antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 17, 2015 24 comments

“Түндэмүн” сауны босс Халх голд эзэн суухаар болов

нийтлэсэн Admin

dd245de4046af1734be4348f8ed1e14fНэг хэсэг алт ухаж, газар хөндөж, ашигт малтмалын төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцдаггүй байсан харийнхан өнөөдөр Монголд уул уурхай биш газар тариалан эрхлэх сонирхолтой болцгоожээ. Солонгос­чуудын хорхойсоод байгаа Халх голын сав газар үржил шимт хөрстэй.

Аль 1970-аад онд энд Халх голын САА гэж том айл байв. Тус САА 1989 онд 35.000 тонн үр тариа хураан авч, улсын аварга болж байсан түүхтэй. Тэр үед үтрэм дээр ургац нь багтахгүй хальж, Чойбалсан хотын гурилын үйлдвэр рүү ачуулаад ч дийлдэхгүй, их үр тариа асгарч байжээ. Ямар сайндаа Дорнод аймгийн хэмжээнд тэр их буудайг агуулах сав олдохгүй сандарч, хөрш зэргэлдээ Хэнтий аймаг руу ачуулж, ургацаа хадгалах савгүй болсон учраас ЗХУ-ын Чита муж руу хүртэл зөөж байсан гэдэг. Хэдхэн жилийн өмнө ургац найгаж байсан энэ газар өнөөдөр атаршчихаад байгаа нь үнэн.

Гэхдээ Атрын гуравдугаар аяныг эх­лүүлж, өөрсдийн хүч хөрөнгөөр идэх хүнсээ бэлтгэж, нэг ч гэсэн хүнийг аж­лын байртай болгох хүсэлтэй олон мянган хүн эх орны торгон хил Халхын голыг харийнханд өгөхийг эсэргүүцэж байна. Үнэнийг хэлэхэд, солонгосчууд энэ газар нутаг дээр тариа тарьж, ногоо суулгаж, түүнийг нь монголчууд хүр­тэнэ гэ­хэд итгэх хүн алга. Солонгосчуудын бүхэл бүтэн том хот Халх голын хөвөөн дээр л бий болно гэдэгт тэд эргэл­зэх­гүй байна. Ингэж хардах үндэслэл ч бий. Халхын гол бол газар тариалангийн бүс нутгаас хамгийн их үржил шимтэй нь.

Гэхдээ газрын үржил шим ч гэсэн хязгаартай. Халх голын ойролцоох газар нутаг хэзээ нэгэн цагт монголчуудыг тэ­жээж, амин зуулгыг нь залгуулах ёстой. Дээр нь түүхийн онц дурсгалтай газар. Тиймээс энэ нутгийг харийнханд өгч хэрхэвч болохгүй гэж учир мэдэх улс ярьж байна. Тэр ч бүү хэл, энэ төслийг дэмжигч хэдэн нөхөр Монгол Улсын Ерөн­­хий сайдад төслөө танилцуулах, түүнээс дэмжлэг авах гэж нэг бус удаа оролдсон ч тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд тэднийг хү­лээж аваагүй гэж албаны эх сурвалж мэдэгдэж байна. Их хэм­жээний газар нутагтай хол­боотой асуудал учраас Үндэс­ний аюулгүй байд­лын зөвлөлөөр орж, Засгийн газар дээр хэлэлцэгдэж, төрийн түвшинд хүртэл яригдах нь то­дор­хой байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яагаад гарын үсэг зурах ёс­лолын ажиллагаанд оролцсон нь тодор­хойгүй үлдлээ.

Үүнээс гадна “Түндэмүн” сауны солонгос ноёд Халхын голд 40 мянган га газар эзэмших эрхийг Ц.Жанлаваас ав­сан” гэсэн чихэнд чимэггүй мэдээлэл чих дэлсэж байна. Улаан­баатар хотод орших “Түндэмүн” сауны эзэд “Хан Соламон” компанитай бөгөөд Дорнод аймагт 40 мянган га газар авчихсан байгаа аж. Энэ газар хэрхэн ашиглагдаж байгаа нь то­дорхойгүй байхад 270 мянган га газарт заг­вар ферм байгуулна гэдэгт итгэх хүн үгүй. Үнэхээр л тэд загвар ферм байгуулах гэж байгаа юм бол 27 га газар ч хангалттай гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой асуудал.

Монголын торгон хил, түүхийн гашуун үнэнийг хөрс шороондоо хадгалсан Дорнын буурал тал, Халхын гол харийнх­ны мэдэлд шил­жээд дуусах нь ээ.

Эх сурвалж www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • bantan (September 17, 2015 1:57:00 pm )

    Энэ ямар аймаар мэдээ вэ.Газар шороогоо зардаг байсан бол одоо тусгаар тогтнолоо зарлаа ш дээ.Элбэгдорж гарын үсэг зурах ажиллагаанд орсон бол эх орноосоо урвасан адгийн урвагч мөн!!!Нэртэйгээр нь Орос, Хятад,Япон,Америк гээд бусдыг ялгалгүй Монгол орноо хуваагаад өгчих!!!!!!!!!

  • Anonymous (September 17, 2015 2:05:12 pm )

    ГАЗАР НУТАГАА Ч АЛДААД ДУУСЧ БГАА ЮМ БНА ДОО ДЭЭР БГАА ХУВИА БОДСОН НОВШНУУД АРД ТҮМЭН ХОЙЧ ҮЕЭЭ БОДОХГҮЙ ЮМАА БИ Л ЯАЖ ТЭРНЭЭС ТҮРҮҮЛЭЭД ИДЭХ ВЭ ГЭЖ БОДООД СУУЖ БДАГ ЮМ УУ ХААШАА ЮМ

  • 1 (September 17, 2015 2:36:43 pm )

    түндэмүн сауны эзэд гэхээр яямар олигтой юмнууд байх юм бохир заваан,солонгостоо багтахгүй луйварчид цугларсан байсан шүү дээ

  • irgen (September 17, 2015 2:50:09 pm )

    hezee ch buu og neg santimetr ch shuu naad solongos guilagchid chin tun ayultai uls shuu

  • irgen (September 17, 2015 2:55:08 pm )

    ymar umniihan neg ch togroggui guilagchid manai ulsd ireed gazar avah geed yavaj baidag monch tom tolgoi bna daa tegeed manai ulsiin tomchuudtai yardag yasan tom pizaddaa ve haragdah gazar n uhtel n zodoh umsan

  • Иргэн (September 17, 2015 8:22:20 pm )

    Болилдоо, эх орны минь газар нутаг минь

  • зочин (September 17, 2015 11:00:31 pm )

    Элбэгдорж газар шорооны асуудалд яагаад оролцох болов.Аймшигтай мэдээ байна.УБ ордонд хориг тавиад бөөн өс хонзон хэл ам хийгээд шударга царөйлаад байдаг.Гэтэл Халх голыг газар нутагтай нь харийнханд өөрийн хувийн юмаа өгч байгаа юм шиг аашлах нь гэмт хэрэг биш юм уу.Ёстой гэмт хэрэг гэдэг энэ байх.Аймаар юм.

  • зочин (September 17, 2015 11:00:31 pm )

    Элбэгдорж газар шорооны асуудалд яагаад оролцох болов.Аймшигтай мэдээ байна.УБ ордонд хориг тавиад бөөн өс хонзон хэл ам хийгээд шударга царөйлаад байдаг.Гэтэл Халх голыг газар нутагтай нь харийнханд өөрийн хувийн юмаа өгч байгаа юм шиг аашлах нь гэмт хэрэг биш юм уу.Ёстой гэмт хэрэг гэдэг энэ байх.Аймаар юм.

  • зочин (September 17, 2015 11:14:19 pm )

    Миний эх орны газар шорооноос Бурхан гуйсан ч бүү өг гэдэг .Гэтэл АН ынхан Халх гол чөлөөт бүс байгуулах нэрээр хамгийн үржил шимтэй газраа Халх голтой нь харийнхан өгч байх гэж.Яаж сэтгэхээрээ ингэж зүтгэнэ вэ.Хайран ч Халх гол минт.үржил шимт газар минь.Үүнийг зөвшөөрч болохгүй шүү.Түүхэн газар нутгмйг баллурдаж хаях нь.Нэртэйгээр нт Эбэ өөрийнхөө төрсөн нуигаа өгөх чинь яагаав.Хэиэрч байна шүү.

  • монгoл (September 18, 2015 8:19:29 am )

    Горьдсон Горьдмолууд та нарын дураар дургих хугацаа дуусж тэнгэр харж чадпхгуй хэвтэх цаг ирсэнийг харуулна !!!! Монголчууд энэ газарын тулоо цусаа урсгаж явсан саяханы туух ил байгаа шуууу!!! Тэр газар шороог хамгаалж цусаа урсгаж явсан увгод маань ухэж дуусаагуй байхад муусайн урвагчид яана гэнээ та нарыг толгой дараалан дуужилбэл багадна шууууууууу!!!!!!!!!!!!!!

  • зочин (September 18, 2015 8:32:21 am )

    Түмэн олон минь АН газар нутгийг минь зарж үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна, АН-аас газрын хуулинд гадаадын иргэнд 100 жилээр түрээслүүлнэ, гэсэн заалт нууцаар оруулах гэж байсаныг бүү март, энэ намыг хурдан зайлуулах хэрэгтэй юм байна шүү

  • Зочин (September 18, 2015 9:55:21 am )

    Эбагийн вирус монголд маш хурдан тархаж байна яаралтай хурдан дарахгүй бол халдвар хурдан тархаж байна.шүү АН ЫН ацнуудыг яаралтай зайлуулж монголынхоо аль баялгатай сайхан бүхийг харийнханд бэлэглэж байна яаралтай таслан зогссох хэрэгтэй газар шороо хөдөлгөөн хаачив?????

  • Anonymous (September 18, 2015 7:51:56 pm )

    Elbegee nobsiin hvn dvv dee

  • Anonymous (September 19, 2015 1:56:56 am )

    neg muu saunii ezen l tomorchih bolotoi yumaa

  • Anonymous (September 19, 2015 1:57:46 am )

    Tuv aimgiin tcagdaagiin heltsiin hoshuuch J.BATJARGAL
    Chi odoo hanaj tcadah boloogui yu ????

  • unen (September 20, 2015 12:15:49 pm )

    Halh goliig ter nowshuudad ogchood Yu bodoj bdg ym bol negent l ired suurshwal dornot aimgaa gazriin zurgaasa hasah hereg garah bhda mongolchuudaa iim ym bj blohgui bzde !!!!!

  • ter hohirogch shyygch hoer taarsan taar shudaa ter syygcheer darga nariig shyylgee xa xa hohirogch chi 60 000 dutaj yheh geed baisan uu chi hyyhedgyi baih baidag bol hyyhdee sain haraaraii . manai erunhiilch uchillal yzyylne gedegt itgej baina (September 20, 2015 8:56:18 pm )

    elbegeegiin ved bish enhbayriin ved naad solongos nuhur an chin horogo zahiig avch saun bolgson shvv dee

  • Зочин (September 26, 2015 10:40:08 am )

    Газар шорооныхоо телее енеедрийн тер барьж буй еерсдийгее ЭРХЭМ гэж нэрлэсэн энэ шинэ уеийн тереес терсен тэрбумтнуудтай тэмцье! босъе! дайтъя! Энэ бол терийн эсрэг босч дайтах гэсэн хэрэг биш,газар шорооныхоо телее гадаадаас ирж тер барьж буй этгээдуудтэй хийх дайн байх болно!!!

  • ЗОЧИН (September 28, 2015 9:24:21 am )

    Kалашников ямар үнэтэй бга бол манайхаан

  • Зочин (September 28, 2015 9:28:30 am )

    энэ муусайнууд худал хэлдэг бол муу ЛАЛАРУУД аа сум худлаа хэлдэггүй юм шүү

  • ХАЛХ ГОЛ (September 28, 2015 2:02:07 pm )

    ХАЛХ ГОЛЫН ҮРЖИЛ ШИМТЭЙ ГАЗРЫГ ОГТ ӨГЧ БОЛОХГҮЙ ТЭР ӨГСӨН ХҮНТЭЙ НЬ ТЭР СОЛОНГОСТОЙ НЬ ЦУГ ХӨӨЖ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ БОЛОХГҮЙ БОЛ МОНГОЛЧУУД БУУ ЗЭВСЭГЭНДЭЭ АРГАГҮЙ ЭРХЭНД ХҮРЭХ БОЛЖ БАЙГАА ЮМ БИШҮҮ МОНГОЛЫГ ЯДУУРЛААС ГАРГАХ НЭГ ГАРЦ НЬ ХАЛХ ГОЛ ЮМ ШҮҮ БОРОО ГОУЛД ШИГ АЛТАА ХҮНД УХУУЛЖ ӨГЧИХӨӨД ОДОО БАЙСААР ОЧИЖ ОЧИЖ СОЛОНГОСТ ӨГНӨ ГЭЖ ДЭНДЭЖ БАЙГАА БИШҮҮ

  • хххх (October 14, 2015 12:46:42 pm )

    газар нутаг байгалийн баялагаа харийхантай сүлбэлдэж хуваан идэж байгаа олигархуудтай тэмцэх цаг нь болсон Жирийн ядарсан иргэн өчнөөн жил амьдарсан алга дарам газраа хувьчилж авч чадахгүй чирэгдэж байхад эрх мэдэлтэнгүүд дураараа дургиж байгаа бусуу Улиастайн амуудад хэд гурван малаа маллаж өчнөөн жил амьдарсан иргэдийн газрыг хувьчилж өх нь байтугай хөөж тууж байгааг юу гэж үзэх болж байна Эртнээс дархан цаазтай богд хан уулаа эрхтэн дархтангуудад найр тавин өгсөн хирнээ шунал нь хирээс хэтэрч улиастайн амнуудад амьдарч байгаа хөгшүүлийн газрыг нь булааж авах гэсэн атгаг санаагаа хэрэгжүүлэхийн тулд зарим газрыг нь дархан цаазтай гэж нэрийдэн улайрч байгааг юу гэж үзэх болж байна Үүл баатар БЗД газрын албаны түшмэдтэй хуйвалдаж иргэдэд газар эзэмших эрхийг нь өхгүй хясан боогдуулж байгаа хирнээ ногоон бүс дотор байгал орчны дүгнэлт ч гаргуулаагүй хирнээ мөнгөтэй эрхэмүүдэд амралт байгуулах нэрийн дор газар олгож байна Төрийн эрх мэдэлтэнгүүдийн шунал хүнд суртал хэрээс хэтэрлээ

  • Unshigch (October 14, 2015 8:24:17 pm )

    Энэ тундэмэн сауний эзэд гэж ямар Л ОЛИГТОЙ ХУМУУС БАЙВ ГЭЖ. ОДОО БГАА ГАЗАР НЬ ГЭЖ ТЭР ХАВИЙНХАА ГАЗАРИЙГ ГУТААСАН Л БАЙШИН БДАГ ЮМ БНАЛЭЭШДЭЭ. ИЙМ ЖААХАН ГАЗАРАА ОЛИГТОЙ ООД НЬ ТАТАЖ ЧАДАХГУЙ ХУМУУС ТЭР ТОМ ГАЗАРИЙГ АВААД САЙХАН БОЛГОЖ ХАРАГДААЧ.

  • 0000 (October 15, 2015 4:18:41 pm )

    ХАЛАХ ГОЛЫГ ЧӨЛӨӨТ БҮС НЭРЭЭР БУЛААХ НЬ ХЯТАД ХҮНД Л ХЭРЭГТЭЙ ТЭНД ХЯТАД ХҮН ОЛНООР ОРОЖ ИРНЭ 100 ЖИЛИЙН ДАРАА ХЯТАДЫН ГАЗАР НУТАГ БОЛНО ҮҮНИЙГ ХЭЗЭЭЧ ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ ЗҮҮЛЬ ҮҮНД ХҮРВЭЛ ЗЭВСЭГ БАРИХ ХЭРЭГТЭЙ БОЛНО

antalya rent a car