antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 27, 2011 Comments are off

Татвар нэмэгдэхээс урьтахын тулд иргэд Замын-Үүдэд гаалийн бүрдүүлэлт хийлгэж байна

нийтлэсэн Admin

-ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС АВТОМАШИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР НЭМЭГДЭХ ЮМ-

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт орсноор автомашины гаалийн онцгой албан татварыг үйлдвэрлэсэн он болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч хоёроос гурав дахин нэмэхээр болсон билээ. Хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх юм. Үүнээс урьдаж гадаадаас импортолсон машинуудынхаа гаалийн бүрдүүлэлтийг он гарахаас өмнө хийлгэхээр иргэд яаравчилж байна.  Тиймээс “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн иийгэмлэг. Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагууд нэлээд ачаалалтай ажиллаж байгаа аж. “Улаанбаатар төмөр зам”-д авсан 60 вагоны олонхи машин ачиж ирсэн гэх мэдээлэл ч байна. Нөгөө талаар автомашины гаалийн онцгой албан татвар нэмэгдсэн сургаар ченжүүд машины үнийг хөөрөгдчихөөд байгаа.

Тиймээс хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө гадаадаас ачуулсан машинуудад хэрхэн гаалийн бүрдүүлэлт хийж байгааг сурвалжиллаа.

“ЧИНГЭЛГҮҮДЭЭР ДҮҮРЭН МАШИН БАЙНА”

Улаанбаатар дахь гаалийн газрын хашаанд дүүрэн машин байлаа. Гэхдээ ихэнхэд нь гаалийн бүрдүүлэлт хийчихсэн, эзэд нь аваагүй аж. Гадаадаас авчирсан машиндаа гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр дугаараа хүлээж байгаа иргэн “Оноос өмнө амжих гэж маш олон хүн машин ачуулсан байна. Тиймээс вагоноор ачуулж нийслэлд авчирсан машинуудыг дугаараар гаргаж байгаа. Ямар ч байсан нийслэлд ирчихсэн хойно оноос өмнө амжиж гаалийн бүрдүүлэлт хийлгэх байх. Одоогоор ч чингэлгүүдээр дүүрэн машин байна” гэсэн юм. Харин Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн хэлтсийн дарга Б.Баасан “Онцгой албан татварын тухай шинэ хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхтэй холбогдуулан иргэд олноороо үйлчлүүлж байгаа. Нэлээд ачаалалтай байна. Бид ч нэгэнт Монголд ороод ирчихсэн машинуудыг он гарахаас өмнө гаалийн бүрдүүлэлт хийчихээр ажиллацгааж байна. Улаанбаатарын хаягтай ирж буй машиныг заавал нийслэлд биш Замын-Үүдэд гаалийн бүрдүүлэлтийн олголт хийж эхлээд байгаа. Тэгэхгүй бол Замын-Үүдээс ирэхэд хугацаа алдах магадлалтай” гэсэн юм.

Ирэх оноос мөрдөж эхлэх хуулиар харьцангуй тансаг хэрэглээний гэгдэх машины татварыг төлж эхлэх юм. Өөрөөр хэлбэл, 3500-4500, 4500-гаас дээш см.куб моторын багтаамжтай машинуудад тансаг хэрэглээний татвар ногдуулах аж. Харин насных нь хувьд машины эдэлгээнээс нь хамаарч татварын хэмжээг өөрчилсөн байна. Тодруулбал, 0-3, 4-6, 7-9, 10-аас дээш жил ашигласнаас хамаарч татварын хэмжээг тогтоохоор болсон билээ. Гурван жилээс өмнө үйлдвэрлэсэн 3501-4500 хүртэл см.куб моторын багтаамжтай машинд 4500 ам.долларын онцгой албан татвар төлөх

юм. Харин дээрх моторын багтаамжтай машин нь 4-6 жилийн өмнө үйлдвэрлэсэн бол 5000, 7-9 жил бол 6500, арваас дээш настай бол 10500 ам.долларын татвар төлөх юм. Мөн 4501-ээс дээш см.куб гурван жил хүртэлх настай машинд 7000,4-6 жил эдэлсэн бол 7500 ам.долларын онцгой албан татвар төлөх аж. Дээрх хэмжээний багтаамжтай машинуудыг 7-9 жилийн өмнө үйлдвэрлэсэн бол 9000, түүнээс дээш настай бол 13000 ам.долларын онцгой албан татвар төлөх болж байгаа юм.

“ӨДӨРТ 50-60 МАШИНД ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙЖ БАЙНА”

Замын-Үүд дэх Гаалийн газар сүүлийн өдрүүдэд нэлээд ачаалалтай ажиллаж байгаа аж. Энэ талаар тус байгууллагын ахлах байцаагч Т.Отгонбаяраас тодрууллаа.

-Иргэд оноос өмнө машиндаа гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр нэлээд ачаалал үүсгэж байгаа бололтой. Ямар зохицуулалт хийж байна вэ?

-Манай гаалийн бүсээр хуучин машины олголт хийх нь ховор байсан. Долоо хоногт 2-3 машины олголт л хийдэг байлаа. Харин сүүлийн үед нэлээд бөөгнөрөл үүсч байна. Он дуустал ачаалалтай байх бололтой. Сүүлийн үед өдөрт 50-60 машины гаалийн бүрдүүлэлт хийж байна.

-Өдорт 50-60 машины гаалийн бүрдүүлэлт хийж байна гэхээр урт дараалал үүсчихсэн гэж ойлгож болох уу?

-Урьд нь хоёр байцаагч ажилладаг байсан бол одоо тавуулаа бүрдүүлэлт хийж байна. 2007, 2008 оны хувьд гааль дээр олон машин бөөгнөрч байсан удаатай. Харин энэ удаад туршлагатай болсон учраас дараалал үүсээд байгаа зүйл алга.

-Ихэвчлэн ямар төрлийн машинууд авчирч байна вэ?

-Суудлын жижиг тэрэгнүүд байна. Мөн АНУ-аас жийпнүүд, Японоос суудлын автомашинууд нэлээд ирж байна.

-Машины эзэд Замын-Үүдэд оччихсон байгаа юу?

-Олонхи нь тэнд очиж машиныхаа бичиг баримтаа авч байна. Ирж чадахгүй нь тээвэр зуучлалын компаниудаар ч үйлчлүүлж байна. Улаанбаатар дахь Гаалийн газрын ачаалал их учраас он гарахаас өмнө хугацаандаа амжихгүй гэдэг үүднээс энд олголт хийж байгаа юм.

-Зам-Үүдийн төмөр замын чингэлгүүдэд олон машин гацчихаад байна гэсэн мэдээлэл бас байгаа. Тэдгээр машинд он гарахаас өмнө бүрдүүлэлт хийж амжих болов уу?

-Төмөр замынхан таталт хийхдээ дараалал тогтоочихсон бололтой байсан. Чингэлгээс буусан тухай манайд мэдэгдэнгүүт очиж бүрдүүлэлт хийж байгаа. Төмөр замынхан л хурдан буулгаад байвал хугацаандаа амжина. Мэдээж энэ сарын 30, 31-нд улам илүү ачаалалтай ажиллах байх гэв.

Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс ачигдсан машинуудыг дараалалд оруулчихсан байгаа аж. Өөрөөр хэлбэл, 1-20 хүртэл дараалал тогтоочихсон. Иргэд дарааллынхаа дагуу бараагаа хүлээн авч байгаа гэнэ.

“МАШИНЫ ЭРЭЛТ ИХ БАЙНА”

Да хүрээ захад ажилладаг ченж ингэж хэлсэн юм. С.Баярцогт сайдын мэдэгдсэнээр Онцгой албан татварын хуульд өөрчлөлт оруулсан нь машины үнэ өсөхөд нөлөөлөхгүй байх учиртай. Гэвч ченжүүд эсрэгээр нь ярьж байна. Шинэ жилийн өмнө машины борлуулалт буурдаг бол энэ жилийн хувьд эрэлт их байгаа аж. Үүнээс болж ченжүуд татвар бага төлж оруулж ирсэн машинуудынхаа үнийг хөөрөгджээ. Жижиг суудлын тэрэгнүүд л гэхэд өнгөрсөн жилийнхээс 1-3 сая төгрөгөөр нэмэгдсэн гэнэ. Тухайлбал, “Prius-10” маркийн автомашин найман сая төгрөгийн үнэтэй байлаа. Мөн “Prius-20” маркийн машин 13 орчим сая төгрөгийн үнэтэй байсан. Ийм машин хагас жилийн өмнө 11 орчим сая төгрөгийн үнэтэй байсныг ченжүүд хэлж байв. Мөн моторын багтаамж өндөртэй машинуудын үнэ ч нэмэгдсэн ажээ.

Ц.ӨРНӨХ

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car