antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 31, 2015 30 comments

Маргаашнаас эхэлж жолооч нар “цаазын тавцанд зогсоно”

нийтлэсэн Admin

b635cb68f0fb3e2f56bad788acd585e7Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэчилсэн хууль маргаашнаас эхэлж мөрдөгдөнө. 

Жилд 500 гаруй хүн зам тээврийн ослоор амиа алддагийн 50 орчим нь хүүхэд байна. Тиймээс энэ чиглэлийн хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулсан. Иймд маргаашнаас хэрэгжих уг хуулинд явган хүний гарц дээр зогсвол 19200 төгрөгөөр жолоочийг торгоно.

Харин гарцгүй газраар гарсан явган зорчигчийг 9600 төгрөгөөр торгох заалт орсон гэдгийг анхаарах хэрэгтэй. Явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Харин явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээнэ. Иргэн, хуулийн этгээд оршин байгаа газарт хамаарах замын бохирдол, цас мөсийг цэвэрлэлгүй замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагчийг 19200 төгрөгөөр торгохоор хуультай болж байна.

Түүнчлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд эрхээс хасуулсан үедээ жолоо барьвал нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний шийтгэл хүлээлгэх аж. Манай улсад жолоодох эрхгүй эсвэл эрхэээ хасуулсан жолооч нар замын хөдөлгөөнд оролцож тохиолдол ихээхэн гардаг гэдгийг албаны хүмүүс онцолдог.

Ингээд замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэчилсэн хуулийн дэлгэрэнгүйг хүргэе.

 

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх бүрт торгуулийн хэмжээ өснө-

Одоо мөрдөж байгаа хуулинд 100-10.000 төгрөг  гэх байдлаар торгуулийн мөнгөний тоог тодорхой зааж өгсөн бол шинэ хуулинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/-тэй уялдуулан тогтоожээ. Зөрчил гаргасан тохиолдолд ХХДХ-ний тэдэн хувь, ХХДХ-г тэд дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор  заажээ. Ингэснээр  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ихсэх тусам торгуулийн мөнгөн дүн нэмэгдэж байх юм. Мөн энэ хуулинд замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэхийг хориглосон юм.  Жишээ нь, Тээврийн хэрэгсэл  жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөг буюу 9600 төгрөгөөр торгоно. Одоо бол Захиргааны хариуцлагын тухай хуулиар тус хэсгийг зохицуулж, жолоо барих үедээ гар утсаар ярьсан бол 5-10 мянган төгрөгөөр торгож байгаа юм.

 

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний/384 мянган төгрөг/ торгууль оногдуулж, жолоодох эрхийг зургаан сараар хасна.Тухайн жолооч согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодсон зөрчлөө давтан гаргавал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг/768 мянга/-өөр торгож, гурван жил хүртэлх хугацаагаар жолоодох эрхийг хасна. Шаардлагатай гэж үзвэл 30 хоног  баривчилж, Захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Жолоочийг өмнө нь ямар зөрчил гаргаж байсан талаар тусгай мэдээллийн санд байрлуулаад тус сангаас тухай бүрт шүүж, хариуцлага оногдууулна.

– Согтуугаар жолоо баривал 384 мянган төгрөгөөр торгоно-

Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 384 мянган төгрөгөөр торгож  , жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах.

-Согтуу хүнд жолоогоо шилжүүлбэл 96 мянган төгрөгөөр торгоно-

Согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан хүнд жолоог шилжүүлсэн бол тухайн шилжүүлсэн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх 96 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Согтуу жолоо барьсан этгээдэд торгуул ногдуулж, жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хасна.

 

-Ядарсан үедээ жолоо баривал 48 мянгаар торгоно-

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох

Тээврийн хэрэгслийн жолооч автомашины жолоодлогоо өвчтэй, биеийн байдал нь хэвийн бус байгаа хүнд шилжүүлвэл мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19 мянга 200 төгрөгөөр торгох.

 

-Жолооны үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлвэл 19 мянга 200 төгрөгөөр торгоно-

Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох. Бичиг баримтгүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол 19 мянга 200 төгрөгөөр торгох юм байна.

 

– Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодвол 48 мянган төгрөгөөр торгоно-

Жолооч хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол 19200 төгрөгөөр торгож, ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцвол 48 мянган төгрөгөөр торгох.

 

-Гэрлэн дохио зөрчвөл 19200 төгрөгөөр торгоно-

Жолооч гэрлэн дохио болон цагдаагийн албан хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19200 төгрөгөөр торгох.

 

-Тээврийн хэрэгслээ үзлэгт оруулалгүй унавал 192 мянган төгрөгөөр торгоно-

Улсын бүртгэлд бүртгүүлээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх буюу 96 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 192 мянган төгрөгөөр торгох.

 

-Хуурамч дугаар ашигласан хуулийн этгээдийг 960 мянган төгрөгөөр торгоно-

Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэргээс үзэгдэх байдал нь муудсан, эсхүл дугаараа буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол улсын дугаарын тэмдгийг хурааж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх 48 мянган төгрөгөөр торгох.

 

-Жолооч, зорчигч хамгаалах бүсээ зүүгээгүй бол 9000 төгрөгөөр торгоно-

Тээврийн хэрэгслийн жолоочоос гадна зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох

 

– Утсаар яривал 9000 төгрөгийн торгуултай-

Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх 9000 төгрөгөөр торгох .

 

-Зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол 19200 төгрөгөөр торгоно-

Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол 19200, жолооч хөдөлгөөний чиг өөрчлөхдөө эгнээ байр эзлэх журам зөрчсөн, хориглосон газарт буцаж эргэх буюу ухрах үйлдлийг хийсэн бол мөн 19200 төгрөгөөр торгох.

 

-Урсгал сөрвөл 96 мянган төгрөгөөр торгоно-

Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах .

 

– Хэт удаан явбал 19 мянган төгрөгөөр торгоно-

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч шаардлагагүй үед огцом тоормослох, аюултай нөхцөл үүсгэх, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулвал захиргааны хариуцлага хүлээнэ. Энэ нөхцөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19200 төгрөгөөр торгох.

 

-Хурд хэтрүүлбэл жолоодох эрхийг зургаан сараар хасна-

Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох

 

-Удаан зогсвол 19200 төгрөгөөр торгоно-

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл явган хүний гарц дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан 19200 төгрөгөөр торгох

 

– Замын тэмдэглэгээ зөрчиж эргэсэн бол 48 мянган төгрөгөөр торгоно-

Замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш буюу буцаж эргэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувь буюу 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Мөн жолооч тээврийн хэрэгслийн бодит жин буюу тэнхлэгийн ачааллын хязгаарлал тогтоосон хориглох тэмдгийн заалтыг зөрчвөл 48 мянган төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 192 мянган төгрөгөөр торгох

 

-Бичиг баримтгүй жолоо баривал 48 мянган төгрөгөөр торгоно-

Тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25  хувь буюу 48 мянган төгрөгөөр торгох юм. Харин баримт бичиггүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх буюу 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.   Мөн  жолооч болгон дуут дохио буюу дуут дохиог дураараа ашигалхаа болих нь ээ. Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан  /Түргэний, галын, аврах албаны, цагдаагийн албаныхаас бусад/ тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянган 200 төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • 25 (August 31, 2015 9:28:22 am )

    https://www.dorgio.mn/post/30938

  • 25 (August 31, 2015 9:28:56 am )

    Мэдээ оруулсан бол сайтынх нь нэрийг ядаж оруулж байгаа ч ээ https://www.dorgio.mn/post/30938

  • лхагва (August 31, 2015 9:47:20 am )

    нийгмийн ухамсар сэтгэл зvйг яаж цочироож уур хэлэнгэ нь ходолгохдоо сэтгvvлч гуай нар мэргэшижээ гарчгийг нь нь ээЖОЛООЧ НАР ЦААЗЫН ТАВЦАНД ЗОГСОНО ГЭЧИХЖЭЭ хотын ходолгоонд ооролцогчид дэг журамтай болох эхлэл тавигдаж байгаа юм байна одоо л манайхан нийгэмшиж нийтээр дагаж мордох журамтай болох эхлэл тавигдлаа гээд олон нийт баяссан чинь сэтгvvлчид бол дотроо хорсож байдаг юм байна лдаа тиймдээ нийгэм бужигнаж л байвал тэдэнд хоол элбэг цаад vр дагавар нь чухал бус тийм ч болохоор сэхээтний муу нь сэтгvvл гээ биз

    • шоого (August 31, 2015 2:43:12 pm )

      Лхагва таныг дэмжиж байна. Бид хууль дүрмийг хатуу гэж үзэж байгаа бол, зөрчихгүй л бол таныг яах ч үгүй гэдгийг ойлгохгүй дундад зуунаараа байж таарсан газраа ба аж тасарсан газраа унтаж явдаг сэтгэлгээгээрээ явах гээд байна даа

  • зочин (August 31, 2015 10:08:46 am )

    АН ард иргэдээ л шулж байвал болж байгаа юм шиг байгаа юм, тог,, дулаан,, хотын татвар, гээд бүх зүйл үнэ нь нэмэгдсэн маш хэцүү болж байна даа, 12 онд АН-ыг сонгоод ганц алуулж байна даа, одоо энэ замын хөдөлгөөний татвар, торгууль,

  • zochin (August 31, 2015 10:12:33 am )

    yavgan zorchigch bichig barimtgui yavj bgaad zorchil gargaval hen gedgiig n yaj medej torguul bichih veeee?

  • zochin (August 31, 2015 10:16:37 am )

    zarim neg hurdnii hyazgaarlalttai zamuudad tsagiin hyazgaar zaaj ogoh heregtei bna. Tuhailbal Narnii zamaar shoniin 00 tsagaas 06 tsagiin hoorond yadaj 80-tai yavdag bolmoor umaa. Yamar ch mashin baihgui bhad 60-tai yavdag n uneheer sonin.

  • ИРГЭН (August 31, 2015 10:48:44 am )

    УДААН ЯВБАЛ ТОРГОНО,ТҮРГЭН ЯВБАЛ ХОРИНО,ЗОСВОЛ АЧИНА. НИЙТ 28 ТОРГУУЛЬ БАЙНА.

  • irgen (August 31, 2015 11:01:55 am )

    za boliul yasan ym yun utaggui ym hurdan ywbwl erh hasana udaan ywbal torgono ch geh shig yu wee yostoil ard irgedee yj shulhaa medej bnaa ard irged ni munggui hymarch bhd ene huil odoo yu wee shal demii tomchuud ch yj ene zowlong oilgoh wee dee ene huiliig bataljil bdg araich dee

  • Jak (August 31, 2015 12:59:22 pm )

    Зөв шүү дээ, өөрсдөө ухамсарлахгүй бол хүчээр л шийдэхээс яахав. Маш зөв

  • teneg (August 31, 2015 1:06:22 pm )

    Ядарсан үедээ жолоо баривал 48 мянгаар торгоно ч гэх шиг хуулийн сургууль төгсөөгүй хүн энэ хуулийг бичиж мөн хуулийн сургууль төгсөөгүй хүмүүс энэ хуулийг баталжээ дээ янз нь. Ийм хуулийг хэвшүүлэхэд хэцүү, харин заалт болгон нь авлига авах таатай хөрсийг бүрдүүлэх зорилготой хууль байна.

  • Anonymous (August 31, 2015 1:14:29 pm )

    Yun svrtei sensaatsaldag um be shine huuli ch geh shig bsan l zvilvvd sh dee..

  • Anonymous (August 31, 2015 2:22:00 pm )

    ЗӨВЬ ЗӨВЬ ЧАНГА БАЙХГҮЙ БОЛ СОГТУУ ЗАЛУУС МӨНГӨТЭЙ ХУЛГАЙЧ НАР ХЭТ ДАВАРЧ ХҮН АЛАЖ ДУУСЛАА

  • 2015 (August 31, 2015 2:34:45 pm )

    shulj uguh ni de tatvaraa tuluud bhad l dr ni torguuli gj davhar hun daramtlaad bh yumaa

  • ard (August 31, 2015 2:36:16 pm )

    Ерөөсөө энэ сэтгүүлч нэртэй бичиг үсэг тайлагдаагүй нөхдүүд нийгмийн бухимдлыг гол хөдөлгөж байгаа улс болжээ. Утгын, өгүүлбэр зүйн болоод зөв бичгийн дүрэм мэдэхгүй бүхэл бүтэн галзуу хүний ӨТэмдэглэл бичихийг нь яана. Гайгүй хариуцлага тооцох хууль гаргаж иргэдийн амь нас,аюулгүй байдлыг хамгаалах гэхээр бүх жолооч нарыг цаазаар авах утгатай юм сараачиж орхино. Яана да бас тэгээд хажуугаар нь англиар оросоор ярих гэж ёстой нэг тамлана

  • irgen (August 31, 2015 2:54:43 pm )

    ydarsaniig ni yaj togtooj torgoh ym boloo

  • zochin (August 31, 2015 2:55:01 pm )

    Zow durem zorchwol ingehees oor yah we dee harinch torguuli n baga bna ih bol jolooch nar ayandaa durmee baridag bolno zow demjij bna

  • go go (August 31, 2015 3:07:21 pm )

    аль газрын ямар өвөлжөөнөөс ирсэн нь мэдэгдэхгүй морь унаж давхиж байгаа юм шиг явдаг галзуу солиотой гол нь дандаа согтуу байдаг хөдөөний мангаруудыг яах вэ бас тэгээд унасан ямбийгаа \бараг 30 жил болчихсон 10-д хүний гар дамжчихсан шүү\ Феррари өөрийгөө Шумахер гээд төсөөлчихсөн байдаг Ай да мөн том аюул тэнэглэл 2 хотын гудамжинд байна Тэд нараас л айж холуур яв Ээ базарвааний хумпад варьены шилтэй компод

  • zochin (August 31, 2015 3:21:24 pm )

    Мэдээ оруулсан албан тушаалтанд хариуцлага тооц, ЦААЗЫН ТАВЦАН гэж юу гэсэн үг вэ?
    Монгол хүн алтан шар зам минь өлзийтэй байг гэдэг арай болохгүй байхаа.

  • zoxil (August 31, 2015 4:49:50 pm )

    ta ooroo neg odor topgyylaad vznee ter ved shal teneg xyyli bn gej bodox baixdaa zailyyl

  • ZORO (August 31, 2015 5:23:47 pm )

    ARD TUMNII SHULJ EHLEH GEJ BN DA ULAAN LUIVARCHID CHINE

  • Anonymous (August 31, 2015 6:17:29 pm )

    yun tsaaziin tavtsan hudlaa sensaatslahaa bolioch ee..daldagnachih umaa..

  • Ачу (August 31, 2015 6:40:25 pm )

    Явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл 19200 төгрөг байхад согтуучууд болхоор 48-хан мянган төгрөг байдаг нь тэнэг заалт шиг санагдлаа. 60 мянгаас дээш байх шаардлагатай.Өндөр хөгжилтэй орнуудад ийм байдаг.Согтуучуудч сохор ухаантайл байгаашдээ.Тэгээдч архиа зохицуулж уужл таараа!!Жолоо барьж яваа бүх хүмүүсийг хамгийн их хэрэгт хийдэг хүмүүс бол архичид.Албадан ажил хийлгэж байгаадч болтугай төлбөрийг нь төлүүлж баймаар байна.Ямарваа хууль санаачилагчид архинд их өршөөлтэй зөөлөн ханддаг ямар ухаан байнаа? Эгээ нөгөө ардчилал гээч нь биш биздээ таминь.Үүнийгээ болиочээ!

  • Zochin (August 31, 2015 11:19:48 pm )

    Zubuu huduunii humuus mal shig bilchij zam deer uawdag shuudee etchsiin dundee bol hu. L hamgaalagdana

  • Маш зөв хууль (September 01, 2015 4:40:31 am )

    Аливаа нийгэмд хүнийг ухамсарлуулж хууль дүрмээ мөрдөхийг яаж хэвшүүлдэг вэ гэвэл эдийн засагаар өөрөөр хэлвэл өөрийнх нь хармаагаар нь мэдрүүлж байж л хэрэгжидэг юмаа гэдгийг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн янз бүрийн ухамсрын түвшинтэй цагаачдын орон Амеркийн нэгдсэн улсын туршлага харуулж байдаг юм .Энд жолооч нарт оногдуулах торгууль их өндөр тиймдээ ч яг дүрмээ баримтлахаас өөр аргагүй болдог .Монголын хууль 3 хоног гэдэг бол энд 365 хоног байдаг юм Энэ хуулиа сан хэрэгжүүлэх хэрэгтэй маш зөв хууль гарсан шүү

  • zochin (September 01, 2015 12:13:31 pm )

    zuv sh dee. yagaad dandaa eserguu yum bichdeg setguulchid ve.durmee barimtlaad yvbal hen namaig torgoh geed bgaan.

  • zochin (September 01, 2015 1:18:27 pm )

    ulsiin tuswiig yadarsan ard tvmnii nuruund vvrvvlne gej yu gesen vg we 76 uursduu ideh gej bna yaduuruulah teneg huuli bna

  • sonom (September 02, 2015 8:47:19 am )

    ene shine durem manaihand yag tohirno, ene zambaraagui dainii baidaltai zamiin hudulguuniig tsegtslehgui bol arai dendsen sh de, hatuu garaar l barih heregtei, setguulch hun iim um bichih n arai l es zuigui baina. Tomhotodamidarya gevel busdiin erh ashgiig deedelj huulidurmend zahiragdah estoiuguibol saihan heer taldaa erh duraaraa amidarchbolno sh de

  • зочин (September 02, 2015 2:08:08 pm )

    согтуу машин барьсан жолоочийн машинийг нь хэмхэлээд төмрийн хогонд тушаагаад мөнгийг өөрт нь өг ямарч машин байсан хамаагүй улсых байсан ч хамаагүй төлнө биз хүний амьнаас хямдхан байх эрхэм дарга нарт хүнээс үнэтэй байж магадгүй өөрсдийг нь машин догуур оруулж хөгжлийн бэрхшээлтэй болгож үзүүлэх хэрэгтэй үхүүлж болохгүй

  • Anonymous (September 04, 2015 12:20:00 pm )

    nogoon gerel tsagaan shugamgui baina gedeg uneheer ayultai hot bolchood baina. zogsono gej baihgui huuhed nastai hun tahir dutuu humuustee zogsoj ogno gej baihgui

antalya rent a car