antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 1, 2015 5 comments

ЗГ:Давсны хэрэглээг багасгана

нийтлэсэн Admin

davsЗасгийн газраас Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг баталлаа. Стратегийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан удирдлага, зохион байгуулалт, мэдээллээр хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт даалгасан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас 2010 онд хүн амын давсны хэрэглээг өдөрт 5 грамм хүртэл багасгахад тархины цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчнийг 18 хувиар бууруулж, халдварт бус өвчний шалтгаант нас баралтыг бууруулах боломжтойг тогтоож, 2025 он гэхэд давсны хэрэглээг 30 хувиар бууруулах зорилт дэвшүүлэн энэ чиглэлийг бодлого стратеги болгон хэрэгжүүлэхийг гишүүн орнуудын Засгийн газарт зөвлөжээ. Монгол хүн хоногт 11.1 грамм /баруун бүсийн аймгуудад 15.6 грамм/ давс хэрэглэж байгаа нь ДЭМБ-аас зөвлөмж болгож байгаа хоногт 5 грамм хэрэглэх хэмжээнээс даруй 2 дахин өндөр байна.  Монголчуудын нийтлэг хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний 81.6 хувь, нийтийн хоолны 83.6 хувь нь олон улсын жишгээр “давс ихтэй” ангилалд байна.

Иймд хүн амын давсны хоногийн хэрэглээг 2025 он гэхэд 30 хувиар бууруулах зорилгоор үндэсний стратегийг боловсруулжээ. Стратегийг хэрэгжүүлснээр давсны хэт хэрэглээтэй холбоотой үүсэх өвчлөлийн түвшин буурах эерэг нөлөө үзүүлэх төдийгүй урьдчилсан судалгаагаар эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлэх дүн гарчээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • za za (September 01, 2015 4:17:35 pm )

    davs yamar hamaa bnaa hadlan tejeelee yariachee

    • Тэнэг толгойд (September 01, 2015 4:55:32 pm )

      Давс чамайг алж байгааг чи яагаад мэдэхгүй байна вэ, мал өвснөөс өөр юу ч боддоггүй хуучирсан толгой байна, эсвэл монголчуудыг үхээсэй гэж боддог хужаа байх

  • Давс (September 02, 2015 11:54:33 am )

    Давсийг багсгах хэрэгтэй дээр нь элсэн чихэр овол ямааны мах цагаан будааг хорих хэрэгтэй зун хонь адууны махыг идэхийг багсгах тухай сурталчилгаа таниулах хор холбогдолыг тайлбрлах хэрэгтэй буруу хоолтын тухай ухуулан яарьж таниулах хэргтэй ба зов хоололт уламжилалт хоол хунс бага идэх хагас олсглон явахын ач холбогдлыг яарьж таниулах хэрэгтэй ба буруу хооллолтоос уудэх овчиний тухай их яарьж таниулах хэрэгтэй ба

    • dgdgdgdg (September 02, 2015 2:18:43 pm )

      chi nogoo zov xoollolt gedegiin neg teneg bx aa.xun laagaa idne uu luuvangaa idne uu xend yamar xamaaa bna aa.moda mongoloor duusdag gej unen dee.yamar ch uls undesten undesniixee xooliig ideed yavj bna.ene undesnii xool gedeg chin xeden 1000 jiliin amidraliin turshilgaas butej burdsen xool shuu dee.cham shig gadniixniig ni duuraisan erguu uuniig xezee ch oilgoxgui.

  • dgdgdgdg (September 02, 2015 2:14:32 pm )

    tui mai l gene shuu .oor ulsad davsiig xorigloson yum bdagiin bol uu.davs ideed uxsen xun gej sonsoogui l yum bna.xarin emnelgiinxee tolboriig diilexgui uxej bgaa xun bol zondoo l bgaa bx.ene unen teneg zasgiin gazaraa

antalya rent a car