Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/125, 126, 128 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэл, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил гарган “Хязгаарлалттай” дүгнэлт авсан нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Ч.Очирхүү, Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж нарт албан тушаалын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэлээ.
Мөн “Хариуцлага тооцох тухай” Б/129 дугаар захирамж гаргаж Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил гарган “Хязгаарлалттай” дүгнэлт авсан Багануур дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Батням, нийслэлийн Авто замын газрын ахлах нягтлан бодогч Ж.Сүрэнжав, Халамж үйлчилгээний газрын ахлах нягтлан бодогч Б.Гэрэлтуяа, Эрүүл мэндийн газрын ахлах нягтлан бодогч Э.Нардандал нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авч, хариуг 2015 оны есдүгээр сарын 20-ны дотор мэдэгдэхийг Багануур дүүргийн Засаг дарга /Б.Бямбадорж/, Авто замын газар / Д.Нанзаддорж/, Халамж үйлчилгээний газар /Ч.Очирхүү/, Эрүүл мэндийн газар /Ш.Энхбат/-т үүрэг болголоо.
Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржид эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж ажиллахыг анхааруулж, сахилгын шийтгэл ногдуулсан тухай шар карт өгөхийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болголоо.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
sod (September 14, 2015 11:12:50 am )
bBAYANGOL DUURGIIN HOER DUGAAR HELTSIIN DARGAAR ABLIGA ASHIG SONIRHOLIIN HUULI NOTSTOI ZORCHSON HUN TOMILOGDSON BAINA HUULI SAHIULAH TSAGDAAGIIN BAIGUULLAGA HUULI ZORCHSIGC NARAA HELTSIIN DARGA BOLGODOG YUM BAINA
-
3х (September 14, 2015 12:11:53 pm )
3 хүнээс 2 нь Багануурын хүн байхдаа яахав дээ.
-
3х (September 15, 2015 8:22:30 am )
Бүтэхгүй гарууд
-
3х (September 15, 2015 8:23:16 am )
Sanhuugiin zorchil yum bol Odoo ofzruuldaa
-
3х (September 15, 2015 8:24:09 am )
Багануурын Засаг ч архи уухаас өөр юм мэдэхгүй гар байгаашдээ
-
Anonymous (September 15, 2015 8:26:02 am )
Тамгын дарга нь архинд хордоод шоконд байдалтай эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн
6 Comments