Мобиком компанийн хэрэглэгчид хэрэглээгүй үйлчилгээнийх нь төлбөр ярианы төлбөр дээр нь нэмэгдэж орж байгааг ихээр шүүмжлэх болжээ.
Ямар сайндаа л “Мобикомын хэрэглэгчид нөхөртөө зодуулаад л суугаад байдаг эхнэртэй адил” гэсэн инээдтэй үг гарах вэ дээ.
Тэгвэл тус компанийн 20 жилийн ой болж өөрсдийн сурталчилгаагаа хаа сайгүй цацаж байна. Ойгоо угтаж хэрэглэгчиддээ гайхалтай бэлэгүүдийг бэлдсэн юм байх. “Түүнийгээ гайхалтай бэлэг…” гэж ирээд л сурталчилах нь хэрэглэгчдийнхээ сонирхлыг татсан нь ойлгомжтой. Үргэлж “шулуулж байна” хэмээн гомдоллодог хэрэглэгчид ганц удаа аятайхан бэлэг авахад юуных нь буруу гэж. Иймээс гайхалтай бэлэг хүртэх гэсэн тус үүрэн холбооны үнэнч хэрэглэгчид 999 дугаарт “on” гэсэн мессежийг илгээгээд ирэх бэлгээ хүлээж ядна. Гэтэл хариуд нь танд “99 candy бэлэглэлээ” гэх.
Гэтэл Мобикомын дийлэнх хэрэглэгчид олон жил тухайн дугаараа барьж буй үнэнч хэрэглэгчид нь. Ийн атал үнэнч хэрэглэгчиддээ “99 candy” зэрэг хэнд ч хэрэггүй “оноо” өгч байгаа нь таалагдсангүй.
Иймээс тус компанийн хэрэглэгчид “Том компани байж олон жилийн үнэнч хэрэглэгчдээ иймхэн юмаар хуурч, басамжиллаа. Нөгөө гайхалтай бэлэг нь ердөө л энэ. Гэтэл 10-20 жил хамт байж, үнэнчээр дугаарыг нь барьж байсан биднийг ингэж доромжилж байгаад дургүйцэж байна” гэх хүмүүс олон байна. Иймээс бүхэл бүтэн 20 жилийнхээ ойн босгон дээр хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ талархлыг зүй ёсоор нь хүртэх байтал ийнхүү уур бухимдлыг төрүүлж байгаа Мобикомынхон юу бодож суугаа юм бол доо.
Уул нь “Юнител”-ын хэрэгжүүлдэг GG үйлчилгээг дуурайн “99 candy” гэгчийг гаргасан шиг байгаа юм. Гэвч үүнээс ч том зүйл хүссэн хэрэглэгчдэд нь энэ “оноо” таалагдсангүй. Иймээс үйлчлүүлэгчдээ аар саархан зүйлсээр хуурахаа зогсоож, үнэхээр л бэлэг барих гээд байгаа бол олигтойхон шиг зүйл санаачлаасай хэмээн хүсэж байна.
Монголчууд бид чинь сэтгэлээрээ баян улс. Бас бэлэг гэгчийг сэтгэлээр мялаах дуртай хүмүүс шүү.
Эх сурвалж: Доргио.мн
Холбоотой мэдээ
-
1 (September 17, 2015 10:02:27 am )
0
-
8488 Range Rover (September 17, 2015 10:23:11 am )
Fuck mobi
-
Худалч (September 17, 2015 10:38:33 am )
мобиком тэгдэг юмаа.та тэдний дотор төлвөл тэдэн хувь хямдрна гэдэг тэр нь шал худлаа байдаг юм.
-
ард (September 17, 2015 1:35:21 pm )
Гол нь олон жил барьсан дугаар маань л байнал даа. Хурдхан дугаартайгаа өөр үүрэн холбоо уруу шилжмээр байна.
-
tumbaash (September 17, 2015 3:52:51 pm )
mobicom unee erdee buulgadaggui. shulaach. onodor mash olon hereglegch olon jil barisan dugaaraasaa bolj mobi barij bgaa ni unen. boldog bol uls niiteeree zovshiltsoj bgaad mobi barihaa bolichih yumsan. tegvel mon saihnaa.
-
zochin (September 17, 2015 4:01:56 pm )
Ineedte 20 jiliin oi bolj bga uchraas gd 20 tugruguur ugsun dugaariig ni barij amjaagui bhad butsaagaad hurraagaad avsan bnle mobid uneheer durgui
-
nergui (September 17, 2015 5:29:44 pm )
Honogtoi tseneglehed honog ni urt bna geed honog nemegdehgui bgaa bas INEEDTEI shuu deerees ni reklamand iim ih mongo hayj baij hereglechdee oligtoi beleg barij boldoggui yum bolov uu daa marketing gej ARAI bish ee !!!!
-
зочин (September 17, 2015 5:48:23 pm )
Мобиг угаасаа монголчууд бүгдээрээ халах цаг нь болсоон
-
nice (September 17, 2015 5:59:25 pm )
tiishdee mobicom shal hudlaa hudlaa boon zarla oor uuren hereglegchtei bolson deer
-
Зочинзочин (September 18, 2015 11:08:20 am )
энэ шал худлаа байна лээ.Адилхан өөрсдөө зарж байгаа утас. гэтэл таны утаснаас мессеж явахгүй. та шинэ утас худалдаж ав гэж байна лээ. Ийм худалч компанитай 20 -д жил хамт байсандаа харамсаж байна.
10 Comments