antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 31, 2015 12 comments

“Компорт импекс” ХХК, Орхон аймгийн засаг дарга С.Дангаасүрэн нарын 1.4 тэрбум төгрөгөөр бүтээсэн “Эко хороолол”

нийтлэсэн Admin

dangasurenekohorololИргэн хүний нэн тэргүүний хэрэгцээ бол өмчилсөн газар, түүн дээр бүтээн бий болгосон орон сууц юм. Төр иргэдээ “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлөөр хангах” үүрэгтэй. Гэтэл Орхон аймгийн засаг дарга иргэддээ эко хороолол барьж өгөх нэрийдлээр нэлээдгүй хэдэн төгрөг угаажээ. Уг нь 2012 онд 200 айлын эко орон сууцны хорооллын инженерийн байгууламжын шавыг Орхонд тавьсан. Эл байгууламж нь доривтой хийж бүтээсэн зүйлгүй элгээрээ хэвтэж сүндэрлэх ч юмгүй, балгас шиг л хэдэн жилтэй золгосон байна. Орхон аймгийн тухайд 84 мянган гаруй хүн амтай, 24 мянган гаруй өрхтэй юм байна. Үүний 15 мянга нь гэр хороололд үлдсэн нь орон сууцны хороололд амьдардаг аж. Орон сууцны хэрэгцээ шаардлага өндөр байгаа учраас эхний ээлжинд 200 айл суух амины орон сууцны хорооллыг барих төлөвлөгөөтэй байж. Нийтдээ 11 га талбайд эко хороолол барих ажлын шавыг тавьсан байна. Энэ талбай дахин төлөвлөлт хийгдвэл 400-гаад айлын амины орон сууц барих боломжтой гэнэ. Тэгвэл анх сүр дуулиантай хэрэгжүүлсэн эко хороолол хэдэн сарвайсан богино шон дунд хэдэн байшингууд харагдана. Зун цаг юм болохоор зүлэг нь ногоорч эко харагдах ч хүн амьдрах өнөөх орон сууц харагдсангүй. Энэхүү бүтээн байгуулалт гэхэд “ичмээр” дүр зураг “Компорт импекс” ХХК, Орхон аймгийн засаг дарга С.Дангаасүрэн нарын 1.4 тэрбум төгрөгөөр боссон эко хороолол гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • irgen (August 31, 2015 5:48:29 pm )

    Ene neg tenegduu nuhur odoo Zasag darga yumuu? ATG shalgawal yasan yum be?

  • Сайн засаг дарга (August 31, 2015 6:18:39 pm )

    Монгол улсын начин хүнийг яагаад эргүү тэнэгээр нь дуудаад байна. УИХ-ын гишүүн Батчимэг Орхон аймгийн АН-ын дарга болоод энэ хүнийг засаг даргаар томилуулсан юм шүү.

  • Anonymous (August 31, 2015 10:14:24 pm )

    Улаан хамарлчаад архичин юм биш кк

  • Anonymous (August 31, 2015 10:15:12 pm )

    Улаан хамарлчаад архичин юм биш уу

  • soko (August 31, 2015 10:18:02 pm )

    Eko horoolol gene u. Orshuulgani gazar hashaa bish u.zurag ni buru medeelel bish u

  • Anonymous (September 01, 2015 7:23:46 am )

    ЭНЭ НӨХРИЙН ЖАРГАЛАНТ ХОРООНД ХИЙСЭН АЖИЛ НЬ ШҮҮ ДЭЭ ЯМАР НЭГ ЗУРАГГҮЙ БАРЬСАН УЧРААС ОРШУУЛГЫН ГАЗАР ШИГ ХАРАГДАНА МӨНЧ ОВОО ГАР ШҮҮ ЛЭЭ

  • НАРАН (September 01, 2015 7:25:46 am )

    ЭНЭ НӨХРИЙН ЖАРГАЛАНТ ХОРООНД ХИЙСЭН АЖИЛ НЬ ШҮҮ ДЭЭ ЯМАР НЭГ ЗУРАГГҮЙ БАРЬСАН УЧРААС ОРШУУЛГЫН ГАЗАР ШИГ ХАРАГДАНА МӨНЧ ОВОО ГАР ШҮҮ ЛЭЭ

  • ЖАРГАЛ (September 01, 2015 7:31:46 am )

    ЭКО МӨНГӨ УГААЛТ

  • Erdenet-n irgen (September 01, 2015 8:05:34 am )

    Uu za orshuulga-n gazar l gej bodson sh dee…Yamaa daa horoolol bsn bn shuu dee!

  • Орхон (September 01, 2015 8:22:55 am )

    Дунд нь нэг харш байгаа юм биш үү. Хүний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй. Ирэх жил энэ амжилтаараа их хуралд нэр дэвшинээ хөө.

  • Төр ich (September 01, 2015 11:18:19 am )

    Dangaasuren ichij amidar Jargalantad ysan sangiin ajliin 300-aad saya mugrugiin tenderiig budliantuulj 600 saya bolgoj chadsan, 2012 onii hurungu oryylaltiin buh ajliin unelgeenii horoonii dargaar uuruu ajillaj chadsan, Eko horoololiig orshyylgiin gazar bolgoj chadsan gabyatai ichig ichig

  • hky (September 01, 2015 11:42:23 am )

    УИХ-ын даргын эхнэртэй садан төрөл гэсээн тэгээд гишүүн н.Батчимэг бусад төлөөлөгчдийг шахаанд оруулж байгаад аймгийн Засаг дарга болгосон. Орхон аймагт Засаг дарга болчих өөр хүн байхгүй л байсан юм байхдаа хөөрхий. Өөрөө ч гэсэн би чадахгүй гээд хэлчих чадал эр зориггүй л нөхөр л дөө

antalya rent a car