Дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт манай улсад ирэх гэнэ. Өнгөрсөн сарын 22-30-ны өдрүүд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Хөнгөн атлетикийн ДАШТ амжилттай болж өнгөрсөн. Тэмцээнд 210 гаруй орны шилдэг тамирчид өрсөлдснөөс Монголоос анх удаа гурван тамирчин оролцож дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн юм. Тэмцээний үеэр Монгол улсыг төлөөлөн явсан төлөөлөгч, баг тамирчид, Ямайкийн домогт тамирчин Усайн Болттой уулзсан байна. Усайн Болтыг Монгол Улсад хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор айлчлахыг албан ёсоор урихад Усайн Болт урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирэхээ илэрхийлсэн байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ТӨРИЙН БАНК (September 07, 2015 10:50:43 am )
ТА НАЙРСАГ МОНГОЛ ОРОНД ТАВТАЙ МОРИЛН УУ?
1 Comment