antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 15, 2015 20 comments

З.Баянсэлэнгэ зэрэг нэмэхийн өмнө ба хойно /1-р хэсэг/

нийтлэсэн Admin

baynaa0528Өнгөрсөн 2012 оны сонгуулиар “нам дагавал ам тосдоно” гэх үгийн бодит биелэл болж, хэний ч мэдэхгүй хэд хэдэн хүн “гудамж”-наас шууд л төрийн ордонд заларсан. Эдгээр хүмүүсийн нэг бол яахын аргагүй “жагсагч” хэмээх тодотголтой З.Баянсэлэнгэ гэх эмэгтэй. Түүнийг хүмүүс МАХН-ын Чингэлтэй дүүргийн Мянгатын дарга, жагсагч байх үеэс нь бага сага гадарладаг болсон. Тухайн үед мань хүн “Тэмцэл хийж, албан тушаал горилсондоо бус энэ нийгэмд шударга ёс тогтоохын тулд л жагсдаг” хэмээн ярьж байсан ч хэлэх, үйлдэх хоёр хэзээний л зөрүүтэй байдаг хойно, гэнэт л гишүүн болж гангарсан даа.

“ТОГЛООМ ТОГЛОХ БУРУУ ЗҮЙЛ ҮҮ”

Гудамжинд орилж байгаад төрийн ордонд заларсан энэхүү дэвшилт нь З.Баянсэлэнгийн хувьд бол “том” амжилт гэдэг нь ойлгомжтой. Харин ард түмний хувьд “төрийн жолоог хэн гэгч хүн атгалцаж, тэдний төлөө юу хийж буй нь” чухал асуудал. Гэтэл тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаанаар “Candy Crush Suga” тоглоом тоглосон шиг сууж байгаад гэрэл зурагчдын дуранд өртөж цахим хуудсаар багагүй шүүмжлүүлсэн.

Тэрбээр энэ асуудлынхаа талаар “Тухайн үед хэлэлцэж байсан асуудалд  би эсрэг байр суурьтай байсан учраас өөр юу хийх билээ. Тоглоом тоглох нь буруу зүйл үү. Ер нь бол хүнийг өөлөхөд бол их амархан. Хараад байхад чуулган дээр гишүүд гар утсаараа оролдож л байдаг. Би үүнийг нэг их эмзэглэж хүлээж аваагүй.
 УИХ-ын гишүүд ч гэсэн хүн шүү дээ” гэсэн  тайлбар өгсөн. Энэ үйлдэл нь түүний парламентийн танхимд ард түмнээ төлөөлөн сууж, төрөө засах “хатан ухаан” бололтой.

“ХАРИУЦЛАГААС ИХ АЙЖ, ТАНГАРАГ ӨРГӨХ ҮЕД ӨВДӨГ ЧИЧИРСЭН”


З.Баянсэлэнгийн ямар замаар замнаж ийнхүү төрийн эрх барих дээд байгуулагад суудалтай болсон нь нэн сонирхолтой. Түүний товч намтар гэвэл, 1991 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 35 дугаар дунд сургуулийг төгссөн. 1994 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийг бага эмч мэргэжлээр, 2003 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

2003-2006 онд Баянзүрх дүүрэгт нотариатчин, дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн албыг хашиж байсан. Харин түүний хашиж байсан арай “дөмөг” алба гэвэл Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга гэнэлээ.

Гэвч энэ албандаа нэг их удаан суулгүй халаагаа өгч, МАХН буюу Н.Энхбаярын намыг дагаснаар Мянгатын дарга гэх сонгуульт албыг хаших болсноор өнөөгийн эхлэл тавигдсан гэхэд болно. Мөн түүний хориход ажиллаж байхдаа ёс зүйн алдаа гаргаж хөөгдсөн гэх намтар ч бий. Ингэж яваад л гишүүн болсон хатагтай.

Гишүүн болсныхоо дараа ихэд сандарсан гэдэг. “Анх Төрийн ордонд хөл тавьж байхад юу бодогдож байв?” гэсэн сэтгүүлчийн асуултад “-Би маш их айж байсан. Хариуцлага гэгч зүйлээс л их айж байлаа. Тангараг өргөх үед өвдөг чичирч л байсан” хэмээн хариулж байсан. “Аргагүй дээ….”

“ГЭРТ БУС ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРДАГ”

Хаана амьдардаг тухайгаа ярихдаа, “Хүмүүс намайг бөөрөнхий гэрт амьдардаг гэж бодоод байх шиг байна. Би бөөрөнхий гэрт амьдардаггүй. Чингэлтэй дүүрэгтээ хашаа, байшинд амьдардаг” гэсэн нь ёстой л нөгөө жүжигчин Хүрэлхүүгийн “амьдраад ч байгаа юм шиг амьдрахгүй ч байгаа юм шиг” гэдэгтэй утга дүйх яриа болсон юмдаг.

Мөн байнгын хорооны нэгэн хуралдаан дээр Ц.Нямдорж гишүүний өөдөөс дунд хуруугаа гозойлгон, салаавч өгч өөрийнхөө хэн гэдгийг тодорхойлсон удаатай. “Баас хатавч өмхийгөө тавихгүй” гэгч л энэ байх даа.

“ДАВХАР ДЭЭЛТЭЙ З.БАЯНСЭЛЭНГЭ ДААРАХЫГ Ч ОДОО МЭДРЭХГҮЙ ЭЭ”
Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ ажлаа хүлээж авлаа

Монгол төрийн “хүчгүй” байдлыг хаврын цасанд өеөдсөн, эцэнхий малтай зүйрлэмээр. Энэ нь өмссөн дээлээ “даахгүй” байж давхарлаж өмсөх дуртай түшээдийн шуналтай холбоотой.

Саяхан шийдлийн гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн засгийн газар МАН-тай хамтархаа больж засгаасаа хөөснөөр МАХН-тай хамтархаар болсон.

Ингээд Барилга, хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгийг томилсон билээ. Давхар дээлтэй З.Баянсэлэнгэ даарахыг ч одоо мэдрэхгүй биз ээ. “ЮУ БОЛОХЫГ НЬ ХАРЖ Л БАЙЯ”

Үргэлжлэл бий…

ТОЙМЧХҮҮ

Эх сурвалж: Fact.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Anonymous (September 15, 2015 9:42:42 am )

    Yaanadaa ene yam.

  • Baagii (September 15, 2015 9:45:34 am )

    AN MAHN- ii baritsaand orood Bayanselengiig shahuulchihlaa. Bolowson huchingui nam hetsuu yumdaa.

  • зочин (September 15, 2015 9:46:37 am )

    хэн нь ч өмнө нь хэлж ярьсанаа мартддаг, үүнийг нь дандаа сануулдаг тусгай телевизийн сувагтай болмоор байгаа юм, хүн хүний хувь тавилан өөр ч, хэлсэн ярьсандаа байж намаасаа илүүтэй ард түмнээ гэсэн сэтгэлтэй байх нь чухал байна шүү эрхэм гишүүдээ!!!!!!!!!!!

  • Unen (September 15, 2015 9:47:03 am )

    Gudamjnii yum yariad l.Balai balai

  • Ganaa (September 15, 2015 9:58:53 am )

    Bayanselenge ichmeer yumaa ard tumen chamaig bvgdl demjeegvi btl ooroo chicherch dairsaar bgaad boloh yumda. Gutamshigiin awgai.

  • Odmaa (September 15, 2015 10:06:22 am )

    Yooe ene awgai bolimoor yumaa. Helj yarij bgagiin sonsxoos gutmaar yaria hooloitoi.

  • bilig (September 15, 2015 10:09:51 am )

    yaltai ch bilee dee.16 oni songuuli oirhon bna gel taivshirch suuna daa. mongolchuud mini ahij l songoj tenegtev dee,,,,,,,,,,,,,,balrav daa,,,,,,,,,uhertev dee,,,,,,iim umiig songosnoo bodohod uher ch shig kh.kh.kh

  • иргэд (September 15, 2015 10:25:15 am )

    энэ тоглоомийн мануухайг харахаар сэжиг хүрэх юм. байдаг л балай авгай

  • Anonymous (September 15, 2015 10:41:20 am )

    яасан их хордож шардаж байх юм бэ чаддаг юм бол чи өөрөө оронд нь гараад ирэхгүй яасан юм өмнөх сайдууд энэ хүнээс юугаараа илүүбайсан юм яг юуг тэгж айхтар сүрний хийчихсэн байнадаа хөө монгол хүний шалихгүй зан гэж

  • баттөгс (September 15, 2015 10:42:02 am )

    яасан их хордож шардаж байх юм бэ чаддаг юм бол чи өөрөө оронд нь гараад ирэхгүй яасан юм өмнөх сайдууд энэ хүнээс юугаараа илүү байсан юм яг юуг тэгж айхтар сүрний хийчихсэн байнадаа хөө монгол хүний шалихгүй зан гэж

  • Anonymous (September 15, 2015 11:25:29 am )

    Enkhbayariig Boowiig nileen sain hohjdee ene Balai Awgai.

  • ogii (September 15, 2015 11:58:15 am )

    Яанаа энэ хүн .яасан албан тушаалд дуртай юм бэ.татгалзах зориг алга гэж үү даан ч дээ.Барилга мэдэх үү.Хот оо мэдэх үү,Гэр хороололд амьдарч байсан гээ биздээ,Бүдүүлэг авираа нууц яваарай гэж зөвлье дөө,Эрхэм гишүүнээ

  • ogii (September 15, 2015 12:00:38 pm )

    Би татгалзаж байна,дэмжихгүй байна гээд алдарт тоглоомынхоо ажлыг хийв дээ.Эй бурхан минь ,хичээж л үзээрэй.

  • zochin (September 15, 2015 1:52:19 pm )

    omnoh lyiwarchingyydaas iluu ajillah yum biluu yaj medehewde humuusee baga shig ataarh ,ajil hiihiig ni haraad l baij baiy,myy hiiwel horoololdoo ochij laaz oshiglono biz

  • Mongol dampuurjee (September 15, 2015 2:26:05 pm )

    Yankhan hoolootoi banzal awgai.

  • irgenZochin (September 15, 2015 4:32:44 pm )

    Ene Baynselenge ooriinhoo medleg chadbaraa medeh heregtei shuu de OOroo bi ene salbariig udirdah medleg chadbar baihguig meddeggui yum baih daa uhamsartai hun baisan bol BI arai chadahgui gej heleh heregtei shuu dee ESTOI ICHDEGGUI AMITAN .Gehdee TOR zasag ni BARILGIIN OLON MYANGAN mergejiliin humuusiig Doromjilj baigaag BAYNSELENGEER tod haruulj bna daa hoorhii yanadaa

  • bantan (September 15, 2015 5:52:42 pm )

    Бөөрөнхий гэр гэнэ үү.? Бас гурвалжин дөрвөлжин гэр гэж бас байх уу.Иймэрхүү юм л сайд болцон байнаш дээ.Энэ нэг юмны оронд гудамжны архичинг сайдад тавьсан ч ялгаа байхгүй.

  • zochin (September 15, 2015 6:32:52 pm )

    би баянсэлэнгийн тухайд гэхээсээ илуу энэ намынхан засаг тереер минь тоглож биднийг хэн ч биш гэж байгаагийн илрэл гэж узэж байна. энхбаярын тоглоом болж байгаагаа энэ засаг барьж байгаа улс мэдэхгуй болтлоо автагдсан байна. УИХ-д суугаа зарим нэг гишууд энэ бухнийг тунгаах бодож л суугаа гэхдээ яасан тэвчээртэй яасан ч биеэ неесен улс орон ард тумнээ бодохгуй болдог байнаа. нудэн дээр чинь чамайг доромжилж, улс орноор чинь тоглож байна шуу дээ

  • Anonymous (September 15, 2015 7:35:57 pm )

    Bosoh tsag bolson bna. Vher Mongolchuud mine.

  • 8488 Range Rover (September 16, 2015 1:17:58 pm )

    Banzal hvvhen

antalya rent a car