antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 18, 2015 Comments are off

Л.Гансүх нарыг шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна

нийтлэсэн Admin

gansuhshuuhЕрөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал олны анхаарлын төвд байна. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан түүнийг шүүж байгаа бөгөөд шүүх хуралд өчигдөр экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон “Багануур” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, Үндэсний аудтитын газрын байцаагчаар ажиллаж байсан Ш.Ичинхороо нар гэрчийн мэдүүлэг өгсөн юм.  Өчигдрийн шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүгч Х.Идэрээс, мөн улсын яллагчдаар ажиллаж байгаа прокуроруудаас бас шинжээчдээс татгалзах хүсэлтийг тавьсан боловч шүүх хурлын бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм.

Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шинжээчээс мэдүүлэг авч байна. Түүний асуултад шинжээч “Багануураас ирсэн нүүрсний тооцоог харж, анхан шатны баримтад түшиглэн дүгнэлт гаргасан” гэв. Шүүх хурал үргэжилж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car