antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 1, 2015 10 comments

Өнөөдрөөс 1000 төгрөгөөр зорчино

нийтлэсэн Admin

smartbusНийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийж байгаа билээ. Энэ шинэчлэлийн хүрээнд маргаашнаас буюу есдүгээр сарын 1-нээс “U-money” карттай иргэн 500 төгрөгөөр, харин бэлэн мөнгөөр зорчвол 1000 төгрөг төлөхөөр болж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар 200 мянган иргэн буюу нийт зорчигчдын 14-15 хувь нь смарт картаар зорчиж байгаа аж. Шинэчлэлт нэрээр автобусны маршрутыг богиносгож, бэлэн мөнгөөр зорчвол 1000 төгрөг төлөх шийдвэр гаргасан нь алслагдсан гэр хорооллын иргэдэд эдийн засгийн хямрал дээр давхар дарамт учруулж буйг иргэд багагүй шүүмжилж байгаа. Шинэчлэлийн хүрээнд сэлгэн суулт нь үнэгүй хэмээн өнгөрсөн зунжин рекламдсан Нийтийн тээврийн газрынхан өнөөдөр “хонх дуугарахаар дамар нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг” гэдэг шиг асуудал ярих болсон билээ. Тиймээс сэлгэн суулгалтыг үнэ гэсэн мөртлөө үнэтэй явуулж, дээрээс нь зорчих тасалбараа 1000 төгрөг болгож байгаад нийслэлчүүд шүүмжлэлтэй хандаж буй. Шинэчлэлийн хүрээнд гэр хорооллын иргэд гэрээсээ ажил, сургуульдаа явахдаа доод тал нь хоёр дамжих болсон. Дээр нь автобусны зорчих тасалбар 1000 төгрөг болчихвол ирж, очихын зардалдаа нэг хүн хамгийн багадаа 4000 төгрөг зарцуулахаар болж байгаа билээ. Өмнө нь ирж очихдоо 1000 төгрөг зарцуулдаг байсан хүмүүс ийнхүү 3000 төгрөгийг нийтийн тээврийн шинэчлэлд төлөхөөр болж байна. Тухайлбал, нийтийн тээврийн шинэчлэлээс болж эхнэр нөхөр хоёр 8000, дээр нь оюутан сурагчтай бол тухайн айл өдөртөө дор хаяж 15 мянган төгрөг зарцуулахаар болж байгаа билээ.

Тиймээс МОХ-ныхон өнөөдрөөс 1000 төгрөгөөр зорчино гэсэн Нийтийн тээврийн удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн билээ.

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • mc (September 01, 2015 12:28:59 pm )

    Kartaa l avchihgui yu da tegvel asuudal baihgui shuu dee

  • ttt (September 01, 2015 12:31:57 pm )

    hunuusee dugai ter kartiin avchaach Er ni n shuud banknaa kary unshdag ym hiih bsiin.hun bur l karttai bgaashdee harin hun mongoo hyanah togtoltsoog ni sain hiih heregtei

  • d (September 01, 2015 2:51:14 pm )

    zavaan yum buun luivar muuhai yumaa humuus

  • зочин (September 01, 2015 4:20:18 pm )

    ОДОО Ч БҮР УЛААН ЦАЙМ ИЛ ДЭЭРЭМДДЭГ БОЛЖЭЭ

  • Зочин (September 01, 2015 5:23:47 pm )

    Бат үүл алуурчин хулгайч дээрэмчин 1984 өөд үед наад хулгайчин ПТДС ИЙН оюутаны стеминд дээрэмддэг байсан шүүдээ,Одоо нийслэлийн болон монголын иргэдийг дээрэмдэж идэж уух гэнэ баас хатавч өмхийгөө гэдэх байхаа, хулгайчийг хурдан зайлуулая монголчуудаа ??????????????

  • zohcin (September 01, 2015 9:03:13 pm )

    yag unen hellee

  • zochin (September 02, 2015 9:30:24 am )

    eserguutsej bnaa yuch bitgii ogoo luivar shuu kart zarj bgaa tsegee yag buudal deeree bairluulach hna ch bgui bna ajiltai uls kart ereed yavah zav algaa

  • зочин (September 02, 2015 6:43:49 pm )

    төрийн удирдах албан хаагч дарга нарыг ажилд авахдаа 4 р ангийн цээж бичиг тоо бодлого үржихийн хүрдээр шалгах улсын их хурлын гишүүдээс 8 р ангийн сурах бичиг унших ой тогтоолт тоо бодлого цээж бичиг зэргээр шалгалт авч ажилд оруулмаар бна шүү нарыг ажилд авч баймаар бна шүү арай чдээ

  • зочин (September 02, 2015 6:45:54 pm )

    энэ арай дэндэж бна шүү одоо бүр мянган төгрөгөөр зорчих боллоо учир нь манайх их наранд байдаг болохоор 2 дамжиж бна 500 төгрөгөө хэнээс авах вэ

  • Anonymous (September 02, 2015 7:34:29 pm )

    kartaa avaad duusahaas ni omno tsenegluuleh ni huvi hunii hariutslaga delhiin tom hotiin irgediin soyol yum shu de avtobusniha mongiig diilehgui bol malaa mallaad saihan amidrah bolomj bga shu ta nart

antalya rent a car