80 жилийн тэртээ монголчууд “До” яамнаас “ухаан алддаг” байсан бол, эдүгээ цагт Төрийн албан хаагчид АТГ-аас “алингаа алдтал” айдаг болсон. Ямар сайндаа л, Төрийн албан хаагчийн амнаас АТГ гэж “хадны мангаа” ажиллаж эхлэснээс хойш, бидний орлого муудсан гэх үгийг унагаж байхав.
Хадны мангаа АТГ байгуулагдсан цагаасаа өмнөх УИХ, Засгийн газарт ажиллаж байсан нөхдүүдийг нам ялгалгүй байцаан, шалгаж но-г нь илрүүлдэг. Гэвч тэндээс прокурор, шүүхэд шилжсэн хэргүүд ихэнхдээ замдаа замхаран одно.
Тэдгээр хэргүүдийн нэг УИХ-ын гишүүн асан, “Тавантолгой” ХХК-ний захирал асан Я.Батсуурьтай холбогдох хэрэг. Түүнийг 2015 оны хоёрдугаар сард “Говь Повер” компанитай холбоотой асуудлаар АТГ-аас сүр дуулиантайгаар баривчлан саатуулж, гурван сар болсон. Ноён Я.Батсуурь “аавынд” байх хугацаандаа намынхандаа хоёр ч удаа захидал илгээж, суллах тал дээр туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүссэн байдаг. Удалгүй түүнийг батлан даалт нэрээр өнгөрсөн тавдугаар сард чимээгүйхэн сулалсан юм.
Я.Батсуурь энэ хэрэг явдлаас хойш нам жим амьдрах болж. Утсаа салгаж, Улаанбаатараас холгүйхэн байрладаг өөрийн эзэмшлийн амралтын газартаа амьдрах болсон сурагтай.
Эх сурвалж www.grandnews.mn
Б.Шархүүхэн
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 18, 2015 11:21:05 pm )
mongolig l alj baigaa yum, iim humuusee uls ashiglah heregtei shdee
-
Anonymous (September 19, 2015 2:16:26 am )
Том амарлтын газар худалдаж авсан юм хэдэн сая доллор тэндэ бас хэдэн сая доллор оруулж зассан юм
-
Zochin (September 19, 2015 9:14:24 am )
Hulgaichiig bariarai.
-
8488 Range Rover (September 19, 2015 9:42:11 am )
Mongtoigoo gadagshaa garsan oor yaadin
-
маш хачирхалтай нь (September 19, 2015 10:11:37 am )
“Төрийн албан хаагчид АТГ-аас “алингаа алдтал” айдаг болсон” нь уул нь зөв ч энийг нь хувийн болон явцуу бүлгийн сонирхолд ашиглаад байгаа нь монолын эмгэнэл
-
4444 (September 19, 2015 7:32:13 pm )
aidag ym uu ter hulgaichid chini aihaasaa ongorson shirlesen garuud bdag ym bish yyard tymnee bodmoor ymaaaaaaaaaaaaaa dendyy dee dendyy bertegchin zantai ymaaheleh yg alga daa ulairsan tsairsan hymyys dee bolimoor ym daa ai huurhii ard tymen…………..
-
зочин (September 21, 2015 9:44:10 am )
Хулгай хийсэн мөнгөөрөө амралт худалдаж авсан юм уу, АН бүтэхгүй
7 Comments