antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 31, 2015 Comments are off

ОХУ-ын талаас орж ирсэн түймрийг унтраажээ

нийтлэсэн Admin

gal_2Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн “Өвөр хөндий” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 85 км-т/ ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 253 дугаар тэмдэгтийн чиглэлээр ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Хилийн 0277 дугаар ангийн 62 албан хаагч, орон нутгийн 90 иргэн нийт 176 хүн, 14 автомашинтайгаар хилийн 253 дугаар тэмдэгтийн 1, 254 дүгээр тэмдэгтийн 1-ээр ОХУ-ын талаас орж ирсэн ойн түймрийг унтраасан, ОХУ-ын талтай хэлэлцэж ОХУ-ын нутагт унтраах ажиллагаа явуулвал гал түймэр модруу орохгүй тал газарт түймрийг унтраах боломжтой. Хилийн шугамын дагуу 16,5 км зогоон татсан. 2015.08.31-ний өдрийн 00:10 цагт ОХУ-ын талын зөвшөөрлөөр Хилээс 1, аймгийн ОБГ-аас 10 нийт 11 албан хаагч 1 автомашинтай хил гарч 60 м өргөнтэй түймрийг унтраан 2015.08.31-ний өдрийн 02:00 цагт буцаж Монгол улсад орж ирсэн байна.

Мөн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 50 иргэн нийт 74 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car