antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 31, 2015 Comments are off

Эрэгтэй жүдочид анх удаа багаараа дэлхийн аваргын медаль хүртэв

нийтлэсэн Admin

judochdКазахстаны Астана хотноо болж буй жүдо бөхийн  ДАШТ-ний багийн аваргын төлөөх тэмцээнд өнөөдөр дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 16 баг өрсөлдсөнөөс манай эрэгтэй баг хүрэл, эмэгтэй баг 5 дугаар байрт шалгарав.

Эрэгтэй баг хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч орны жүдочтой барилдахаар оноолт таарсан. Энэхүү барилдаанд Монголын баг эхний 4 жинд хожил авч, хүрэл медалийн болзол хангасан юм. Манай эрэгтэй баг дэлхийн аваргын багийн анхны медалиа Астанагийн татамигаас хүртэв.

“D” хэсэгт багтсан эрэгтэй баг Куба (5-0), Гүржийг (3-2) хожиж, хагас шигшээд үлдсэн ч БНСУ-ын багийг дийлээгүй. Улмаар хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Казахстаны багийг илүүрхэн хожлоо.

Энэ сарын 24-нд эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр багийн тэмцээнээр ийнхүү өндөрлөж байна.

 Zaluu.com

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car