antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 24, 2015 3 comments

“МОНГОЛ ГАЗАР”-ынхан хууль зөрчөөгүй гэв

нийтлэсэн Admin

3be75ba32057bc15original“Монгол газар” ХХК-ийн  Уурхайн дарга М.Цагаан,  компаний хуульч Г.Буянт, тус компанитай хамтран ажилладаг нөхөн сэргээлтийн байгууллагын төлөөлөгч Д.Батхишиг нар болон Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн төлөөллөөс өнөөдөр  мэдээлэл хийлээ.
Тус компанийг  Орхон голыг бохирдуулж, хууль бусаар олборлолт явуулсан гэх асуудал яригдаж тэр ч  бүү хэл үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа ажээ. Гэвч өнөөдөр “Монгол газар” ХХК-ийнхан “Манай компани зохих зөвшөөрлүүдийг бүгдийг нь авсан, бүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж  байгаа. Иргэдийн нэрийг барьсан эвсэл хөдөлгөөнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв цуурхал тарааж байгаа нь манай компаний нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Орхон голыг бохирдуулсан гэх хэргээр биднээс мөнгө шантаажлах гэсэн байгууллага, хувь хүмүүс үйл ажиллагаанд саад учруулж байна. Олборлолтоо хийнэ, Нөхөн сэргээлтээ ч хийнэ.  Ямар нэгэн хууль зөрчсөн, гол бохирдуулсан  асуудал байхгүй тул үйл ажиллагааг маань хэвийн явуулж өгөхийг хүсэж байна. ” хэмээн хэвлэлийхэнд хандав. Мөн 8-р сарын 21-ний Мэргэжлийн хяналтын шалгалтаар тус компаниас ямар нэгэн зөрчил маргаан илрээгүй аж.
Уурхайн дарга М.Цагаан ярихдаа:
Манайх стандартын дагуу олон шүүлт дамжлагаар орж усаа цутгадаг. Саяхан 8 сарын 21-нд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирж өөрсдөө үзэж хараад явсан.  Үйл ажиллагаа явуулж байсан газраа нөхөн сэргээлт хийдэг. Нөхөн сэргээлт хийсэн газар өнөөдөр малчид хадлан тэжээлээ ч бэлдээд байж байгаа.
Үнэхээр бохирдуулахгүй байгаа гэсэн ямар баталгаа байна?  
Бид өөрсдөө усныхаа дээжийг ууж үзэж, ямар нэгэн химийн бодис  байхгүй болохыг нотолсон видео бичлэг хүртэл хийж ирсэн байгаа. Үүнийг нутгийн ард иргэд ч хэлнэ.
Яг ямар шалтгаанаар, хаанаас үйл ажиллагааг зогсоох шаардлага тавьсан бэ?
Орхон голыг их хэмжээгээр бохирдуулж байна гэх үндэслэлээр Орон нутгийн Цагдаагийн газар, аймгийн мэргэжлийн хяналтын газар, мөн сумын байгаль орчны байцаагч зогсоо гэсэн. Байгаль орчны газраас албан ёсоор ирээд голын усанд дүн шинжилгээ хийсэн зүйл байхгүй. Усныхаа дээжийг шинжилгээнд өгөхөөр өнөөдөр авчирсан байгаа. Тэгэхээр бидний зүгээс ямар нэгэн хууль зөрчсөн, гол ус бохирдуулсан зүйл байхгүй.
Энэ тухай Архангай аймгийн Цэнхэр сумын ОРХОН багийн иргэн Д.Болдбаатар хэлэхдээ: “Монгол Газар компани манай нутагт үйл ажиллагаа явуулаад багагүй хугацааг өнгөрөөж байна. Энэ айл алтыг нь аваад авдрыг нь хаядаггүй. Нөхөн сэргээлтээ ном журмын дагуу гүйцэтгэж байгалийг унаган төрхөд нь оруулдаг. Нөгөө талаар нутгийн иргэдтэй хамтран ажиллаж тэдний амьжиргаанд ихээхэн хувь нэмэр оруулсаар ирсэн. Хамгийн наад зах нь малчдын гар дээрээс мах сүү цагаан идээг нь зах зээлийн ханшаар авч, малчдын гар дээр бэлэн мөнгө өгдөг гээд олон зүйлийг хэлж болно” хэмээсэн юм.
Ер нь улс орон бие дааж оршин тогтнохын тулд өөрсдөө бие даасан үйлдвэрлэгч байх хэрэгтэй. Энэ мэтчилэн үндэсний томоохон үйлдвэрлэгчдээ дэмжихгүй байвал өнөөдрийн эдийн засгийн хүнд нөхцөлд улам дарамт үүсч, ажилгүйдлийн тоо ч нэмэгдэнэ гэдгийг анхаараасай.
Н.Буянжаргал

 

– See more at: http://www.unen.mn/content/54449.shtml?alias=unen#sthash.0WMdY7pX.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Зочинз (September 24, 2015 9:33:16 am )

    Монгол газар гэдэг аж ахуйн нэгж чинь үйл ажиллагаагаа явуулж бгаа юмуу

  • Ард түмэн (September 24, 2015 10:08:11 am )

    Дампуураагүй билүү

  • MGL (September 24, 2015 1:09:50 pm )

    9-сарын 3-5 хүртэл эндби байсан тэхэд ОРХОН ГОЛ авах юмгүй болсон байсан. Заваан шаргалтса юм урсаж байна билээ.

antalya rent a car