antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2015 4 comments

“Харилцагч таныг сонсъё” аян Баруун аймгуудаар үргэлжилсээр…

нийтлэсэн Admin

144297220856020230e2ba7Төрийн банк нь Хамгийн сайн үйлчилгээтэй банк байх, хамгийн сайн харилцаатай банк байх, хамгийн эрсдэлгүй банк байх, үр ашигтай банк байх гэсэн үндсэн 4 зорилтынхоо хүрээнд 2014 онд “Ажилтан таныг сонсъё” аяныг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү аяны II үе шат болох “Харилцагч таныг сонсъё” аяныг 2015 оноос амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хот болон орон нутгийн зүүн бүс, говийн аймгуудын харилцагчддаа хүндэтгэл үзүүлэн тус аяныг зохион байгуулж байсан бол энэ удаад Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, Баянхонгор аймгийн Баянхонгор хот, Говь-Алтай аймгийн Алтай хот, Завхан аймгийн Шилүүстэй, Их-уул сумын харилцагчидтай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, аяныхаа буухиаг амжилттай үргэлжүүллээ.

14429722325602024896184.jpg

Энэ удаагийн аянд Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан, Төрийн банкны Хангамж аюулгүй байдлын газрын захирал О.Баасансүрэн болон салбарын бусад захирлууд оролцож, харилцагч нартай санал бодлоо солилцсоноос гадна, Төрийн банкны элч дуучин, МУСТА, ОХУ-ын Буриад Улсын Ардын жүжигчин Б.Амархүү, Монгол поп опера “Увертюра” хамтлаг оролцож, бүрэн хэмжээний тоглолтоо толилуулсан юм.

Цаашид ч “Харилцагч таныг сонсъё” аян үргэлжлүүлэх бөгөөд харилцагчдын санаа бодлыг сонсож, тухайн хүсэлтийг өөрсдийн үйл ажиллагаандаа тусгах, мэдээлэл солилцох, санхүүгийн боловсрол олгох сургалт зэрэг олон үйл ажиллагааг Төрийн банкнаас 2015 оныг дуустал хугацаанд зохион байгуулах юм.

144297225956020263c0c17.jpg

14429722705602026eade0d.jpg

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • zochin (September 24, 2015 1:35:53 pm )

    aminilt husie

  • zochin (September 24, 2015 1:36:25 pm )

    ard tumnee jaahan hairla tanai bank

  • zochin (September 24, 2015 1:36:57 pm )

    banknii zeeliin huug jaahan buuruul

  • za za (September 24, 2015 3:25:39 pm )

    uls tor

antalya rent a car