antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2011 1 comment

Б.Наранбаатарын баг хагас шигшээд шалгарлаа

нийтлэсэн Admin

Германы бөхийн чөлөөт барилдааны Бундеслигт барилдаж буй Гавьяат тамирчин Б.Наранбаатар хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болжээ. Түүний харьяалагдаж буй Зарбрукен хотын “KSV Kollerbach” клуб плей-оффын эхний шатанд “RV Talheim” багтай таарсан. Арванхоёрдугаар сарын 17-нд “гэртээ” хийсэн барилдаанд “RV Talheim” багийг 33:3 харьцаатай буулган авсан бол өнгөрөгч баасан гаригт тус багийн талбайд зочилж, 26:8 оноогоор ялалт байгуулжээ. Чөлөөт бөхийн 60 кг-д барилдаж буй Б.Наранбаатар энэ удаад Германы бөх Томаш Бергерийг 4:0, 3:0, 3:0 оноогоор гурван үед ялсан байна. Ингэснээр “KSV Kollerbach” клуб хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болж байгаа юм. Тэд хагас шигшээд “Mainz 88” багтай барилдах бөгөөд маргааш өөрийн нутагтаа эхний барилдаанаа хийж, дараа нь ирэх баасан гаригт өрсөлдөгчийнхөө талбайд зочилно. Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, ЦЕГ-ын харьяа Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын тамирчин, Гавьяат тамирчин Б.Наранбаатарын тухайд баасан гаригт барилдах юм.

Бундеслигт энэ улиралд нийт 18 баг хөлбөмбөгийн лигийн дүрмийн дагуу өрсөлдөж буй бөгөөд нэг багт чөлөөт бөхийн 10, сонгомолын 10 жинд тамирчдаа сойдог. Түүнчлэн жингээ үзүүлээд шууд дэвжээнд гарч барилддаг, нийт таван үе барилддагаараа онцлогтой.

С.Цэлмэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 29, 2011 2:13:33 pm )

    mongol bohchuud delhiid noeorhoh tsag ni irj bna

antalya rent a car