Хулгар шарыг хууль бусаар агнаж, нийслэлд оруулж ирэн дамлаж зарах асуудал ил, далд гарсаар байгаа юм. Хуулийн байгууллага илрүүлсэн нь цөөнгүй бөгөөд илрээгүй, баригдаагүй тарваганы мах зарж борлуулсан, идэж уусан асуудал олон байгаа. Хамгийн гол нь тарвага агнахыг хориглож Улаан номд оруулсан байгаа гэдгийг иргэд ухамсарлахгүй байгаа юм.
Тухайлбал, БОНХ-ийн сайдын 2014 оны А-61 тоот тушаалаар тарвагыг Монгол орны нийт нутаг дэвсгэрт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар гурван жилийн хугацаанд агнахыг хориглосон тул нийт ард иргэд та бүхэн тарвага агнах барих болон худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
Тарвага агнасан, барьсан, худалдан авсан тохиолдолд Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолоор баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний дагуу Бурхи – 180.000 төгрөг, Тарч – 210.000 төгрөг, Эр мөндөл – 126.000 төгрөг, Эм мөндөл – 147.000 төгрөгөөр тус тус үнэлэгдэх ба Байгаль орчны хяналтын улсын байцаагч гэм буруутай этгээдээр уг үнэлгээг хоёр дахин өсгөж нөхөн төлүүлдэг журамтай ажээ.
Холбоотой мэдээ
-
zochin (September 22, 2015 3:23:49 pm )
hylgar sharaa gej boldguil hog do
-
Anonymous (September 22, 2015 5:37:22 pm )
тарвага гэж мах нь амьттай
-
зочин (September 22, 2015 9:43:41 pm )
Худлаа хуууль орон нутагт дураараа л алж идэж байна ТЗ-н Тосо тєвт одоо хїртэл зарж байна шїї
-
Зочин (September 23, 2015 2:06:30 pm )
Хураасан тарвагаа Зооноз өвчин судлалын төв рүү явууллаа гэх юм. Тахал илрээгүй тарвагаа тэгээд яадаг тухайгаа мэдээллэхгүй л байгаа юм даа. Агнахаас нь өмнө арга хэмжээ авч чадахгүй байж хүний агнасан анг дээрэмдэж байгаатай ялгаагүй. Устгана л гэдэг устгавал хэн хэндээ хайран даа. Тиймээс өөрсдөө л дээрэмдэж авч байгаа гэсэн үг. Бас баригдаад барьсан хүнд өгөөд явж байгаа ч явдал бий. Ингэж улаан цагаан дээрэм хийхээ болилдоо
4 Comments