Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/705 дугаар захирамж гаргалаа.
Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай нийтийн зориулалттай хувьчлагдсан орон сууцны барилгын дээвэр, цахилгаан шатны шинэчлэлтийн ажил болон бусад их засварын ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх хууль, эрх зүйн үндэслэлийг тодруулан, санал боловсруулах ажлын хэсгийг баталлаа.
Нийтийн зориулалттай орон сууцны барилгын дээврийн болон бусад их засвар шинэчлэлтийн ажлыг цаашид ямар хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байх саналыг боловсруулан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд 09 дүгээр сарын 25-ны дотор танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгов.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
zoichin (September 08, 2015 12:38:18 pm )
uu boloodoo ene huuchin oron suutsniihaa ungu uzemj dulaalganii huus hiiged dulaalaad yanzlaadahaach plz
-
boogii (September 08, 2015 1:27:18 pm )
Энэ ажил яг цагаа олсон ажил болох юм шүү. Хуучны байрууд үнэхээр үзэмжгүй болж муудсан байна. Бүр муудахаас нь өмнө гадна талд засвар хийх хэрэгтэй байгаа. Мөн хуучин лифтүүд нь одоо ашиглалтын хугацаа дуусч байгаа байлгүй. Хотын өнгө үзэмжинд ч тэр муушаар нөлөөлдөн шд. Засварын зардлын зарим хэсгийг орштн суугчдааас нь банкнаас хэлбэрээр урт хугацаатай зээл олгоод гаргуулж болно шүү дээ.
2 Comments