antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2015 26 comments

Ерөнхийлөгч: Ч.Сайханбилэгээ танай ЗГ ширэнгэн ойн зарчмаар ажиллаж байна

нийтлэсэн Admin

trrrМонгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулган өчигдөр болж өнгөрлөө. Хүндэтгэлийн хурлын үеэр хамгийн үнэтэй чухал хийгээд хатуу үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өгүүлэв.

Тэрбээр, Аалзны шүлс шиг татуургатай Засгийн газар яаж бүтээлч байх юм, ард түмний өмнө тулгамдаж байгаа асуудлыг яаж зоригтой шийдэх юм бэ Үүнийг яриад өнгөрөх байлгүй гэж бүү бодоорой, нэхэл хатуутай ард түмэн байгаа шүү. Сайд гэдэг хариуцлага өндөр нэр хүндтэй албан тушаал. Өөрснийхөө хүмүүсийг түлхсэн, хувийн үзэл бодолдоо баригдсан хүмүүс өөрсдийгөө хардаа. Манай хүнийг оруулахгүй бол танай хүнийг оруулахгүй. Энэний төлөө байлдаж байна, энэний төлөө ард түмний тархи толгойг самууруулж байна. Засгийн газар ширэнгэн ойн хуулиар ажиллаж байна. Үүний төлөө байлдаж байна. Ард түмэн залхаж байна. Сайд нарыг нам намаараа, фракц, бүлэглэлээрээ хувааж авдаг улс дэлхий дээр хэд байна вэ. Өмнө нь их зарчмын юм ярьдаг байсан гишүүн, суудлын сураг сонсоод зарчмаасаа, үнэт зүйлээсээ ухарлаа, ямар адын юм бэ” хэмээн Засгийн газар болон Ерөнхий сайдыг зэмлэв.

Хатуу ч гэсэн үнэн үг. Улсын тэргүүн хүний, энэ төрийн “аав” хүний үг байв. Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт зургаан сайдыг шинээр томилогдох үед л “Давхар дээл”-тэй гишүүдийг дэмжихгүй, дахин зөвшилц гэж байсан. Харин Ерөнхий сайд болон эрх баригчид төрийн тэргүүний үгийг үл тоосон гэхэд болно. АН-ын бүлэг шинэ сайдуудыг томилох үүргийг Ч.Сайханбилэгт өгөхдөө “Заавал УИХ-ын танхимаас томилох ёстой” гэж хэлсэн. Тийм ч учраас Г.Баярсайхан, З.Баянсэлэнгэ, Б.Болор, Н.Батцэрэг, Ц.Оюунбаатар, М.Зоригт гишүүдийг сайдад нэр дэвшүүлж сонгосон.

Эдгээр хүмүүсийн зарим нь бүр давхарын давхар дээлтэй байгаа. Байнгын хороон дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн гэх зэрэг гурван давхар дээлтэй хүмүүс ч байна. Шийдлийн гэх тодотголтой энэ засаг үнэхээр л хууль дүрэмгүй болчихсон байна. Ёстой л “ширэнгэн ойн” зарчмаар ажиллаж байна. Сайд нарт “давхар дээл” өмсгөхгүй. Ядаж талыг гаднаас томилох ёстой гэсэн зарчмыг 2012 оноос хойш худлаа үнэн ч гэсэн баримталсан. Гэвч Ерөнхий сайд намынхаа фракци бүлэглэлд барьцаалагдаж сайд нарын томилгоогоо ч өөрийн хүсэлтээр хийж чадсангүй. Бүлэглэлд барьцаалагдаж төрийн албыг бүтэн сар эзэнгүй болгов. Мөн Засгийн тэргүүн нь нь өнөөдөр нэг зүйл ярьж, маргааш нь тэрийгээ үгүйсгэж байна. Үүнээс нь болоод гадна дотны хөрөнгө оруулагчид манайд итгэх итгэлгүй боллоо.

Өнөөдөр төрийн тэргүүний үг үнэ цэнэгүй болжээ. Засгаа хагалж бутаргаад хэрэггүй гэж хэлэхэд нь үл тоосон. “Засгийн газрын гишүүдийг давхар дээлтэй байна. Дахин зөвшилц” гэхэд нь бас л үл тоолоо. Өршөөлийн хууль алдаатай байна гээд хориг тавихад нь хэсэг бүлэг нөхөд эсэргүүцэж, завсарлага хүртэл авч байна. Гэхдээ Ерөнхийлөгч өчигдөр хэлсэн үгийнхээ төгсгөлд “Үүнийг яриад өнгөрөх байлгүй гэж бүү бодоорой, нэхэл хатуутай ард түмэн байгаа шүү” гэсэн. Магадгүй энэ нь Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газрын байр суурь тун удахгүй ганхаж магадгүй гэдгийг илэрхийлсэн ч байж болох талтай. Үүнээс гадна улс төрийн хүрээнийхний зарим нэг хүмүүсийн ярьж байгаараар Ерөнхийлөгч “давхар дээлтэй” буюу сая шинээр томилогдсон сайдуудад хориг ч тавьж болзошгүй аж. Яагаад гэвэл Ерөнхийлөгчид тийм эрх нь нээлттэй бий.

Г.Ган


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • Зочин (September 14, 2015 10:19:35 am )

    Ерөнхийлөгч хориг тавих хэрэгтэй.Юуны төлөө ард түмнийг төлөөлж суугаа билээ.Энэ сайдуудыг хууль бусаар Сайханбилэг томилсон.Ард түмэн бослог гаргахад бэлэн байгаа шүү

    • Монгол (September 15, 2015 2:58:40 pm )

      Одоо наад огцоруулах ,хориг тавих гэх мэт улс төржсөн ургашгүй үйлдлээ, ерөнхийлөгч ч бол улс төрийн нам эвсэлүүд ч боль!!!!!!!! Энэ улс орон чинь элгээрээ мөлхөх гэж байна. Улс төржсөн унхиагүй ургашгүй Ганбаатар, Уянга, Болорчулуун ,МАН-ын нөхөд одоо бол тийм сайн юм бол төр засгийн толгойд байхдаа хийх нь яасан юм бэ???????

    • Монгол (September 15, 2015 2:59:54 pm )

      Элбэгдорж одоо хошгоруулахаа боль за

  • Зочин (September 14, 2015 10:20:18 am )

    Ард түмэн маш их хүлээлтийг харж байгаа Сайханбилэг буруу томилгоо хийснийг хүн бүхэн харж байгаа ерөнхийлөгч хоригоо хурдан тавих л дутуу байна.

  • Tugchin (September 14, 2015 10:35:47 am )

    Tvriivch negtei xoyor urvagchiin zarchim eer gevel vnemshiltei sonsogdoj bna uu?!!!!!

  • зочин (September 14, 2015 11:04:09 am )

    хошгоруулаа л….

  • TENEGT (September 14, 2015 11:35:00 am )

    ZOBSHILTSONO GEJ HUULIND ZAASAN BAIHAD ALBAN BICHIG ERONHIILOGCHID HURGUULNE GEJ HULIND ZAAGAAGUI SHUDEE SAIHANBILEGEE TA CHINE IH SURGUULIIN HUULIIN ANGI TOGSSON GEDEG BAIHAA ZOBSHILTSOL GEDEGIIG ALBAN BICHIG ILGEHIIG EHLNE GEJ DEED SHUUH TAILBARALSAN BAINUU

  • Зочин (September 14, 2015 2:28:37 pm )

    Хориг тавиад яахав дээ. Төрд ч, ард түмэнд ч нэр хүндээ алдсан Элбэгдоржийн үгийг З.Энхболд, Сайханбилэг 2 тооно гэж үү. Ёстой л нохой хуцсанаас дорд үзэх байлгүй дээ.

    • Anonymous (September 14, 2015 2:42:15 pm )

      ЯГ ҮНЭН ШҮҮ

  • Anonymous (September 14, 2015 2:44:03 pm )

    ЭНЭ АРД ТҮМНИЙ НЭРИЙГ БАРЬЖ БААХАН ТОГЛОЛТ ХИЙХ НЬ ДЭЭ,ИЧГҮҮРГҮЙ ЭТГЭЭД.

  • зочин (September 14, 2015 2:56:07 pm )

    АН-ыг зайлуулсан цагт л монголын төр цэгцрэх байх даа

  • vvvv (September 14, 2015 3:03:21 pm )

    AH zasagaas bas toroos zailbal say Mongol zov zamdaa orno,ed nar butehgui eeee

  • Anonymous (September 14, 2015 3:04:11 pm )

    erunhiilugch ch gesen hezee shudraga bsan yum be?ulig bolson dorligjav bilegt batuul naraa li uud ni tataj darga saidad zutguuldeg bj hunii tomilgoog shuumjilj bolohgui.ene neg ulig bolson nuhduudees uur uls orniig udirdaad Putin shig ulsaa avaad yvchih tolgoitoi medlegtei hun mongold turuh bolov uu?dandaa neg uchuuhen oiriin yum hardag udur honogiig ungruuh bodoltoi holiig harj chadahgui medleg bolovsrolgui ariin haalgaar munguur surguuli tugssun namdaa amaa uduulsen erh medel bhgui chavgantsiin heruul hiij yvdag said darga nar heden sariin said oldson deer ni idej uuhaa li bodohoos ireedui gej yum boddoggui li bhgui yu?nam gedeg buzar zuilee 2-r t tavidag hun li heregtei bna.

  • Anonymous (September 14, 2015 6:20:21 pm )

    ulsaa hoosruuldag ordoninhon uragshaa yabdaggvi zasgin gazar uruugaa yabdag neg l zamtai uls orni ner n mongol gej baigaa 20 terbum dollorin uglugtei yu bodoj bna bid bvhen hyataain zvgeer neg zebsegt hvchni ariman bie bvreldehvvn ted 2saya 300000 tseregtei hvchirheg bna mongol uls adilhan bna uu araich dee bish arai archaagvi yuma vrgeljlel bga –

  • түмэн (September 14, 2015 7:04:32 pm )

    Сайханбилгийн буруу томилогоог Ерөнхйилөгч сайхан хэлсэн байна шүү.Хориг тавих хэрэгтэй.Ийм ерөнхий сайдтай бид ямар үр дүн юу хүлээх бэ дээ ойлгомжтой боллоо.Монгол улс эдийн засгийн болон засаглалын дампууралд бүрэн утгаараа орлоо.Энэ бол гутамшиг.

  • zochin (September 14, 2015 7:15:04 pm )

    zam teewriin said zorigt bas halaa selgee hiij eheljee. MONGOLD turiin darhlaa alga boljee.yaj hugjih we

  • zenzzochinochine zozochinzoc (September 15, 2015 10:54:13 am )

    erunhiilugchiin erh medeliin huree denduu baga baigaa uchiraas erunhiilugch yu sedsen ch yu ch hiih bolomj baihgui bna neg muu jagsaaltaar garch irsen gants hunii sanal avaagui uih-gisuunees dor bna erunhii said uih darga huivaldagch nar erunhiilugchuus deeguur erhtei uchiraas sanasan sedsen buhniig ni untraaj bna jishee ni davhar deel geh metchilen

  • zochin (September 15, 2015 11:02:37 am )

    songuulias umnu ni amaa olohgui humuusee magtaad bsan odoo yav muu sugselzuur

  • зочин (September 15, 2015 12:50:20 pm )

    Энэ засаг юу ч хийж чадахгүй Улс орноо дампуурал руу чирж явна

  • зочин (September 15, 2015 1:00:27 pm )

    ээ дээ энэ засаг төрийн байж байгаа, ард иргэдийн маань байж байгаа таарч дээ. мөнгөтэй ч хүн байхгүй, өвчин туссан хүний тоо л их байна даа . жаахан ч гэсэн ард иргэддээ наад идээд байгаа юмнаасаа өгөөч ээ гуйя

  • Ачу (September 15, 2015 1:14:35 pm )

    Төр нь сүйрхээр мэдээж засаг нь сүйрдэг юм байна таминь.Сүүлийн засгын газрыг хууль бус дарангуйлал шантаазаар ард түмний эсрэг хүчээр улс төрийн дээрэмчид өөрснөө байгуулж эхийг нь тавьсан.Хууль бусаар эхэлсэн юм хууль бусаар дуусах юмуу? гэсэн асуулт надад төрдөг боллоо.Ард түмэн Амаржаргал гишүүнийг гарлаа гэж бүүр үнэмшилтэй байсанч фракц гээч хулгайчуудын бүлэглэл нь тэр шөнө бүхнийг шийдсэн.Элбэгдорж худалч анх гарч ирэхдээ Монголын төр засгыг нам гээч барьдаггүй юм гэж солиорч байсанч өнөөдөр юун нам фракц гээч хэдэн төрийн нэр барьсан ардчилсан дээрэмчингүүдын гарт бүрэн шилжиж ерөнхийлөгч маань өөрөө гуйж гувшиж явдаг нь бүүр ил болчхоод булайгаа дэлгэж байдаг.Энэ ардчилал гээчид итгэж явсан хэдэн жил минь эргээд там болно гэж зүүдлээчгүй.Халуун сэтгэлрүү минь хүйтэн ус цацаж хөрөгсөн хуурамч хулгайч урвагч ардчилалд би л лав итгэлгүй болсон харин үзэн ядах сэтгэл өдөр өдрөөр нэмэгдэх боллоо.Итгэлтгүй.

  • zochin (September 15, 2015 2:29:05 pm )

    УИХурлын дарга З.Энхболд монгол улсыг удирдах гээд маш хүнд байдалд оруулж байна.Энэ хүнийг солиочээ.намын даргын ажлыг нь аваач. МОНГОЛ УЛСЫН ЁРӨНХИЙЛӨГЧӨӨ.

  • зочин (September 15, 2015 7:31:07 pm )

    Битгий жүжиглээчээ эдо минь, та нар чинь нэг зэлний тугалууд шүү дээ.Улс орноо ямар болснийг хараач. 2012 онд ийм болгох гэж л хар машин ашиглаж ялаа биз дээ. санасандаа хүрч байгаа юм бишүү та нар….

  • zochin (September 16, 2015 10:21:25 am )

    eronhiilogch elbegdorjiig yamar hvn ve gedegiig odoo ard tvmen bvgd meddeg bson am ajil 2 ni zorj niigemiig taltsuulj shou hiihees oor yu hiij bgaan uul ni demjdeg bsiin odoo bol vgvi shv

  • Зочин (September 16, 2015 10:34:32 am )

    Уг нь ерөнхийлөгчийн хэлээд байгаа нь үнэний хувьтай. Гэтэл гүйцэтгэл нь байхгүй нь харамсалтай. Энэ намууд зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодож хэнийгээ гаргаж мөнгө цохих вэ? гэж л боддогоос бус улс орны хувь заяаг бодож байгаа нь даан ч алга даа. Аль ч нам ялгаагүй. Хуучин төрийг унагаж 90 онд хувьсгал хийхдээ тусгай хангамжийг хална. Төрийн дээр нам гарсан байна засна гэцгээсэн атлаа тусгай хангамжийг хэтэртэлээ хэргэлэж, нам нь төрийнхөө дээр суусаар байна. Төрийн ажил битгий хэл өрх гэр, нэг бригадын ажлыг авч явж чадахгүй хүмүүс намын нэрээр, хандив өргөж төрд алба хашсан нэр зүүж, төрийн албыг хүчгүйдүүлж нэр хүндийг нь унагаж байна. Энэ чинь түрийний бөөс толгойд гарав гэчтэй адил болж байна. Хөрөнгө мөнгөөр дулдуйдан ирээдүйн авилгыг зүүдэлсэн хүмүүс төрийн албанд шургалж, авилгад өгсөн мөнгөө хэд дахин өсгөхийг санаархаж байна. Хөрөнгө, мөнгөгүй ч гэсэн чадалтай аавын охид, хүвгүүдийг шударгаар дэвшүүлэн тогтвортой ажилуулвал улс орон маань хөгжинө шүү дээ. Төрийн толгойд байгаа хүмүүсийн хэрхэн баяжсаныг толгой дараалан шалгах хэрэгтэй. Шударга бусаар олж авсан хөрөнгийг нь хураая.

  • Одоо яах бол (September 16, 2015 11:44:49 am )

    МАХН бүсийн зөвлөгөөн дээрээ АН-ыгаа муулаад л тэр нь TV-9-өөр цацагдаад л байна. Хамтрач байж засгаа муулж, сонгуулийн сурталчилгаа хийсэн гээд Энхболд, Гарамгайбаатар дарга нар одоо эднийгээ МАН-ынхныг хөөсөн шигээ засгаасаа хөөх болов уу яах бол. Хэлсэн үгнийх нь чимээ тасраагүй байгаа юм чинь Гүйцэтгэх зөвлөл нь удахгүй шийдвэрээ гаргах байх даа хөөрхий.

antalya rent a car