antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2011 Comments are off

Монгол залуус Сингапурт 6.5 жилийн ялаар шийтгүүллээ

нийтлэсэн Admin

Сингапурын хууль хяналтынхан хулгай залилангийн хэргээр эрэн сурвалжилж байсан дөрвөн монгол залууг баривчлан саатуулсан байна. Эдгээр залуус Сингапурын хүн ихтэй томоохон дэлгүүрээс хулгай хийдэг байснаас гадна иргэдийн виза картыг хулгайлж түүгээрээ цахилгаан бараа, үнэт эдлэл худалдан авч, улмаар Монголд авчран зардаг байжээ. Халаасны хулгайчдын толгойлогч Х.Хашбат өмнө нь хулгай дээрмийн хэргээр шүүхээс ял сонсч байсан нэгэн бөгөөд залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан юм. Түүний хамсаатан болох В.Баярсайхан, Т.Эрхэмбаяр, Л.Тэнүүн нарыг ч Сингапурын цагдаагийнхан үйлдэл дээр нь баривчилжээ. Тус улсын шүүх дээрх залууст холбогдох хэргийг хэлэлцээд 25 настай Х.Хашбатад 6.5 жил, В.Баярсайхан, Т.Эрхэмбаяр, Л.Тэнүүн нарт 4.6 жилийн хорих ял оноосон байна. Шүүхээс эдгээр залуусыг нийтдээ 82 мянган сингапур долларын үнэ бүхий үнэт эдлэл, цахилгаан бараа, гоо сайхны бүтээгдэхүүн хулгайлсныг нь нотолсон аж. Мөн хулгайн мөнгөөрөө Сингапурын “Мустафа” худалдааны төвөөс олон тооны бугуйвч, бөгж худалдан авсан бөгөөд Монголд авчран зарах гэж байснаа хүлээсэн талаар мэдэгджээ.

А.Ялгуун /www.now.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car