Монгол улсын иргэн Ш.Алтантуяа Малайзын Ерөнхий сайд Нажибтай холбоотой байсан бөгөөд түүнийг хөнөөсөн хоёр залуу Нажибтай мөн холбоотой байсан хэмээн “Al Jazeera” сувгаар гарсан 26 минутын хугацаатай, эрэн сурвалжлах баримтат нэвтрүүлэгт мэдээлжээ. “101 East” нэртэй уг нэвтрүүлгийг тус агентлагийн сэтгүүлч Мэри Энн Жоли бэлтгэсэн байна.
Энэхүү нэвтрүүлэг цацагдсаны дараа Малайзын Ерөнхий сайдын албанаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Хүн амины хэрэг үйлдсэн хоёр хүн Ерөнхий сайдын хувийн хамгаалагчид байгаагүй. Энэ бол улс төрийн зорилготой гүтгэлэг бөгөөд үүнийг үндэслэлгүй хуйвалдааныг даамжруулахад ашиглаж байна. Тэд өндөр дээд хэмжээний зочид болон Засгийн газрын албаны хүмүүсийн аюулгүй байдлыг хангадаг Малайзын цагдаагийн газрын ажилтнууд байсан. Баривчлагдах хүртэл нь тэдний хийсэн үйлдлийн талаар Ерөнхий сайд юу ч мэдээгүй байсан. Цагдаагийн мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэр, тэр дундаа, Малайзын Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх, Холбооны шүүх зэрэг шүүхийн шийдвэрүүд гарсан. Гэм буруутай этгээдүүдэд ял шийтгүүлсэн. Хууль эрх зүйн эдгээр шатанд Ерөнхий сайдын нэр нэг ч холбогдоогүй. Үндэслэлгүйгээр Ерөнхий сайдыг уг хэрэгт холбогдуулсан уг нэвтрүүлэг Малайзын шүүхийг гутаан доромжилж байна” хэмээжээ.
Мөн уг мэдэгдэлд, Малайзын Тэнгисийн цэргийн худалдан авсан шумбагч хөлөг онгоцны наймаанд Ш.Алтантуяа оролцоогүй. Ийм арилжаа Малайз болон Францын Засгийн газар хооронд шууд болсон. Малайзын Засгийн газар шумбагч хөлөг онгоц худалдан авахад Ерөнхий сайд ямар ч зөрчил гаргаагүй. Дахин хэлэхэд эдгээр гүжирдлэг нь улс төрийн зорилготой гэж бичсэн байна.
Холбоотой мэдээ
-
sana (September 15, 2015 1:03:32 pm )
хүүхнүүдээ муу төлөгнүүдтэй битгий явалдаж байгаачээ бид чинь дээд гаралтай хүмүүс шүү дэ
-
Zass (September 16, 2015 8:57:15 am )
Uhsenii chin deed garaltai. Ter deed garaltai mongol huuhen, huuhed, hogshidgui Korea, Hong Kong-oor neg hulgai hiij baina. Bitgii deed garal maral gej hudlaa bogs ulaimaar yum hutsaj bai.
-
egi (September 16, 2015 4:40:57 pm )
zass- dood garaltan mini ooroo huts za.
3 Comments