antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 17, 2015 9 comments

Хоригийг тойрох гэж хөгөө чирч байна

нийтлэсэн Admin

Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ бүхэлд нь хүлээж аваад хоёр хоног өнгөрлөө.

УИХ Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хүлээн авснаар авилга, албан тушаалын гэмт хэрэг, мөн хууль бусаар хөрөнгөжсөн хэрэг, залилан зэргийг өршөөлд хамруулахгүй болж байгаа юм.

Ингээд хоригийг Их Хурал нэгэнт хүлээж авсан учраас хоригт тусгагдсан Өршөөлийн тухай хууль өөрчлөлт оруулах холбогдох нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын дэгийн тухай хуулийн 31.9-т заасны дагуу Хууль зүйн байнгын хорооноос боловсруулах үүрэгтэй. Уг үүргийн дагуу тус байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж холбогдох өөрчлөлтийг хийлгэхээр болсон юм. Гэвч ажлын хэсэг Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг тойрон гарахаар завдаж буй талаар зарим эх сурвалжууд онцлох боллоо.

Учир нь Шадар сайд Ц.Оюунбаатараар ахлуулсан Өршөөлийн хуулийн ажлын хэсэг Ерөнхийлөгчийн хоригийг илт гуйвуулж, Үндсэн хууль болон УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн төсөл боловсруулж Хууль зүйн байнгын хороогоор батлуулахаар оруулж ирсэн аж. Энэ талаар Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлэхдээ “Харамсалтай байна. Ажлын хэсэг илт хууль зөрчсөн төсөл боловсруулж байнгын хороон дээр орж ирлээ. Өршөөлийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1-д байгаа “энэ хуулийн 5.1, 9.1-д” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.1-ийн “Энэ хуулийн 5.1, 9.3-т” гэснийг “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр гэж өөрчилхөөр оруулж ирсэн. Энэ бол “Дорж гэхэд 4 орно” гэж тоогоор байсныг Дорж гэсэн өгүүлбэрээр бичсэнтэй адил утгатай юм. Учир нь тэдний өөрчлөх гээд байгаад тавдугаар зүйлийн 5.1-ийн нэр нь өршөөн хасах, есдүгээр зүйлийн 9.1-ийн нэр нь өршөөлд хамааруулахгүй юм. Тиймээс Ажлын хэсгийн боловсруулж оруулж ирсэн төслийг Хууль зүйн байнгын хороо, УИХ баталбал хоригт огт аваагүйтэй адил хэрэг болно” гэсэн юм.

Ингээд байнгын хорооны хурал бөөн хэрүүл, маргаан болсны эцэст Ажлын хэсэгт орсон Авилгатай тэмцэх газрын удирдлагууд хуралдаанд ирээгүй гэсэн шалтгаанаар хойшилсон. Хэрэв үнэхээр авилгачдыг өршөөж болохгүй гэсэн хоригийг чуулганы хурал дээр хүлээж авчихаад дараа нь хуульд өөрчлөлт оруулах болоход редакцийн зарим нэг засвар хийсэн болоод Өршөөлийн хуулийг хэвээр үлдээхээр санаархав. Энэ үнэхээр үнэн бол энэ УИХ-д хугацаанаасаа өмнө тарахаас өөр гарц алга. Ард түмэн, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчөө дорд үзэж байгаагийн хамгийн том илрэл бол энэ юм. Нялх хүүхэд хуурч буй мэт үйлдэл хийж Өршөөлийн хуулийн “нүүрийг угааж” өнгө төрөхийг нь бага зэрэг өөрчлөөд нөгөө авилга авсан, өгсөн болон албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөх нь дэндүү бусармаг үйлдэл юм.

Чуулган дээр МАХН-ын дарга Н.Энхбаярын хүмүүс гэгдэх О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Цолмон гишүүд “хоригийг хүлээж авахгүй” гэж эсрэг кноп дарсан. Харин Ардчилсан намаас УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж болон бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Ц.Оюунгэрэл, Л.Болд нар эсрэг кноп дарсан байдаг. Тэгвэл Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар гишүүн ажиллаж байгаа. 11 хүний бүрэлдэхүүнтэй уг ажлын хэсэгт чуулганы хурал дээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гээд эсрэг кноп дарж байсан зургаан гишүүн орсон. Тиймээс хориг хүлээж авахгүй гэсэн зургаан гишүүн олонхи болоод Ажлын хэсгийн ажлын “самарч” байх талтай.

Ямартаа ч УИХ-ын хүлээж авсан Ерөнхийлөгчийн хоригийг тойрч гарахаар зарим нэг нам болон бүлэглэлүүд бүх аргаа дээр, дооргүй хэрэглэж байна. Хэрвээ Ерөнхийлөгчийн хориг тавьсан агуулгыг хүлээж авахгүйгээр боловсруулсан байнгын хороон дээр оруулж ирсэн төслийг Хууль зүйн байнгын хороо болон УИХ хэвээр нь баталбал Ерөнхийлөгч дахин хориг тавихыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгч энэ тал дээр санаа зовинож буйгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан удаа дараа илэрхийлж харагдсан. Тэрбээр “Хоригийн хэлбэрийг авлаа. Агуулга нь үлдсэн. УИХ хоригт дурьдсан өршөөх эс өршөөх хэргүүдийг хуульд нэмэх ёстой. Хоригийн утга ч, хууль ч ийм юм. Хориг хүлээж авах явц дуусаагүй. Гол нь авлигын хэргүүдийг өршөөлд хамруулахгүй заалтад нэмж хуульчлах ёстой. Хориг тойрох гэж хөгөө чирсээр” хэмээн жиргэсэн.Тиймээс төрийн тэргүүн маань цаашид үйл явц хэрхэн өрнөхийг харж байж дараагийн арга хэмжээгээ авах бололтой. Тэр нь дахиад хориг ч байж болзошгүй.

Г.Ган

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Онгодтой бөө (September 17, 2015 9:11:42 am )

    Дахин хориг тавих нь Ерөнхийлөгчид бий. Бүр цаашилбал, ард түмэн ч хоригийн талаар нэлээд нухацтай асуудлыг хөндөх болно. Гагцхүү Оюунбаатарын хэсгийн эрх биш шүү.

  • zochin (September 17, 2015 10:47:57 am )

    Энхбаярыг сонгуульд гарчих вий гэж айсандаа хориг тавьсан. Сүнсээ зайлтал айж байнаа хөөрхий.

  • Anonymous (September 17, 2015 12:16:24 pm )

    horig gedeg shvvren dotor ni hedhen jaraahai. nuguu tom tom tulnuud haaguur ni garaad yavchihdag bnaaa.

  • Ачу (September 17, 2015 1:02:54 pm )

    Угтаа Энхбаяр даргад хориг тавиад байгаа ухаантай бас хөгөө чирсээр.Жинхэнэ авилгач нартайгаа хүүдий нэг бүү байгаасай!

  • dgdgdgdg (September 17, 2015 2:32:43 pm )

    ene xorig bol enxbayariig daxin songuulid oruulaxgui gej elbegdorjiin uxen xatan temtsej bgaa l uil yavdal.xerev enxbayar mongol ulsiin yoronxiilogch bolvol ulsaa zarsan urvagch luivarchidiin xuvid mash tom ayul bolox uchiraas enxbayariig yagaad ch xamaagui songuulid oruulaxgui gej uxen xatan zutgej bna.

  • Anonymous (September 17, 2015 6:37:46 pm )

    harin mongoloo hudaldsan jinhene avilagchid manan bvlgiihend horig heregtei yum bishvv

  • hudalch (September 18, 2015 7:38:24 am )

    gadaadiin 35 terbumtaig urshuusen teheer odoo bugdiig urshuuld hamruul ,dahiad hezeech urshuuliin huuli buu garga. iim amarhan shiideh yumiig chadahgui !!!!

  • монгoл (September 18, 2015 8:10:40 am )

    Энэ ЭНХБАЯР НЭРИЙГ НАМБАР ГУАЙ андуураад угчээ АЛАЛЦААНЫБАЯР юмуу ЦУСНЫБАЯР гэхгуйдээ яг шувог шиг гишуун нэртэй хэдэн тоглоомыг шогтуулж угох юиаа

  • ODorjpurew (September 18, 2015 12:22:29 pm )

    Авилгалчидыг ершеевел МУ мехне.

antalya rent a car