Сүүлийн үед АН-ынхан бужигнаантай байгаа. Суудал нь эзгүйрсэн сайд нарын оронд хэнийг тавих вэ гэсэн асуудлаас болоод нам дотроо жийлцээд эхэлсэн нь олонд ил болоод байна. Саяхан тус намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, нам дотроо үүсээд буй зарим асуудлын талаар хэлэлцжээ. Ингэхдээ сайд нарын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж, Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригтой хамт Ээлжит бус чуулган хуралдуулж хэлэлцэх ёстой гэж үзсэн гэнэ. Тийм ч учраас УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хуулиа биелүүлэхийг шаардсан албан тоот илгээсэн гэдэг нь ч тодорхой боллоо.
Үүнээс гадна Гүйцэтгэх зөвлөл нэн яаралтай хуралдах болсон бас нэг давхар шалтгаан байсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Гүйцэтгэх зөвлөлийн хурлын үеэр зарим гишүүндээ хариуцлага тооцох асуудлыг ч хөндсөн ажээ. Тухайлбал, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг намынхаа Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаа удаа дараа суугаагүй, үл хүндэтгэсэн хэмээн шүүмжилжээ. Түүнийг нийслэлийн Засаг даргын, хотын ажилдаа хэт анхаарч намын ажлаа орхигдуулж буй учир арга хэмжээ авах, хариуцлага тооцох асуудлыг ч зарим гишүүн нь хөндсөн гэдгийг эх сурвалж хэллээ. Мөн хотын Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хэд хоногийн өмнө батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт орохгүй хэмээн мэдэгдэж, том толгойлсон. Тэрбээр Нийслэлийн АН-ын дэд даргын сонгуульт албыг давхар хашдаг нэгэн. Энэ мэт үйлдэлүүдээсээ болж Нийслэлийн АН-ын удирдлагууд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээсээ нэлээн банга сонссон бололтой.
Нийслэлийнхэн сүүлийн үед хотдоо доривтой ажил хийж чадахгүй байгаа нь үнэн. Өнгөрч буй зун гэхэд л хэд хэдэн асуудалд орооцолдоод амжсан.
Эхнийх нь мэдээж усан хөшгийн асуудал. 70 сая төгрөгийн өртөгтэй хийгдсэн уг ажлыг маш муу болсон гэсэн дүнг ард иргэд хангалттай тавьсан. Уг нь хотынхон Сөүлээс “будаа” идсэн. Гэвч тэр нь ойртож очих нь байтугай дөхөж ч очоогүй нь харамсалтай. Дараа нь даншиг наадам хийж төсвийн зардлыг баахан үргүй зарцуулсан. Яг үнэндээ наадам нь л сайхан байснаа биш өнөөдрийнх шиг хүндхэн байдалтай байгаа улс орны төсвөөс 560 сая төгрөг гаргаад салхинд хийсгэчихнэ гэхээр үнэхээр харамсалтай. Хотын дарга өөрөө тайлбарлахдаа “Даншиг үзэхээр 1 сая жуулчин ирнэ. Тэндээс зардлаа нөхнө” гэсэн. Нэг сая байтугай 100 жуулчин ирсэн бол их юм. Хэрвээ нэг сая жуулчин Улаанбаатарт ирвэл багтаж шингэхгүй асуудал үүсгэх байлаа.
Үүний дараа автобусны шинэ систем. Хотын даргын энэ зун хийсэн хамгийн хортой ажил. Иргэд бүгд л “хуучин шиг ээ явдаг бол” гэж байр сууриа илэрхийлж байгаа. Энэ мэтээр хотын ч ажил урагшлахаа больлоо. Үүнийг нь харсан намынхан нь хотын ажлаа хийж чадахгүй байна. Намынхаа үйл хэрэгт ч оролцохгүй байна. Тиймээс нийслэлийнхэнтэй хатуухан хариуцлага тооцох хэрэгтэй. Тэр тусмаа хотын дарга Б.Бат-Үүлтэй хариуцлагын асуудал ярьж, магадгүй үүрэгт ажлаас нь ч чөлөөлөх тухай яригдах гэнэ.
Г.Ган
Холбоотой мэдээ
-
77758402512199 (August 28, 2015 9:01:58 am )
Замын асуудал байнга л яригдах юм эхлээд явган хүний гарцыг тодруулах зарим гарц дэндүү хол байна. Иймд иргэд, хүүхдүүд замын дундуур гүйх болдог. Мөн ногоон гэрэл ассан байхад машинууд явган зорчигчийг явуулахгүй загнаж хараан шүргэчих гээд өнгөрөх юм. Ялангуяа “РОКМАН”-ын урд уулзвараар гарахад их хүндрэлтэй байдаг шүү. Санал хэлэхэд 1-2 сарын настай цэцгийн бизнесээ болиоч ээ…. ААН болон албан байгууллагад нь хариуцлаад гаднах орчноо цэцэрлэгжүүл гээд болоо биз дээ тэд өөрсдөө үр авч суулгаад тохижуулаад болоод байсан. Хотын удирдлагад өөр хийх зүйл их л баймаар юм. Халуун ус тасалдаг байдлаа засмаар бид хэд дүгээр зуунд амьдарч байгаагаа мартаад байна энэ тэндгүй барилга тоосжилт ихтэй мөн одоо хүүхдийн хичээл эхлэх гээд хир буртагнаасаа салах хэрэгтэй байхад хүйтэн устай байна. Амьдралын ялгаа хэцүү юм даа хөөрхий монголчууд. ТА БҮХЭН БОДИТ АМЬДРАЛ РУУ ОРЖ АЖИЛЛААЧ МӨН НЭГ АЛХАМ УРАГШАА ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ РҮҮ ЯВААЧ……….
-
Shuud Helen!!! (August 28, 2015 9:28:11 am )
Buural owgon hotin shine tosolvvdees Tsewerhen mongo idej bgaag medseer bj ATG yuuch hiihgvi Yuma!
-
zochin (August 28, 2015 9:32:59 am )
hairan mungu salhind hiissen dee. Baychuudiin mori uraldaad zuvhun tednii l bayar bsan . Morinii uraldaan uzeh er ni sonirholgui bolson. Naadam 1 baihad bolno sh dee.
-
Zass (August 28, 2015 10:42:45 am )
Za bolij uz. harin ch hamgiin ih zuil hiij baigaa n Bat-uul guai shuu. Hotod torj, osson hun bolgon demjdeg. Shine shine zuils mash ih hiij baigaa. Medeej shineer baigaa zuild aldaa onoo bailgui yahav. Gehdee uneheer hiij baigaa shuu.
-
Батхүү (August 28, 2015 10:46:13 am )
2016 оны ИХ-ын сонгуульд АН – МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй
-
шинжаан (August 28, 2015 11:00:57 am )
НИТХ-ын долоон гамин одоо аль хөшөөг нураах бол?
-
зочин (August 28, 2015 11:02:55 am )
Ядуу ардаа улам л дарамтлах,хориглох,торгох,шийтгэх,ийм л ард түмнээс мөнгө босгох арга хайж байна.бид үнэтэй автобус,үнэтэй мах хүнс,үнэтэй шатахуун,үнэтэй байшин,үнэтэй дэлгүүрээр үйлчлүүлж байна.бид дэлхийн хамгийн үнэтэй хотод хамгийн бага цалинтай амьдарч байна даа .худлаа гэвэл америкт байгаа,японд байгаа,солонгост байгаа, германд байгаа,канадад байгаа,хятадад байгаа,европд байгаа монголчуудаас асуугаарай.
-
Anonymous (August 28, 2015 11:16:14 am )
Балай үнэмшилгүй юм бичиж байхын.1сая жуулчин ирнэ гэж хэн ч хэлээгүй.нийт хүн амын 3/1 д тэнцэх тооны жуулчин дэлхийн аль ч оронд очдоггүй юм.за тэгээд хуучны балар харанхуйгаараа байсан нь дээр юм бн доо.сэтгүүлч нэртэй гөлөгнүүд тархиа хөгжүүлж бсих хэрэгтэй шүү
-
Anonymous (August 28, 2015 11:34:54 am )
tsagaan tolgoit hoiin hamag mongiig ideed duusch bna daa ter idsen mongoo torguuliar nohoh uym bna l daa 9sariin 1 nees bugdiin ybgan mashintai geltgui torgoh uym bhaa tegj bj hot mongtoi bolj batuul bayjih uym bna gej oilgohoos oor medehch uym alga
-
Anonymous (August 28, 2015 11:57:47 am )
Нэг наст цэцэг бол цэвэр бизнес байх шүү хайран юм
-
АН-ын гишүүн (August 28, 2015 12:43:02 pm )
Энхболд өөртэй нь өрсөлдөж болох бүх хүмүүсийг замаасаа шахах гэж байна Хөгийн новш юм даа.
-
ard (August 28, 2015 1:18:06 pm )
Чи хүний зовлонд ханах болоогүй юу гэдэг үг байдагчлан Бат үүлээ чи ханаж цадах болоогүй юу ядаж тооцоо судалгаатай юм хийж багахан ч болов УБт үлдэх зүйл хийгээч Хэт их мөрөөдсөн фантаазалсан бодол зүгээр л цаг зуурынх шүү дэ
-
zzz (August 28, 2015 1:20:12 pm )
Yag unen zailuulah heregtei Batuuliig huviinh ni bizness l orgojij bgaa shuu dee unen dee
-
bi (August 28, 2015 1:48:34 pm )
hangalttai huurtlaa hsde bid. odoo bolye tehuu mongolchuudaa. ireh songuulid ene namiig hezee ch bitgii songooroi
-
С.Ганчимэг (August 28, 2015 10:39:32 pm )
Барагдашгүй шуналтай хүн юм бишүү. Мөнгөгүй, байргүй компанийг Дөлгөөн нуурын тэр хавийн газарт дахин төлөвлөлт хийхээр шалгаруулчихаад энэ компаниа болиул гэхээр болиулахгүй бодвол Чулуудай хүүдээ хотын төвийн газрыг тэр чигээр нь өгчихөөд айлуудыг шууд түрээсийн байр нэртэй нүхэнд оруулах хүсэлтэй байгаа биз. Хувийн газар дээрээ юм барихын төлөө ямар ч хамааралгүй Заг компаниас асууна гэж юу байдгийм?
-
зочин (August 29, 2015 7:49:42 am )
1000 төгрөг картгүй хүнээс Батүүл авна гэнэ ээ, шулах, ард түмнийг шулах, энэ хулайчийг яах гэж сонгов оо, 16 онд нэг ч хүн саналаа өгөхгүй байх хэрэгтэй шүү,
-
Онгодтой бөө (August 29, 2015 9:39:08 am )
Арай Бат-үүл хийгээгүй байх түүний доодсууд нь холион хутгаан хийгээ биз. Том даргынхаа араар нь тавьдаг хурган дарга нарын гай их бий.
-
zochin (August 29, 2015 10:20:31 am )
бат-уулийн уед хогны уут. realbus автобус. нэг наст цэцэг. машин ачилт. усан хешиг гээд нэг ч тэр нь сайн гэх ажил хийгдээгуй. хамгийн суулийн автобусны картын уйлчилгээ маршрут гэх мэт. энэ хунийг улсын баатар болголоо ямар гавьяа байгуулсан гэж улсын баатар болгодог байнаа. улсын баатрын нэр хундийг дэндуу доош хийсэн уйлдэл. Батуулийг болон “цалингуй”. ажилладаг орлогч нартай нь даруй огцруулах хэрэгтэй. уунийг олон хун дэмжинэ дээ
-
зочин (August 29, 2015 1:21:03 pm )
АН-г онд сонгож болохгүй гэдгийг тодорхой харлаа. БатҮүл хотын дарга болох нь УИХ-н гишүүн болсноос илүү их унацтай гэдгийг тооцоолсон бололтой.. Өчнөөн бүтэхгүй ажлууд хийж ядарсан э/з-г улам доош татлаа. Хотын иргэдийн төлөөлөгчид гэж хийж гийгүүлсэн юмгүй хэдэн саяар нь мөнгө кармалаад л сууж бдаг.Үүнд өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй.
-
Бэгз (August 29, 2015 1:31:16 pm )
Бат-Үүл дарга их сургуулиа хэд төгссөн юм бол доо. Төрийн түшээд болох хүмүүст өндөр шалгуур тавьж ажиллах цаг зайлшгүй ирлээ. Мэдлэг мэргэжил дулимаг хүмүүс УИХ, ЗГ ,УБ хот зэрэг өндөр албан тушаалд гарч улс орныг дампууруулж бн
-
Um ma ni bodi mi (August 29, 2015 9:29:52 pm )
Enhtsengel ni 5 ug ch oligtoihelj chaddaggui yum bn lee
-
Zail (August 29, 2015 9:31:09 pm )
Eree tseergui hulgaich nariig zailuuldal taarna bid yadarch bn
-
Бат (August 30, 2015 9:05:18 am )
З.Энхболд үүнээс цааш алхах боломжгүй л дээ. Хүн нь угаасаа богинохон, сэтгэлгээ нь бас богинохон, ирээдүйн бас л богинхон доо. Төрд богинохон хүний хэрэг алга доо.
-
irgen (August 30, 2015 2:18:32 pm )
ганц ажил хийдэг Бат-үүлийг муулах юм. Цаана нь нийслэлийн ИТХ-ын дарга Баттулгаас эхлээд юу ч хийдэггүй хүмүүс байна, тэдэнтэйгээ хариуцлага ярих хэрэгтэй юм биш үү
-
MGL (August 31, 2015 7:13:57 am )
Батүүл яах вэ. Тэр Баттулга гэж хогийн нөхөр байна, энэ хүнтэй УБхот маань шууд хамааралтай шүү дээ. Дээрх ажлуудыг энэ нөхөр баталж суудпаг хүн шүү дээ гүйцэтгэхийгнь Батүүл хийдэг юм. Нөгөө 6 орлогч за бүр ч хэрэг алга төсөв хусаад л дарга нартаа ая тал засаад л байж байгаа хүмүүс.
-
ulaan (August 31, 2015 9:34:11 am )
yagaad shine vm hiisen hun buruudna gej emh tsegtstei ajil ehlesen shuu dee abtobusnii kart chigleliin marshrut bugd zub mash olon jil neg l jurmaar ybj irsen uuniig shiideh garts ni gants ene l 2 ajil uuniig eserguutseh geed hereggui
-
vcxxvvv (August 31, 2015 4:40:14 pm )
bvgdiin tolgoig abax xeregtei bn
-
Anonymous (August 31, 2015 7:27:24 pm )
zochin
za araich dee 1 saya juulchin gej arai heleegui bailgui. Helsen bol uneheer haramsaltai, gantshan naadam uzeh gej 1 saya ireh ni bitgii hel jiliin tursh dungun dangan 300 maynga garantai l irj baigaa yum bish uu -
EOOOO (September 02, 2015 2:06:40 pm )
Ene Batuulii harahaar uuriigee uneheer ih anduurch bgaag hardag shuu. Hudlaa ineegerel ardiig ih doromjilj bgaan. Ter kartaa abahgui bol1000 tug geneeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee Haaan ch tiim yam bgaagui
29 Comments