Улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэгийн олон тэрбумаар үнэлэгдэх төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, олон га газрыг Батлан хамгаалахад туслах нийгэмлэг хэмээх төрийн бус байгууллагын удирдлага болох Д. Дашзэвэг болон түүний хамаатан садан хэсэг этгээд луйврын аргаар хувийн болгосныг өнгөрсөн хавар АТГ, ЭЦГ шалгаж эхэлсэн тухай мэдээлж байсан.
Гэвч тэдгээр этгээдүүдтэй холбоотой хэрэг дөрвөн сар орчмын хугацаанд дарагдсан уу чимээгүй болчихсон гэнэ.
Тэд луйврын нарийн арга хэрэглэн төрийн олон тэрбумын хөрөнгийг хувийн өмч болгон ашиглаж байсныг иргэд битгий хэл Төрийн өмчийн хорооныхон болон харьяа яам, агентлагийнхан хүртэл мэдээгүй гэдэг.
Тэдгээр этгээдүүд хуурамч тамга тэмдэг ашиглан, Батлан хамгаалах яамны харьяанд байсан Батлан Хамгаалахад туслах нийгэмлэгтэй яг адил нэр бүхий төрийн бус байгууллага байгуулан өөрсдийн байгуулсан төрийн бус байгууллагын нэр дээр Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн газар, барилга, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн хэнд ч мэдэгдэлгүй хувийн өмч болгосон байдаг ажээ.
Хамгийн хачирхалтай нь УИХ хүртэл үүнийг мэдэлгүй тэрхүү төрийн бус байгуулагын үйл ажиллагааг одоо хүртэл төрийн байгууллага гэж андууран улсын төсвөөс санхүүжүүлсээр байгаа хэвээр аж.
Улсын Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэгийн Авто сургууль (ДОСААФ), Холбооны сургалтын төвийн барилга, улсдаа ганц гэгдэх Буудлага спортын төвийн барилга байгууламж зэргийг мөн төрийн өмчийн газар дээр орон сууц барих зөвшөөрөл олгох зэргээр дур мэдэн улсад 15 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа энэ хэрэг яагаад дарагдаад байгааг гайхах хүмүүс олон байна.
Арга зальтай нэг нь ийнхүү төрийн өмчийг хэнд ч мэдэгдэлгүй хувьдаа авч, тэгээд төрөөс санхүүжиж явдаг нь ойлгомжгүй хэрэг. Мөн гэм нүглийг нь шалгасан шалгалтын дүн, эрүүгийн хэргийг ч дарж болдог мэт.
Эх сурвалж: gereg.mn
Холбоотой мэдээ
-
иргэд (September 06, 2015 2:29:54 pm )
naad novshnuudaa shalgaachee. Tur gei bna uu?
Shalgax yumgui shuud xurungiig ni xuraaj buud! -
зочин (September 06, 2015 10:54:25 pm )
АЙМШИГТАЙ ХЭРЭГ ҮЙЛДСЭН НЬ ҮНЭН БОЛ ОЛОН ТҮМЭНД МЭДЭЭЛЭХ НЬ ЧУХАЛ.ЖИНХЭНЭ ХУЛГАЙ.ЛУЙВАР ГЭДЭГ ЭНЭ БАЙХ.ЖИЖГЭЭР БУЮУ ХУВЬ ХҮНИЙ ЭЗЭМШЛИЙГ ЯГ ИЙМ АРГААР АВЧ БАЙГАА.ЭНД.ЖИНХЭНЭ ШҮҮХ.ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН УР ЧАДЬАР ХАРАГЛАХ ЁСТОЙ.ГЭМТЭНД ГИШГЭХ ГАЗАР БАЙХГҮЙ.НҮГЭЛ.ҮЙЛЭЭ ЭДЛЭХ ЁСТОЙ ЮМ.
-
зочин (September 06, 2015 10:59:12 pm )
АШИГ ХОНЖОО ХАЙГЧ ЗАЛЬТНУУДЫН АВЧ ЗАВШИЖ БАЙГАА ХӨРӨНГИЙ НЬ БУЦААЖ ЭЗЭМШИГЧИД НЬ ОЛГОЖ.ХӨРӨНГИЙ НЬ ХУРААЖ.УЛСЫГ ХОХИРОЛГҮЙБОЛГОХ
-
dorj (September 07, 2015 2:06:25 pm )
tatvariinh ed naraas hund
-
Зочинзочин (September 07, 2015 11:37:20 pm )
Энэ улс оронд монготэй эсвэл луйвар хулгай хийж монготэй болсон улс л дураараа аашилаж бусдыг хуулыг дорд узэж хун ардыг нохойн дайтай узэж байх шив дээ ард тумэнээн арай дэндэж ба шуу
-
Зочинзочин (September 07, 2015 11:38:04 pm )
Лио
6 Comments