antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2015 Comments are off

Долоодугаар сараас өмнө эрхээ хасуулсан жолоочийн эрхийг сэргээнэ

нийтлэсэн Admin

mashanӨршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хориг тавьснаас бусад заалтыг яаралтай хэрэгжүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгосон. Тэгвэл тус Өршөөлийн хуулиар долоодугаар сарын 2-ноос өмнө машин жолоодох эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх ёстой юм.

Энэ талаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын гишүүн ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү “Цагдаагийн байгууллагад захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 82 мянга орчим хүн байна. Эдгээр иргэнд Өршөөлийн хууль үйлчлэх ёстой. Үйлчлэлийг нь эхлүүл гэх чиглэл өгсөн” хэмээн ярилаа.

Түүнчлэн Өршөөлийн хуулиар хорих ангид ял эдлэж буй 1700 орчим хүн суллагдах бол  4200 орчим хүнд Өршөөлийн хууль үйлчлэхгүй ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car