antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2015 3 comments

ДАШТ-ээс найман тамирчин олимпийн эрх авлаа

нийтлэсэн Admin

briotamirchdЧөлөөт, сонгомол бөхийн ДАШТ АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд боллоо. Энэ удаа манай улсаас чөлөөт бөхийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож, нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг алт, эрэгтэйчүүдийн 61 кг-д Б.Номин, 74 кг-д П.Өнөрбат, эмэгтэйчүүдийн 60 кг-д С.Цэрэнчимэд мөнгө, эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр хүрэл медаль тус тус хүртлээ.

Энэ удаагийн ДАШТ-ий олимпийн жин бүрт эхний зургаан байрт шалгарсан тамирчид “Рио-2016” зуны наадмын эрхийг олгосон. Манай тамирчдаас эрэгтэйчүүдээс 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 125 кг-д Ж.Чулуунбат, эмэгтэйчүүдээс 63 кг-д гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-д гавьяат тамирчин, дэлхийн аваргын гурван хүрэл медальт О.Насанбурмаа нар авлаа.

ДАШТ-нд оролцсон бүрэлдэхүүн:

Эрэгтэй тамирчид:

1. Эрдэнэбатын Бэхбаяр – 57кг (Хүрэл медаль)
2. Батболдын Номин – 61кг (Мөнгөн медаль)
3. Ганзоригийн Мандахнаран – 65 кг (V байр, “Рио-2016” олимпийн эрх)
4. Батчулууны Анхбаяр – 70 кг
5. Пүрэвжавын Өнөрбат – 74 кг (Мөнгөн медаль)
6. Оргодолын Үйтүмэн – 86 кг
7. Доржхандын Хүдэрбулга – 97 кг
8. Жаргалсайханы Чулуунбат – 125 кг (V байр, “Рио-2016” олимпийн эрх)

Эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч:

1. Цэрэнбаатарын Цогтбаяр
2. Бямбаренчингийн Баяраа
3. Лувсандамбын Энхбаяр
4. Оюунбилэгийн Пүрэвбаатар

Эмэгтэй тамирчид:

1. Эрдэнэсүхийн Нарангэрэл – 48 кг
2. Даваасүхийн Отгонцэцэг – 53 кг
3. Сүндэвийн Бямбацэрэн – 55 кг
4. Баатаржавын Шоовдор – 58 кг
5. Сүхээгийн Цэрэнчимэд – 60 кг (Мөнгөн медаль)
6. Соронзонболдын Батцэцэг – 63 кг (Алтан медаль, “Рио-2016” олимпийн эрх)
7. Очирбатын Насанбурмаа – 69 кг (V байр, “Рио-2016” олимпийн эрх)
8. Гэлэгжамцын Наранчимэг – 75 кг

Эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч:

1. Буяндэлгэрийн Батбаяр
2. Зэвэгийн Дүвчин
3. Түмэндэмбэрэлийн Сүхбаатар
4. Даваажавын Батням

ДАШТ-ий эрэгтэй чөлөөт бөхийн багийн дүнгээр Монголын баг дөрөвдүгээрт орж, эмэгтэй баг гуравдугаар байр эзэллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Мөнхжаргал (September 14, 2015 10:16:42 am )

    Цэрэнчимэд, Номин нар чинь Олимпийн жин биш шүү дээ.

  • avarga (September 14, 2015 5:36:13 pm )

    cholootiihondoo bayr hvrgie

  • bantan (September 14, 2015 7:42:48 pm )

    Энэ олимпийн бус жинд медал авсан тамирчид олимпын эрхээ авсиймуу.үгүй юм уу.мэддэг хүн байна уу.

antalya rent a car