antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 27, 2011 Comments are off

Оюутны дэмжлэг үү, сонгуулийн сурталчилгаа юу

нийтлэсэн Admin

Жилийн жилд оюутнуудын толгойн өвчнөөр сургалтын төлбөр тодордог. Ямартаа л хөдөөний оюутнуудын гурван үхрийн хүүхэд хэмээн цоллож байхав. Сургалтын төлбөр, оюутны байрны төлбөрөө төлөх гэж эцэг, эхийнхээ халуунд халж, хүйтэнд хөрч байж өсгөсөн хэдэн малыг махлаж, хэдэн бор юм болгоод хотын хүн болдог учраас ийн нэрлэсэн хэрэг. Харин энэ жилийн хувьд оюутнууд харьцангуй сэтгэл амар байх шиг Ц.Элбэгдорж ахынхаа буянаар.

 

Эбэ ахын буян юу гэх ч байхав дээ. Үнэндээ улстөрийн буянаар бүр тодруулбал, сонгуулийн солиорол энэ удаа эрхэм оюутнуудын болон эцэг, эхийнх нь нуруун дээрх ачааг дориун сайн хөнгөлчихсөн хэрэг. 491 төгрөгийг төрөөс дааж төлбөрт нь нэмэрлэхээс гадна сар бүр 70 мянган төгрөг дээрээс нь Хүний хөгжлийн 21 мянган төгрөг гээд бодохоор сураад байхаас сайхан юмгүй мэт санагдах…

 

Ингэхэд энэ их мөнгийг өнөө л уул уурхайгаас “сааж” байгаа юм. Дэлхийн энд яригддаг дээдсээс өвлүүлсэн их хөрөнгө энэ янзаараа оюутны төлбөр, дэмжлэг, тэтгэлэг гэх боловсролыг дэмжих гэх нэг их сайхан саравчин доор нуугдаж байгаад л сонгуулийн солиорол, улстөрчдийн амлалтыг биелүүлэх сурталчилгаанд зориулагдаад дуусах байх. Нөгөөтэйгүүр оюутнуудад өгөх тэтгэлэг, дэмжлэгийг тэгтэл нь хавтгайруулах шаардлага байхгүй гэж би боддог. Өөр олон хүн над шиг бодолтой багйаа гэдэгт итгэдэг. Хамгийн наад захын жишээ татахад л хичээлийн шинэ жил эхэлсэн өдөр нийслэлийн ресторан, зоогийн газар, кафе бүгд дүүрэн байсан. Тэр ч бүү хэл жижиг дэн буудлууд багталцаж ядсан дуулдсан.

 

За тэгээд сар бүрийн нэгний өдөр архи зардаггүй журам батлагдснаас хойш дүүргүүдийн эрүүлжүүлэх байрнууд хоосон шахуу хонодог байсан атал есөн сарын нэгнээс хоёронд шилжих шөнө пиг дүүрэн хоносон тухай эрүүлжүүлэхийн цагдаа ярьж байна билээ. За ямартай ч оюутнуудад ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс cap бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг өгнө. Энэ санаачлагыг анх МАН гаргасан. С.Баярын санаачилж С.Батболдын удирдаж байгаа хамтарсан Засгийн газар ажил болгож байна. Харин Ц.Элбэгдорж энэ асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийнхаа шоу болгон ашигласан гэдгийг мартаж болохгүй. Эрхэм Ерөнхийлөгч маань “Цалинтай оюутан, чанартай боловсрол” гэсэн санал гаргасан.

 

Цалинжуулаад боловсрол чанарждаг бол яахав гэсэн. Харин ч эсрэгээрээ сурсан нэр дуулчихаад сард 70 төгрөг салгачихая гэх эрмэлзэлтэй хөгшин сэтгэлгээтэй залуус л олширч байх шиг байна. Эцэст нь өгүүлэхэд энэ тэтгэлэг, дэмжлэг оюутны дэмжлэг үү, сонгуулийн сурталчилгаа юу гэдгийг бодох л ёстой. Басхүү халамжийг нэмэгдүүлснээр сургалтын чанар сайжирч байгаа эсэхийг хатуу хянах ёстой…


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car