antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 31, 2015 15 comments

Хэрэглэгчдээ ялгаж харьцдаг хоёр нүүртэй Мобикомын үнэн төрх

нийтлэсэн Admin

mobicommmМэдээлэл технологийн эрин үед найман настай балчираас наян настай буурал гээд бүх хүмүүс гар утас хэрэглэж байгаа. Монголын ихэнх хэрэглэгчид мобикомыг анхдагч гэдэг утгаар нь нэр хүндийн баталгаа хэмээн хэрэглэдэг. Гэтэл үнэндээ энэхүү үүрэн телефоны анхдагч оператор гэх Мобиком корпораци нь хэрэглэчдээ үргэлж хямдхан урамшуулал, ядмаг бэлгээрээ баярлуулж байна гэсэн нэрийн дор шулж мөлжиж байдаг. Сүүлийн үед тус үүрэн телефоны хэрэглэгчд үйлчилгээнд нь сэтгэл дундуур байж, хэрэглэхээс татгазаж эхлээд байгаа. Тус газар хэрэглэгчдээ шулаад зогсохгүй үйлчлүүлэгчидээ ялгаж харьцдаг бололтой. Нэр хүндтэй, хамгийн үнэтэй дугаар эзэмшдэг хэрэглэгчдээ гол анхаарлаа хандуулж сөгдөж мөргөх нь холгүй хандаж харин энгийн хэрэглэгчдээ үл ойшоосон, тэр бүр авч хэлэлцдэггүй. Тэдний энэ хоёр нүүрийг цахим ертөнцийн идвэхитэй жиргээч “Хас” банкны эзэн, экс Сангийн дэд сайд Ч.Ганхуяг илчлэв. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа Мобикомын үйлчилгээнд бухимдаж байгаагаа илэрхийлж, тус сүлжээнээс татгалзахыг уриалж, хулхи хэмээн жиргэв. Харин энэ жиргээний хариуд Мобикомынхон даруй арга хэмжээ авч Ч.Ганхуягт сөгдөж мөргөхөөс наагуур харьцаж байв. Тус үүрэн телефоны дийлэнх хэрэглэгчид үйлчилгээнд нь бухимдалтай байдаг ч нэр нөлөөтэй биш энгийн үйлчлүүлэгчид дэмий л бухимдаад өнгөрдөг. Энгийн хэрэглэгчид шууд бус болон шуудаар холбогдож санал гомдлоо илэрхийлэхэд авч хэлэлцдэггүй атал нэр нөлөө бүхий эрхэмийн жиргээнд ийн “нялууран” дээдэлж байгаа нь хоёр нүүртэй л гэхээс өөр юу гэхэв. Тэдний үнэн төрх ийм л байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Shuud helen (August 31, 2015 5:19:31 pm )

    Fuck Mobicom vmhii shulaachid bainlee. Unitel ee songson deer!!!

  • 2 нүүрт (September 01, 2015 8:46:39 am )

    Яг үнэн энгийн хүмүүсийг тоож харагдаач… Зөвхөн таньд гэсэн хүн хулхидсан мессежээ боливол таарна… шулаач

  • baatkaa (September 01, 2015 9:00:32 am )

    Энэ үнэн шүү!!!..Хамгийн их хулхиддаг,хуурамч рекламаар харилцагчдаа хуурч бидний хөдөлмөрлөж олсон мөнгийг ховх сордог шунал нь дэндсэн үүрэн холбооны оператор мобиком мөнөөс мөн!!!,Би мобикомоос татгалзаад нэлээн хэдэн сар болож байна…Тэдний жирийн иргэдийг шулдаг арга нь маш нарийн нэг ч яриаагүй байхад 2500-гаар цэнэглэсэн байхад хоног болвол их юм.Зүгээр л 3G-гээ унтраагааүй байхад нэгжийг мэргэжлийн хулгайч шиг хулгай хийдэг!!!…харилцагч тта бүхнийгээ мобикомоос татгалзахыг эх оронч сэтгэлээсээ уриалж байна!!…Шинэ хууль хэрэгжээд эхэлвэл би өөрийн дугаараа өөр оперотарт шилжүүлэхэд бэлэн байна,.Хувалзуудад шулуулж ханалаа!!!…

  • ЗочинЗочин (September 01, 2015 9:46:37 am )

    Эднийхийг муулж доромжилж худлаа хашгираад яах вэ. Зүгээр л хэрэглэхээ татгалзая. Энэ талаар тодорхой зохион байгуулалттай ажил хийе.

    • зочин (September 02, 2015 10:20:05 am )

      зохион байгуулалттай тэмцэх хэрэгтэй

  • oyu (September 01, 2015 1:41:55 pm )

    Нээрээ Мобиком шулдаг юм бналээ,Би урьдчилсан төлбөрт хэрэглэгч юмлдаа,1 сар 20000 төгрөгөөр хязгааргүй ярих ярианы эрхтэй цэнэглээд сарын дараа 5000 төгрөгөөр цэнэглээд маргааш нь утсаа асаагаад хартал 5000 төгрөг маань 4200 төгрөг болчихсон байсан,Дахиад 1 ч ярилгүй байж байгаад маргааш нь хартал 3800 төгрөг болчихсон байх жишээтэй,Тэгээд л мобигоосоо татгалзаж Скайтелын хэрэглэгч болсон доо,Скайтель бол үнэнч юм бналээ шүү Монголчуудаа???????

  • Одгариг (September 01, 2015 1:49:47 pm )

    Хэрэглэгчээ дээдэл та бүхэн

  • БолдБидDgyАрайБондгор (September 01, 2015 3:30:19 pm )

    7 хоногийн турш үнэгүй ярина гэчихээд шууд хулхиддаг. Моби үнэхээр хулхи. Зүгээр л хая.

  • zochin (September 01, 2015 3:49:11 pm )

    za havdag hergee yg hi manaih bugd mobi shuu

  • Oyun (September 01, 2015 4:04:27 pm )

    2222 ni er abahgui avahaaraa baahan doloon ym toochood l er ni ym asuuna gesen oilgolt baihgui bolsonshdee. Buivariig ni asuuchihana gej tegdeg baihaa kkk

  • Oyun (September 01, 2015 4:06:37 pm )

    Oo za za bur setgegdel oruulahaa ch baisan bnshdee. Ali hediin helsen haragdana geed l haachih ym

  • bayanmunkh (September 01, 2015 5:28:49 pm )

    ednii zali herees heterch bn martagnuulj bgaad genthen utasnii tolbor negees hoer dahin bichigdej irdeg zah zeeliin bolovson luivaraa bolimoor bn shu

  • bayanmunkh (September 01, 2015 5:30:23 pm )

    ednii zali herees heterch bn martagnuulj bgaad genthen utasnii tolbor negees hoer dahin bichigdej irdeg zah zeeliin bolovson luivaraa bolimoor bn shu
    tegeed yagaad arga hemjee abahgui bn shalgaad hariu ogoh estoi biz de erhem ee buu oorsdiigoo omgool

  • иргэд (September 01, 2015 9:31:15 pm )

    моби ком нэр төрийн хэрэг. чанартай шүү. бүгд моби хэрэглэцгээе. бусад нь доошоо

  • зочин (September 04, 2015 3:02:32 pm )

    Мобикомын 9917-той утсыг анх авснаас хойш 20 орчим жил хэрэглэж байна. Дэлхийн жишгээс илүү үнээр олон жил хэрэглэгчиддээ үйлчиллээ. Одоо үнэ хөлсөө жаахан буулгах болоогүй юу? Мобикомын удирдлагаа. 20000 төгрөгөөр цэнэглэхээр 19999 төг болж хэрэглэгч бүрээс 1 төг автоматаар идэхээс эхлээд элдэв арга залиар хэрэглэгчээ шулдаг аргаа бизнесийн ухаан гэж хэдэн жил явах юм. Шуналаа гэж…

antalya rent a car