2015 оны есдүгээрр сарын 05-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон говийн нутгийн зүүн, баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 20-22 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны есдүгээр сарын 06-нөөс есдүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
6-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 7,8-нд ихэнх нутгаар, 9-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд зарим газраар, 8-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.