Сүүлийн үед нийтийн тээврийн том оврын автобуснууд осол гаргах нь буурахгүй байна. Тодруулбал, БЗД-ийн Энхтайваны өргөн чөлөө, ХААЯ-ны урд замд Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн Daewoo BS маркийн автобусны жолооч Г нь зорчигч 68 настай эмэгтэй С-г унагаж гэмтээсэн байна.
Мөн хэд хэдэн зам тээврийн осол гарсан байна. СБД-ийн нутаг Нарны зам, ЗЦГ-ын баруун замд Benz маркийн авто машины жолооч нь Т. Estima маркийн авто машинтай мөргөлдөж , ослын газрыг орхиж явжээ. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Тариалан сум тахь багийн нутаг Цагаан хамар гэх газар уулан дээрээс Т. Ландкрузер маркийн авто машин онхолдож , зорчигч 23 настай эмэгтэй Г нас барж 2 хүн гэмтсэн байна.
Шинэчлэн батлагдсан Замын Хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйл. Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ үл биелүүлэх 34.1.Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан байна. Тиймээс эрхэм жолооч нар шинэ хуулиа чандлан мөрдөж, явган зорчигчид болон өөрсдийнхөө эрүүл аюулгүй байдлыг хангаж зорчихыг анхааруулж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 12, 2015 12:54:09 pm )
avtobusni jolooch nar xairtsagni munguu xulgailax shine argatal bolson boloxoor orlogiin araas uraldaj osol gargaad bna daa xaranxui bvrenxii gazar zogsoj xar uut kamertaa uglaj xairtsagaa uxdag arga nevtereed l daxin uraldaj exelsen
1 Comment