Өнөөдөр Чингэлтэй дүүргийн V хороо буюу Гэсэр сүмийн баруун талын замд зорчигч тээвэрлэж явсан том оврын автобус замаас гарч осолдсон байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын аврах анги, гал унтраах аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 23-41УНБ улсын дугаартай “Хороолол-Монгол Улсын Их сургууль–Дүнжингарав” чиглэлийн том оврын автобусны тормос нь ажиллахгүй болсны улмаас замын хажуу руу баруун талаараа 45 градус хазайсан байдалтай байжээ. Автобусанд нийт 33 зорчигч үйлчлүүлж байсан бөгөөд азаар хүн гэмтээгүй байна. Хэргийн газарт ЗЦГ-ын ажилтанууд ажиллаж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.