуу. Тэр тэнэг бас л өршөөх байх даа энэ алуурчидаа. Өөрөө алуурчин болохоор ийм юмнуудаа өршөөгөөд байгаа юм даа. Гурвуулаа үхээсэй
-
Erchuud (September 25, 2015 9:16:48 pm )
Ehneree shulmaar solih huseltei erchuuded surgamj boloh oor l yum bolj baina daa. Dund ni huuhduud l hohiroh ni emgeneltei yum.
-
Зочин (September 26, 2015 10:59:04 am )
Яг үнэн. Эхнэрээ сольж байгаа хүмүүс сайн анхаарах хэрэгтэй. Тэр Маралмаа Цогтын хүүхдийг тээж байгаа биздээ. Хүнээс хүнийг булаахаар лайг нь хоёулаа үүрч байгаа байхдаа.
-
zochin (September 26, 2015 6:06:16 pm )
2 aluurching ard tumnii umne gesgeen tseerluul yagad bolohgui gej 2-lang ni deediin deed yl shiitgel zovlon zoviur ulsuh uvdhiin zovlong amsuulj ylal shuud tsaazalval ymarch zovlongui uhej dald orno,aluurchid ch zovohgui uhehin tuluu zalbirch suugaa bailgui de
-
Зочин (September 28, 2015 11:13:46 am )
ЁООХ ЭНЭ 2 -Н ЗУРАГ ГАРААД ИРХЭЭР Л БИЕНИХЙ БҮХ ҮС БОСООД ТАХИАНЫ МАХ ШИГ БОЛЧООД БАЙХЫН ЭНЭ МАНГАСУУДЫН ЗУРГЫГ БИТГИЙ ТАВИАЧ ТЭХҮҮ ГУЙЯ САЙТУУДАА
-
зочинз (September 28, 2015 3:55:31 pm )
Хүүхдээ ,харгис эмэгтэйтэй нийлж алсан Цогт гэх энэ нөхөр талийгаачийг ГССҮТ-с эмчилүүлэхгүй хүмүүсийг загнан хөөрхий нялх амьтаныг хүнд бэртэлтэй байхад нь аваад явж байсан гэсэн энэ нөхөр үйлээ эдлэж тамаа цайг ялыг нэмж төлөвлөсөн нь зүйтэй,хэрэг гарах нөхцөл бүрдүүлэгч шүү дээ
-
Луйварчин (October 01, 2015 7:32:27 pm )
Үнэндээ хоёулаа буруутай байна шүү. Хоёуланг нь сайн шүүж хойч үедээ сургамж авахаар шийтгэе. Уул нь хоёуланг нь зэрэгцүүлж зогсоож байгаад буудах хэрэгтэй.
-
Зочин (October 06, 2015 7:55:13 am )
Эрт дээр үеэсээ Монголчууд хүүхдээ сураар ороолгож ирсэн. Энэ нь бас домын шинжтэй. Хэзээ ч сураар ороолгуулсан хүүхэд тархиндаа гэмтэл авахгүй. Маралмаа гэгч эмэгтэй зэрлэг дээрээ бүүр тэнэг юм байна.
-
suhee (October 07, 2015 1:00:31 am )
esteg hun huuhdee hairlah heregtei tsogt bugsnuus bolj ohinoo allaa daa
-
zochin (October 07, 2015 1:54:14 pm )
Maralmaa chin urid ni huuhedtei eh hun shuude huuhdee aavd ni uguud Tsogt gedeg zaluugiin amidraliig ugui hiigeed deer ni ohiniig alsan aluurchin shuu
-
Jigshij bn (October 09, 2015 8:14:48 am )
Huurhii ohin burhanii orond ocno.maralma tamd ochno bh da
-
zochin (October 10, 2015 11:29:59 am )
hunii yortontsiin shuuh yal a oglo.tsaana ni burhani shuuh gej aimaar uym bas bii.uy gej helehev de. horvoogiin buzar hog shaarnuud
-
bat (October 11, 2015 11:53:34 am )
unerheer aimshig ter gedsend baigaa nyalh amitang yamar huvi zaya huleej bnaa.ingeed bodohoor ter TSogt l buzariin amitan yumaa.2iin 2 nyalh amitang ingej tamd unagah gej……
-
ptr (October 11, 2015 11:58:53 am )
er ni zaluuchuudaa sain l bodoh estoi.mon bolgoomjtoi baih heregtei.bi bol hen ni ch alchihiya gej bodoogui baihaa,daanch heterhii teneg zodoj baij.ingeed 4n hunii huvi zaya orovdolteigeer duusaj bna.teneglej bolohguig haruulsan yil yadal…
-
zochin (October 13, 2015 8:16:06 am )
omgoologch ni hvn alsan hvniig omgoolch gaihaas ard tvmnees icheech
-
zzochinochin (October 14, 2015 7:26:46 pm )
tegeed ene tsogt bas huuhdee eejid ni uldeej boloh bsan shu de yagaad hoid ehiin baraa haruulab da eejid ni ogson bol iim yum bolohgui bsan shu de
-
zzochinochin (October 14, 2015 7:28:32 pm )
huurhii ohin ih zobson shu de nasandaa haramsaj bolomgui iim aldaag buu gargaarai zaluusaa iim hargis bj bolohgui ee ene teneg huuhen teneg zaluu hoer horboogoos tonil
-
0000 (October 15, 2015 4:07:27 pm )
ДЭНДҮҮ ЮМ ДЭНДҮҮ ЮМ МОНГОЛООР ДҮҮРЭН БАЙНА МОНГОЛ ТӨР ХУЛГАЙЧ НАРЫН ТӨР БОЛСОН
-
зочинзочин (October 20, 2015 11:52:31 am )
охины ээж нь буруутай нөхөрөө зовоох гэж охиноо явуулаад
-
zochin (October 24, 2015 12:41:32 pm )
балиар авгай эцгийг нь байхгүй хойгуур зодоод гэмтээсэн нь ойлгомжтой байхад худалаа эцэгт нь ял өгөх гэд байхын тэгээд бас охиныг нь үхэлд хүртэл зодчихоод ичихгүй унтаж хэвтэж л байдаг одоо төрж байгаа биздэ тэнэг алуурчин юмаас ямар юм төрөх вэ хэнч хайрлахгүй байхда аягүй бол алуурчин болж өсөх байх яанда гэдэсэнд байхад нь л ад үзэгдэж шоронгийн газар явж хорих ангид хүмүүжих нь хайран хүүхэд ирээдүй алга да тэнэг эхээсэй болж эцэг нь ийм болохоор тэнэг авгайгааса айдаг байсан манай эрчүүл ийм эхнэртэй хүмүүс зөндөө байгаа охиноо өмөөрөхөөр нь эргүүттэл загинаж хэрэлдэж хөөдөг биз эрчүүлд хэлэхгүй болохоос зөндөөл зовлон байгаа омхий хүүхэнийг хурдан ялал дэндүү шулмас
41 Comments