Монголын газрын баялгийг ухаж хөлжсөн компаниудын нэг бол МАК буюу Монголын Алт Компани гэдгийг бид мэднэ. Тус компанийн Ерөнхийлөгч Нямтайширын хүү Номтойбаяр аавынхаа босгосон вант улсын нэр төрийг ашиглаад их улс төрд хүч үзэхээр нэгэнт шийдээд байгаа. Их мөнгөөр тэр ард олны тархийг угааж, сонгогчдын саналыг авна гэж найдсан бөгөөд Дорнод аймагт багагүй хөрөнгө хаяж яваа. Н.Номтойбаяр хүү МАН-д үнэнхүү хайртайгаа илчилж нэг тэрбум төгрөгийн хандив өргөсөн байдаг. Үүгээр түүний хаялга дууссангүй.
МАН-ын Залуучуудын байгууллагын Шинэ жилийн цэнгүүн буюу “Улаан сарнай” наадмын энэ жилийн ерөнхий ивээн тэтгэгчээр Н.Номтойбаяр ажиллаж байгаа. Энэ ёслолын цэнгүүнийг хэр зэрэг зохион байгуулж, чанар чансаагаа харуулснаар тэр хэн гэдгээ тодорхойлох болно гэдгээ мэдээд шөнө ч унталгүй манаргаж яваа гэнэ шүү. Эл цэнгүүнд Монголын поп, рокийн шилдгүүдийг урьж оролцуулах бөгөөд үнэ хөлсийг нь ч хангалттай өгч байгаа гэнэ. Энэ ажлын сацуу өдгөө гэр бүл зохиож хараахан амжаагүй яваа Н.Номтойбаяр хүү “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболорыг эргүүлэх болжээ. Тэрбээр түүний уран бүтээлийг тал бүрээр дэмжихээ илэрхийлж, ивээн тэтгэхээр болсон сурагтай.
А.Дохио /www.wikimon.mn/
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 27, 2011 9:21:26 pm )
huushee yun huurhun yumbe. goyo hosuud bolhiin bishuu, goyo zaluu, huurhun emegtei
-
Anonymous (December 28, 2011 10:43:33 am )
goy zaluu huurhun emegteich geh shig xaxax, za tiimee tiim
-
Anonymous (December 28, 2011 10:51:28 pm )
gadaad nohortei gee biz dee
3 Comments