antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2015 23 comments

Онц байдал зарлаач, Ерөнхийлөгч өө!

нийтлэсэн Admin

glaaridЦахим мэдээллийн тойм харлаа. “Хуучин байрны үнэ 10 орчим хувиар буурчээ”, “Ам долларын ханш буцаад өслөө”, “Төсвийг танах, хасах, тайрах зам үлдсэн. Сонголтгүй!!!”, “Үндэсний үйлдвэрлэлийн “амиа хорлолт” тойрсон зовлон” зэрэг гарчгууд ирийнэ. Татварын дарамтанд орсон компани нэр нь танигдсан бүтээгдэхүүнээ үнэгүй тараах гэтэл хэт олон хүн дайрч дэлгүүрийн шилэн хаалга хагалан замбараагүй байдал үүссэн л гэнэ. Хоёр тэрбумын өрөө дараад улсаараа баярлаж байсан атал хэдхэн жилийн дараа хорин тэрбумын өртэй болчихлоо л гэнэ.

Амлалтын солиоролд итгэж төрийн түшээдээ анхнаас нь буруу сонгосон сонгогчдын амыг асуултай биш дээ. Нэг удаагийн сонгууль ч биш, сүүлийн хэд хэдэн сонгуульд диваажин амласан, архи тараасан, хэдэн төгрөг сэм атгуулсанд нь саналаа өгсөөр ирсний гор нь хатуухан гарч байна. Энэ бол эрхэм сонгогчид юугаар ч сольж болшгүй үнэт зүйлээ юугаар ч хамаагүй сольсны гай. Матрын нулимс унагаж, элэг зүрхээ өгөх нь холгүй аяглаж байгаад УИХ-ын гишүүн болмогцоо маргааш нь зангаа таниулдаг өөдгүй түшээг өргөж гаргаж ирсний гай. Ийм юмнууд УИХ-д олонхи болчихоод шудрага, ухаалаг, зөв гишүүдээ сонсохгүй олонхиороо ааглах байдал бий болчихоод байна. Түүнээс ч ноцтой асуудал нь Үндсэн хууль.

Үндсэн хууль бол төрийн тогтолцооны суурь. Энэ суурь бөх бат, алдаагүй байх ёстой. Гэтэл сууриа өрөхдөө хий цэцэрхэлцсээр хазгай буруу хийсний горыг өнөөдөр монголчууд нийтээрээ амсаж байна. Хоёр жилийн өмнө шинэ Үндсэн хуулийнхаа ойг нижгэр тэмдэглэсэн. Найрлаж, шагналд умбаж, магтаал хөвөрсөн болохоос Үндсэн хуулиас шалтгаалсан тогтолцооны гажуудлын талаар хэн ч дуугараагүй. Монгол төрийг гурван толгойтой болгочихсоноос болж улс орон хөгжиж чадахгүй, эе эвдэрч төр самуурсаар байгаад хэн нь  ч уучлал гуйгаагүй. Өнөөдрийн улс орны байдал, дүр зураг бол эцсийн эцэст Үндсэн хуулийн алдаанаас болсон төрийн буруу тогтолцооны үр дагавар юм. Манайхан үүнийг анзаарахгүй хувь хүнээс буруу эрээд байна. Тогтолцоо нь буруу учраас гажуудал гарч, нийтлэг эрх ашиг хохирч, нийтээрээ доройтож байна.

Сонгуульд ямар нам ялснаас үл хамааран Засгийн газраа хүссэн цагтаа унагаж, яам тамгын газрыг дуртай үедээ салгаж нийлүүлж, боловсон хүчнийг халж сольдог буруу жишиг Монголын төрд тогтчихжээ. Бүр аль намын хүн сайд болсноос хамаараад дээрээс доош нь бүх шатны албан тушаалтныг халдаг сольдог хорлонтой жишиг тогтов. Хэдхэн сарын настай сайдаас болоод мэргэшсэн боловсон хүчнүүд олноор халагдаж, туршлага мэдлэггүй хүмүүс ор сууж, Монгол төрийн холч бодлого, залгамж чанар гэдэг юм алга боллоо. Тэр болгонд төрийн дархлаа суларч байна. Тэр болгонд ард түмэн хохирон хэлмэгдэж байна. Тэр болгонд улс орноороо хамтдаа уруудан доройтож байна.

Дарга даамал болохоор, ямар нэгэн тамга барихаар гүйж яваа улс дотор төрд бүү хэл маньд гологдохоор нь мөн ч олон байх юм. Нэг сонсоход хэлж явсан албан тушаалдаа оччихсон л дуулдах. Монгол төр тэр чигээрээ “Би чадна” гэдэг шоуны талбар болсон гашуун үнэнээс зайлах газар алга. Төрийн алба түвэгтэй, бас хариуцлагатай гэдгийг хэн ч анзаарахаа больж, дөнгөж сургууль төгссөн, амьдралын туршлагагүй, ухааны бяд суугаагүй, омголон дэврүүн байдлаа давж харах чадваргүй залуусаар дүүрлээ. Тэр хэрээр Монголын төр хөнгөн хийсгэлэн, суурь муутай, зангараггүй болж байна.

Хэн нэгэн даргын цүнхийг нь барьж, пальтог нь өмсүүлж гүйсэн овжин залуус бялууны захаас хүртэж, дараа дараагийн ээлж айсуй бялууны үнэрээр нь дураа дарж явна. Энэ бол залуу үеийнбуруу биш. Хүссэнээ хийх, хөгжиж дэвших боломжийг нь мафижсан намаас хамааралтай төрийн тогтолцоо хаачихаар тэд яах билээ. Эсвэл эрх мэдэлтэй нэгнийх нь  хөнжлийн сэжүүр доогуур шургана. Эсвэл харийн оронд ажиллаж амьдарна. Эсвэл бор зүрхээрээ зүтгэж шар махтайгаа хатаж,  угаасаа болохгүй байгаа тогтолцооны золиос болно.

Ийм л байдалд өнөөдөр монголчууд улс орноороо төртэйгээ, хүнтэйгээ шаварт суучихаад байна. Түүний балаг нь хамгийн түрүүнд эдийн засгийн хямралаар илэрч байна. Жил бүрийн наймдугаар сард байрны үнэ өсдөг бол энэ жил эсрэгээрээ уналаа. Орон сууцны найман хувийн зээлд иргэдийг хамруулж байгаа ч банкин дээр очоод болзол нөхцлийг нь хангах хүн цөөхөн байна. Яг үнэндээ монголчууд хэнэггүй, бас хүлээцтэйдээ л өнөөдөр чимээгүй байгаа болохоосбиш өөр орон байсан бол ард түмэн нь уур хилэнгээ аль эрт гадагшлуулахаар болчихоод байгааг эрх баригчид мэдэж байгаа болов уу?

Төрөөс юм шаардахгүй, тэнгэрээс гэнэт унаад ирэх бэлэгт итгэхгүйгээр цаг наргүй хөдөлмөрлөж, зээл тавин бизнес хийж, өөрөө өөрийгөө болгохоос гадна өчнөөн хүнийг тэжээж  байгаа олон мянган шудрага хүмүүс өнөөдөр байдгаа барьцаанд тавьж, өр зээлэнд баригдаж, амьдралын төлөө чин үнэнчээр зүтгэснийхээ шийтгэлийг амсаж байгааг эрх баригчид ер нь мэддэг болов уу? Өмнө нь ядуучууд хоолгүй хонодог байсан бол одоо дундчууд хоолгүй хонохдоо тулчихаад байгааг анзаарч байгаа болов уу? Өчнөөн зоогийн газар үйлчлүүлэгчгүй байх болж, өчнөөнлангуу түрээслэгчид зэлээ эвхэж, өрийн сүлжээ ямар аймшигтай болсныг тэд төсөөлдөг болов уу? Өөрт нь тал засч долигоносон, тайвшруулсан засвартай мэдээ тоймд тэд хууртсаар сууна уу? Чин хүсэл байвал бодит үнэнийг мэдэх ч уг нь амархан даа.

Өнөөдөр  улс орны байдал үнэхээр хүнд, ард түмэн бухимдалтай байна. Үүгээр далимдуулж популизм хийгсэд ч байна. Эх оронч нэгэндээ популист гэдэг хаяг зүүж үгийнх нь үнэ цэнийг санаатайгаар унагаах нь ч байна. Нас хоорнд бүү хэл, нам дотроо ч нэг нэгнээ дарж авах аян шалтаг болгогсод олон байна. Баатар болж тодрохыг эрмэлзэгсэд зөндөө байна.

Гэвч тэднээс юу ч горьдоод нэмэргүйг өнгөрсөн амьдрал хангалттай харуулсан. Одоо байгаа төр засагт чадавхи алга. Төрийн хямрал жирийн бидэнд ч тодорхой байгаа, хэдхэн сайдаа ч томилчихож чадахаа больсон ийм үед ганц найдвар Монгол Улсын Ерөнхийлөгч л байна. Ерөнхийлөгч онц байдал зарлаж бүх эрх мэдлийг гартаа авмаар байна.

Тэгээд мэргэжлийн шигшмэл хуульчдыг суулгаж байгаад Үндсэн хуулиа боловсруулж, эрдэмтэн мэргэдээ дайчлан ойрын болон хэтийн хөгжлийн бодлогоо чамбайруулаад, энэ нурсан сүйрсэн байдлыг  цэгцэлж зөв замаар замнах бэлтгэлийг хангасны дараа онц байдлаа цуцлан жинхэнэ утгаар нь ардчилсан улсаа хөгжүүлмээр байна. Өөр сонголт хийх аргагүй болтол Монгол Улс дордчихоод байна. Ерөнхийлөгч Та эр зориг гарган үүнийг хийгээч хэмээн эх орондоо хайртай, шудрага ёсыг дээдлэгч жирийн нэгэн сэхээтний хувьд гуйя!

Урианхан Б.Галаарид


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • zochin (September 23, 2015 2:51:06 pm )

    zob b.na demjij b.na.

  • уншигч (September 23, 2015 3:02:31 pm )

    Үнэн л зүйл байна. Гэхдээ илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг үг байдаг яах юм бол доо харж, хүлээж байх л үлдэж байна дөөөөө

  • mongolshuudee (September 23, 2015 3:17:46 pm )

    tiin w.w.putiniig awch ireed onts baidliin ueiin uls orniig udirduulbal taarna.putintai turiiwch negtei eswel hamaatan sadan hund mongold baihgui bhoo

  • momgol bish hun (September 23, 2015 3:18:41 pm )

    tiin w.w.putiniig awch ireed onts baidliin ueiin uls orniig udirduulbal taarna.putintai turiiwch negtei eswel hamaatan sadan hund mongold baihgui bhoo

  • uurcil (September 23, 2015 3:37:57 pm )

    odoo yaraltai uurchlult hiihgui bol bolohoo boliloo.400-500 hun huraldaj undsen huulia uurchluh heregtei

  • Зочинз (September 23, 2015 3:46:48 pm )

    зөв бн дэмжиж бн

  • Чинбаа (September 23, 2015 4:22:54 pm )

    Дэмжиж байна. Сонгууль хүлээх хэрэггүй ард түмэн минь. Буцаад л яг иймэрхүү хүмүүс сонгогдоно. Найдвар байхгүй. Өөрчлөлт хийхгүй бол Монгол улс мөхлөө. Миний Монголыг хэн мөхөөв Нялх ардчилсан нам мөхөөв. Юм үзээгүй, юу ч мэдэхгүй, зарах луйвардах, хуйвалдах, авах идэхийн дон нөгцсөн АН-ын нэрийг барьсан хулгайчууд мөхөөв. Үүнийг таслан зогсооё Хэтрэх хэтрэхдээ дэндүү хэтэрлээ.

  • Чинбаа (September 23, 2015 4:24:50 pm )

    Дэмжиж байна. Сонгууль хүлээх хэрэггүй ард түмэн минь. Буцаад л яг иймэрхүү хүмүүс сонгогдоно. Найдвар байхгүй. Өөрчлөлт хийхгүй бол Монгол улс мөхлөө. Миний Монголыг хэн мөхөөв Нялх ардчилсан нам мөхөөв. Юм үзээгүй, юу ч мэдэхгүй, зарах луйвардах, хуйвалдах, авах идэхийн дон нөгцсөн АН-ын нэрийг барьсан хулгайчууд мөхөөв. Үүнийг таслан зогсооё Хэтрэх хэтрэхдээ дэндүү хэтэрлээ. Ерөнхийлөгчид найдвар тавья

  • Baatar (September 23, 2015 4:32:37 pm )

    Buren demjij bna

  • zochin (September 23, 2015 6:07:28 pm )

    unen helcen baina.amidpah ipeedyid itgeh itgel alga.dennnnmjij baina

  • Anonymous (September 23, 2015 6:38:02 pm )

    Дэмжиж байна

  • зочин (September 23, 2015 7:45:51 pm )

    дэмжиж байна

  • зочин (September 23, 2015 9:59:54 pm )

    Дэмжиж байна. Улс орыг бүр баллаж хаялаа энэ луйварчид. Бүрэн цэвэрлээ хийгээч Ерөнхийлөгч хүчтэй юү, ард түмэн хүчтэй гэдэг л үлдсэн. Тэр хийхгүй бол миний ард түмэн хийг. Ард түмнийг ямар ч тэнхээгүй болгож байгаад боолчлох гэсэн санаа байгаа.

  • irgen (September 23, 2015 11:19:29 pm )

    Demjij bna Mongolchuudaa, songuulid irgenii hariutslagatai handaachee. Hen ni hen be gedgiig odoo sain medej bga shude

  • irgen (September 23, 2015 11:26:21 pm )

    Setguulchid bodit uneniig heblel medeelleer sain helj baih jostoi shude Ontsgoi asuudluudaar zuragtaar ard tumnii urgun oroltootoi heleltsuuleg hiigeechee Baidal iim bna yabal zub be geed heleltsuuleg hiigeechee. Bugdeeree heleltsbel buruugui buleen usaar ugaabal hirgui gedeg bizde

  • Anonymous (September 24, 2015 1:25:34 am )

    Hohichine teneg songolt hiisen mudakuud

  • Anonymous (September 24, 2015 1:31:01 am )

    Uiliin uree edel malnuudaa hen mongo amalsang ni songo gesiin, ene songogchdiin uureh yostoi hariutslaga shiitgel, songolt hiij gej baigaa bol bodoj sudalj sonsoj tootsoolj surtsgaa. Mal tsarailaad ovs ogsoniih n dagaj nyadalgaanii gazar luu chigleed bval ingedeg yum, heden zuunii tursh mal hariulchaad eniig ch medehgui, maltaigaa adilhan boltson orontsog songogchid

  • ODorjpurew (September 24, 2015 4:07:54 am )

    Дэмжиж байна.МУыг хуйлтай,засагтай,тертэй болгохгуй бол УЛСнь дампуурч,ИРЭГД нь гуйранчилалд ертлее!!!!
    Сонгуулиас,аль 1намуудаас ул хамаарсан тогтвортой ажиллах,мэрэгшсэн ЗАСГЫН ГАХАРТАЙ болох хэрэгтэй.

  • хариулт (September 24, 2015 8:03:07 am )

    яг л голоор нь онож хэлж дээ

  • Demjigch (September 24, 2015 8:31:27 am )

    Tuiliin unen. Odoo uunees oor garts daanch alga. Mash uhaantai engiin oilgomjtoi niitlel baina. Uuniig daanch nuguuduul mini neg oilgoh bailgui dee. OOR ZAM BAIHGUI. Uuniig yaraltai hiihgui bol ediin zasgiin hyamralaar togtoghui, irged hoorondoo daitana. onoodor evropiig tugsheej baigaa shig irged ni durvehed ch hurne. ODOO BOLOO ZOGSOO. Erunhiilugch uuruu l iim zorig gargaval ard tumen 100 huvi demjine. Uhaantai humuusiinhee ugiig sonsoochee. Nudee neegeechee. Deerh niitleld neg ch iluu tseg taslal alga, neg ch dutuu useg alga yag l goloor ni bodit uneniig yostoi l neg olood helsen baina. Erunhiilugch uu ta hevleed shireen deeree todoos tod budgaar budaad taviachee. uuniig. ARD TUMEEN BODOL SANAAGAA UUN DEER HUVAALTSAACH EE. Ediin zasgiin hyamraliig shiidej bolno irgediin setgel sanaanii hyamraliig hezee ch zogsooj chadahgui shuu dee. Yag odoo zogsooe. garz hohirol arai baga garna baih. Sandal shreetei humuus ch eh oronch setgeleer handaach ee uursduu ch uuniig demjeech ee. Unuudur bid haanaas turgen tuslamj duudhiim be. Uursduu baigaa bolomjoo l daichilya l daa. Onts baidliig odoo zarlah heregtei. Hugatsaa baihgui. Bur hunderne. Hervee hen hegen buren erh medeltei hun uuniig hiivel ard tumen chini buren demjine. ITGE.

  • Зочин (September 24, 2015 8:42:50 am )

    Дэмжиж байна.мундаг хүн шүү.Зөв

  • zochin (September 24, 2015 9:54:40 am )

    Сэтгүүлчдийн дарга ийм хомс мэдээлэл, дулимаг дүгнэлттэй байгаад харамсаж байна. Өнөөгийн төрийн хямралын автор, эзэн, залуурч нь Элбэгдорж тэргүүтэй МАНАН шүү дээ. Элбэгдоржийг хамсаатнуудтай нь зайлуулж байж төр цэвэршинэ. АНУ брэндийнхэн, Дорлигжав, Бат-Үүл, Билэгт гээд монгол төрийг бусниулагчид. Зориг байсан ч болоосой.

  • dorj (September 24, 2015 4:07:03 pm )

    danel

antalya rent a car