antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 7, 2015 11 comments

Ц.Даваасүрэн: Ирэх жил төсвийнхөө 50 хувийг өрөнд өгнө

нийтлэсэн Admin

ganbaatarmedeellУИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэд Засгийн газрыг яаралтай бүрдүүлэх нь чухал байгаа, гэхдээ мэргэжлийн хүмүүсээр яамдыг удирдуулах ёстой гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өнгөрсөн 7 хоногт төсвийн төлөвлөлтийн байдлыг тодруулж Сангийн яаманд ажиллалаа. Энэ үеэр яамд эзгүйрсэн байгаа нь харагдсан. Ирэх жилийн төсөв гэхэд их тааруу төсөв болох дүр зураг харагдаж байна. Ирэх жил бид нийт төсвийнхөө 50 хувийг зээл төлөхөд зарцуулна. Энэ нь 3 их наяд төгрөгийн өр барагдуулна гэсэн үг. Ингэж л энэ хоёр нам улс орныг удирдаж байна. Төсвийнхөө талаар өр төлдөг болсон ийм улс орон болжээ гэдгийг Сангийн яаманд ажиллах хугацаандаа харлаа” гэв.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Ч.Сайханбилэгийн Засгийн газар 6 сайдаа томилох гэж байна. Эдгээр хүмүүс нь мэргэжлийн биш, бүгд давхар дээлтэй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын толгойд өөрөө л байвал хамаагүй гэж үзэж байна. Ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Бие даагчдын зөвлөл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэдгээ хэлье” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Монголын уул уурхай өнөөдөр цөөн хэдэн хүн, бүлэглэлийг баян болгохын төлөө ажиллаж байна. Харин бид нийт ард иргэддээ ашигтай байх хувилбарыг дэвшүүлсээр ирсэн. Бид Дубайд хийсэн Оюутолгойн гэрээ ямар ч ашиггүй гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. Тавантолгойн гэрээ маш ноцтой байгаа. Тавантолгойн гэрээг Бээжинд үзэглэх гэж байгааг сэрэмжлүүлсний хүчинд Монгол Улсад ашиггүй гэрээ байгуулахгүй гэдгээ Ерөнхий сайд амлалаа. Энэ бол чухал. Гэхдээ Ерөнхий сайдын Дубайд хийсэн Оюутолгойн гэрээ болон Тавантолгойн гэрээний асуудлаар бидэнд хариу өгөхгүй бол Үндэсний аудитын газарт хандаж дүгнэлт гаргуулна” гэсэн юм.

Мөн бие даагчид Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Сангийн сайдын ажлыг давхар хийж байгааг буруушаагаад, “Чоно борооноор гэдэг шиг Дубайн гэрээг баталгаажуулах асуудлыг гүйцээхээр ажиллаж байна. Хэрэв түүнийг огцруулах асуудал орж ирвэл хоёр гараа өргөөд дэмжинэ. Тийм учраас сайд нарыг яаралтай томилох хэрэгтэй. Үүний цаагуур хулгай яваад байна” гэсэн юм.

Эх сурвалж: News.mn Г.ДАРЬ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Зочин (September 07, 2015 3:40:30 pm )

    Хөдөө орон нутагт мөн ялгаа байхгүй зүйл эзэнгүй маш хэцүү байна

  • Зочин (September 07, 2015 3:41:38 pm )

    Багш нар 36 сарын тэтгэмж авдаг төрд ажиллаж байгаа сургуулийн ажилчид юу ч үгүй байна шүү дээ.Насаараа хүүхдийн шавхаа малтчихаад

  • Зочин (September 07, 2015 3:42:17 pm )

    Цалин тэтгэвэр нэмэгдүүлэхгүй болохоор ядуурал дээд цэгтээ хүрч байна. Нэн ялангуяа хөдөө орон нутагт юмны үнэ тэнгэрт гарлаа

  • Зочин (September 07, 2015 3:43:17 pm )

    Нэг уут гурил хөдөө орон нутагт 55000 төгрөг цагаан будаа 5 кг нь 12000 тай байх жишээтэй эрхэм гишүүд ажлаа хийгээч ард түмэн чинь ядуурчийн

  • Зочин (September 07, 2015 3:44:24 pm )

    3 бие даагч ард түмнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй.Сайханбилэгт суудал хэрэгтэй юм шиг байна ард түмнээ хуураад худлаа яриад л

  • zochin (September 07, 2015 4:48:54 pm )

    Manai uls tur 26 jil yg l iim eh
    oronch chudarga uls turchduur
    udirduulsaar udii hurch bilee.

  • bi (September 07, 2015 5:23:42 pm )

    ene 3 gurwuulaa ter urund uguh geed bgaa chingis bondiin mungiig awah shiidwert ni gar urguj ANamd tus hurgee bizdee. Odoo untaad sersen yum shig yu yariad bgaa yum bee. Ta nar l Altsanhuygiin zasgiin gazriin buh aldaatai bodlogiig demjeed l uls eh oron iim l bolloo shdee.

  • Zochin (September 07, 2015 6:58:09 pm )

    Ingej helj baigaa n Mongol ard tumeniig doromjilj baigaatai ylgaagui.Davaasuren ih or tavihad tosoviin baingiin horoonii darga baigaagui biluu !!! Kkk bolimoor yum ene manguu 3 .Odoo ta hediin shou herees heterlee!!!!

  • Монгол (September 08, 2015 6:21:34 am )

    Та 3 гудманд гараад ард тумнээ уриал бугд дэмжээд

  • ah (September 08, 2015 9:01:34 am )

    3 manguu INEG iig deeremdsen novshnuud

  • Anonymous (September 08, 2015 1:16:12 pm )

    Har malnuud buur delhiin hursnuus archigdval taarna

antalya rent a car