Улаанбаатарын 180 мянга орчим айл гэр хороололд амьдардаг. Тэдний хашааны газар эрх мэдэлтнүүд, бизнесийн бүлэглэлийн анхаарлыг ихээхэн татах болж. Тиймээс хүмүүсийн анхаарал суларсан, амралтын улирал эхэлж байх үед буюу наадмын өмнөхөн гэр хорооллын газрыг шүүхийн бус журмаар булаан авахыг санаархсан хуулийг УИХ-аар баталжээ. Энэ талаар одоохондоо нийслэлчүүд шуугиж эхлээгүй байна. Хууль хэрэгжээд эхэлмэгц газрын төлөөх эцэс төгсгөлгүй маргаан, мэтгэлцээн өрнөх нь тодорхой.
Уг хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-д оруулжээ. МАН-ын бүлэг эсэргүүцэж, чуулганы хуралдаанаас завсарлага авч, мэдэгдэл хийгээд ч дийлээгүй аж. МАН-ын бүлгийн гишүүдийн энэхүү үйлдэл эцэстээ Засгийн газраас хөөгдөх хөшүүрэг болчихсон гэх. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлгийн гишүүд иргэдийн газрыг шүүхийн бус замаар булаан авах бодлогыг дэмжилгүй засгаас хөөгдөх замыг сонгосон байна.
Эл хуулийн албан ёсны нэр нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Хуульд газар барьцаалагч, барьцаалуулагч талууд маргалдсан тохиолдолд шүүхээр дамжихгүйгээр асуудлыг түргэвчлэн зээл олгосон талын эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэхийг зөвшөөрсөн. Энэ нь иргэн хашааны газраа барьцаанд тавьж, зээл авахдаа нотариатаар батлуулаад эргүүлэн төлж чадахгүй бол үл маргах журмаар хураалгана гэсэн үг л дээ.
Ийм хууль санаачилсан шалтгаанаа Засгийн газар “…Газраа барьцаалсан иргэд үүргээ биелүүлдэггүй. Тэгээд гэрээний үүргийг биелүүлэхийн тулд заавал шүүхэд хандаж, гурван шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудын газар барьцаалж, зээл олгох сонирхлыг бууруулж байна” гэж тайлбарлаж байв. Засгийн газрын санаачилсан уг хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ихэд эсэргүүцсэн ч олонхийн саналаар батлагдсан юм.
Уг нь Үндсэн хуулиар иргэн бүр шүүхэд гомдол гаргах, хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах үндсэн эрхтэй. Тиймээс иргэдийн үндсэн эрхэд халдсаныг сануулаад ч нэмэр болоогүй аж. МАН-ынхан “…Бид иргэдэд хашааны газрыг үнэгүй өгсөн. Иргэдийн газрыг эрх баригчид та нар одоо шүүхийн бус аргаар, үл маргах замаар дээрэмдэж авах гэж байгаагаа зогсооцгоо”, “…Эрх баригчид хүний газрыг, байрыг барьцаалж зээл олгосон хүмүүсийн эрх ашгийг хамгаалж тэднээс асуусан байж болно. Харин байраа, газраа алдах гээд гүйж яваа жирийн ард иргэдээсээ асуусан уу?” гэж хүртэл асууж байв. Тэдний асуултад Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Одоохондоо асуугаагүй байгаа” хэмээн хариулж байсан билээ. Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Их л осолтой юм ярьж байна даа. Иргэдийн 0.7 га газар чинь барьцаанд тавигдаад гэрээг нь нотариат баталчихсан бол үл маргах журмаар хураагаад явах л юм яригдаж байна шүү дээ. Энэ чинь зөв юм уу?” гэж асуугаад хариулт авч чадаагүй л дээ.
Тухайн үед энэ хуулийг МАН-ын зарим гишүүд “…Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан иргэдийн газрыг дээрэмдэх ажиллагаа” гэж дүгнэж байсан. Мөн ядарсан иргэдийнхээ байр, газрыг шүүхийн оролцоогүйгээр булаан авах гэсэн мөнгө хүүлэгч баячуудын захиалгын хууль гэсэн яриа ч гарч байв. Энэ хуулийг баталсан процессыг харахад МАН-ынхантай бие даагчид нийлж эсэргүүцсэн байдаг. Дэмжсэн эрх баригч намын гишүүд ихэвчлэн хувьдаа хөрөнгөтэй нөхдүүд байсан нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Ийнхүү Улаанбаатар хотын 180 мянган айлын газар дэнчин дээр тавигдлаа гэсэн яриа өргөжих шинжтэй болох нь.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (September 21, 2015 12:43:06 pm )
миний таньдаг мэддэг хїмїїст л лав цахимаар чинь газар олдохгїй л байна цахимаар газар авна гэдэг чинь 1нэг л хуурамч санагдаад байна шїї . нэг хэсэг нь хот тосгоноор нь шахуу газар аваад байх юм бидэнд л олдохгїй байна даа Газар олгогчдоо 18001285 чинь авахгїй байна шїї
-
Ger buleeree gazargui irgen. (September 21, 2015 2:51:23 pm )
Yag unen.
-
Nasanjargal (September 21, 2015 3:53:19 pm )
AN iim l archaagui zuil sedej hiij baidag humuusdee. Hurdan zailuulah arga baidaggui um baihdaa.
-
баяраа (September 21, 2015 4:42:04 pm )
энэ үнэн хэдхэн тооны мөнгөтэй хүнд зориулсан хууль
-
хххх (September 21, 2015 5:12:26 pm )
улиастайн амуудад хэд гурван малаа маллаж амьдарч ирсэн жирийн иргэдийн газрыг хувьчилж өхгүй байгаа нь тэдний газрыг эрх мэдэлтэн мөнгөтэй хүмүүс булааж авах гэсэн санаа бусуу Эрт дээрээс дархан цаазтай болгосон богд уулаа хамгаалж чадаагүй байж Улиастайн амуудыг дархан цаазтай болгох нэрийн дор иргэдийг нь хөөж тууж газрыг нь эзэмшүүлэхгүй байгаа нь жирийн иргэдийнхээ амьдралыг хясан боогдуулж байна Газрын алба гэж хүнд суртал хээл хахуульд идэгдсэн байгуулагыг татан буулгавал таарна жирийн ядарсан иргэдийг ялих ялихгүй шалтгаанаар өчнөөн явуулж чирэгдүүлж байгаагаа их ажил хийсэн гэж ойлгодог бололтой Байгал орчин газрын алба кадастар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газруудын уялдаа холбоог сайжруулах татан буулгаж нэгтгэх гээд аль болох иргэдэд хөнгөн шуурхай үйлчилдэг болгох цаг болсон байна нэг албанд хадаатай юм шиг хөдөлж чадахаа больсон хөшүүн хойрго албан хаагчдыг зайлуулж шинэ хүмүүсийг ажиллуулж баймаар юм
-
Anonymous (September 21, 2015 5:25:41 pm )
Арай л дэндэж байна даа
-
Хөггүй аман хуурын үлгэр ээ гэж! (September 21, 2015 9:24:58 pm )
https://www.facebook.com/khuggui.amankhuur
-
зочин (September 22, 2015 1:04:28 pm )
АН бол тэнэгүүдийн нам, ард түмнийг дээрэмдэх шулах, ард түмнээс, улсаас хулгай хийх л зүйл сэдэж хэрэгжүүлж байна даа, энэ намаас салж дахиж хэзээ ч сонгож болохгүй, одоо бүүр хужаад газар нутгийг маань зарах гээд байх шиг байна даа, яана даа,
-
Anonymous (September 22, 2015 7:39:41 pm )
Yostoi novsh AN 16 ond bugd husagdanaa
-
Зочин (September 23, 2015 9:36:27 am )
Монголын ард тумэн гэдэг бол маш хулцэнгуй, амиа хичээсэн дорой ард тумэн юм. Чамайг л ирж улаан цайм дээрэмдээгуй бол хажуу дахийг чинь дээрэмдэх нь буу хэл алж байсан ч чи “намайг л биш учраас надад хамаагуй гэсэн юм шиг дуугуй харж байдаг чинь амиа хичээсэн арчаагуй дур чинь гэдгийг мэдэх уу? Хаа сайгуй тереес терсен тэрбумтнууд та нарыг амьдрах орчингуй болгох гэж луйвар хийж байхад чимээгуй л сууж байх?! Мен ч еревделтэй!!!
-
zochin (September 24, 2015 1:35:15 pm )
16 ond sanalaa buu og. bugd oimsdoh heregtei
-
zochin (September 26, 2015 6:17:00 pm )
AN namiinhan ugaasaa turd luibraar garch irchiheed idej uuhiin henee tussan ymnuud l baigaash dee dahij ed nariig gargaj bolohgui l um baigaamdaa
12 Comments