antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 27, 2015 45 comments

Н.Энхбаяр: Манай нам Тавантолгойгоо хамгаалахын тулд АН-тай хамтарна

нийтлэсэн Admin
527-144063916786865224e3067a81originalМАХН-ын говийн бүсийн чуулганд  МАХН-ын дарга Н.Энхбаярын  хэлсэн үгийг үргэе.
Төрийн эрх мэдэл хааны гарт биш ард түмний гарт байдаг
Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад 2006 онд Өршөөлийн хууль батлагдаж хорих ялаар шийтгүүлсэн бүх хүүхдүүдийг шоронгоос сулласан. Есөн жилийн өмнө ингэж Монголын шоронд нэг ч хүүхэд үлдээлгүй эрх чөлөө олгож байсан удаатай. Төр өөрөө алдаж байгаагаа хүлээн зөвшөөрч байвал тухайн оронд ардчилал байна гэсэн үг. Төр өршөөж чадахгүй байнаа гэдэг бол дарангуйлал бий болсон гэдгийн тод илрэл. Тиймээс ардчилсан төрийн зайлшгүй хийх ёстой ажил бол өршөөл үзүүлэх.
Төр мөнхийн юм биш. Ардчилсан төр эзэнтэй байдаг. Төр, иргэнийг ижил хэмжээнд авч үздэг болсныг Үндсэн хуульд суулгаж өгсөн. Төрийн эрх мэдэл хааны гарт биш, хэн нэгэн хүн, аль нэг намын гарт биш ард түмний гарт байдаг.
Хариуцлагаа үүрч чадаж байгаа төр хүчтэй төр байдаг. Хариуцлагаа үүрч чадахгүй бултаж байгаа төр хамгийн сул төр болдог. Үргэлж гомдоллоод суудаг ард түмэн байж болохгүй. Ард түмэн төртэйгөө харьцахдаа гуйж биш шаардаж, тэр шаардлагыг биелүүлэхгүй бол сольж хариуцлага тооцдог эрүүл зарчим руу орох ёстой.
Төрийн өндөр албан тушаалтан дээшлэх тусмаа уургүй байх ёстой. Уурлаж байна гэдэг чинь буруу байнаа гэсэн үг. Үүнийг ойлгоогүй хүн төрийн тэргүүн хийх хэрэггүй. Зүгээр жирийн иргэн болоод уурлаад явж бай л даа.
Өршөөл, уучлал үзүүлнэ гэдэг бол төрийн үүрэг
Хэлмэгдүүлэлт гэдэг бол хүнийг үзэл бодлынх нь төлөө, баримталж буй байр суурийнх нь төлөө хууль бус аргаар эрхийг нь хязгаарлах, хүчээр ял оноох, эх орондоо ирэх бололцоог нь хаахаас эхлээд янз бүрийн аргаар илэрдэг. Ирээдүйд улс орноо сайн сайхнаар авч явахын төлөө зүтгэсэн ганц Энхбаяр биш МАХН-ынхан хэлмэгдсэн.
Харамсалтай нь намайг ганцхан хэлмэгдүүлээд зогсохгүй манай нөхдийг хэлмэгдүүлсэн. Өршөөл, уучлал үзүүлнэ гэдэг бол төрийн үүрэг. Өршөөл, уучлал заавал байх ёстой зүйл. Гэтэл үүнийг байж болохгүй юм шиг ойлгож болохгүй. Хэлмэгдүүлсэн нь уучлах биш. Харин алдаа гаргасан хүн нь алдаагаа хүлээн зөвшөөрөөд уучлах ёстой.
Гэхдээ энэ гавьяа биш. Гавьяаны хэмжээнд үнэлэгдэх жинхэнэ уучлал юу вэ гэхээр хэлмэгдсэн нь уучилж чадаж байна. Би Элбэгдоржийг уучилсан. Гэхдээ мартахын төлөө, өс хонзон авахын төлөө биш алдааг нь засахын төлөө уучилъя. Уучилж чадсанаараа хүн сул биш харин ч улам хүчтэй болдог. Одоо Н.Энхбаяр айж, эмээх нь үү, бууж өгөх нь үү гэж харж байгаа. Би айхгүй, зугтахгүй. Монголын ард түмэнтэйгээ холбосон хүйн холбоогоо хэзээ ч таслахгүй.
Өнөөдрийн УИХ-ын дарга томоохон орд газруудыг буруу замаар явуулахгүй юм байна 
Сүүлийн үед төрийн хямрал, Өршөөлийн тухай хуулиас илүүтэйгээр олны анхаарлыг татаж байгаа асуудал бол Таван толгойг тойрсон яриа хэлэлцээр юм. Таван толгойн ордыг 1990 оны дундуур эдиин засгийн эргэлтэд оруулах асуудал яригддаг байсан ч янз бүрийн шалтгаанаар хойшилсоор ирсэн.
Ингээд 2000 оны дундуур би Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Таван толгойн лицензийг эзэмшиж байсан хүмүүст хандан “Энэ Таван толгойг төрд буцааж өг. Анх ард түмний татварын мөнгөөр судлагдсан орд газар” гэхэд эхлээд тэд дургүй байсан. Дараа нь Монгол Улсын Төрийн тэргүүн шаардаад байгаа тул яах ч аргагүй “За, тэгье” гэсэн.
Би 100 хувь төрд буцаан өг гэж хэлсэн. Тухайн үед төдий хэмжээний мөнгө зарцуулсан гэж худлаа үнэн юм ярьсаар байгаад тавхан хувийг нь авч үлдье гэсэн нэрээр Ухаа худгийг авсан. Тухайн үед энэхүү ордыг буцаан өгсөн хүмүүс одоо Таван толгойг авах гэж улайран дайрч байна.
Өнөөдөр муу нэр, луу данстай ч УИХ зөв шийдвэр гаргасан. Ардчилсан намын дарга З.Энхболд УИХ-аар хэлэлцүүлэхгүй байх, хэлэлцүүлэх юм бол улс оронд ашигтай шийдвэр гаргуулахаар ажиллаж байгааг хараад баярласан.
Тиймээс өнөөдрийн УИХ, УИХ-ын дарга байгаа үед томоохон орд газрууд буруу замаар будаа тээхгүй юм байна. Таван толгойг анх буцаасан Н.Энхбаяр өшөөт дайсан болсон. Үүнийг зогсоосон З.Энхболд өшөөт дайсан болсон. Өршөөлийн хууль гэдэг чинь худлаа. Өршөөлийн хуулиар далимдуулан Их хурал руу, З.Энхболд, Н.Энхбаяр нар руу дайрч байна.
Үнэнийг хэлэхэд Өршөөлийн хууль гэдэг тоос шороог бужигнуулж байгаад, УИХ-ыг сүрдүүлж байгаад Их хурал шийдэх бололцоогүй болгож байгаад, Таван толгойг авах гээд байгаа юм. Манай нам Тавантолгойгоо хамгаалахын тулд АН-тай хамтарна.
Н.Энхбаяр

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

45 Comments

  • Энхээ (August 27, 2015 1:19:25 pm )

    Зөв ард түмнээ боддог хүн төрд гарч ажиллах цаг болоод байна. Н.Энхбаярыг дэмжиж байна.Та бол сайн хүн гэхдээ биеэ сайн бодоорой. амжилт хүсье

    • mongol (August 28, 2015 10:43:03 am )

      elbegdorjiig bodoxiin bol jinxene mongol er xun dee.odoo ingeed bichixeer elbegdorjiin esreg zoxion baiguulaltatai yum bichisen bolox yum shig bna.ooroosoo buruugaa xaidagui xun xamgiin archaagui bertegchin xun bdag.ard tumniii dund ner xund chin shalnii alchuur bolsoniig odoo xurtel oilgoogui yavaa yum uu.tengeereesee buu xajuudax bogs dolooch nariinxaa ugend bitgii itge.ard tumen ooriig chin yaj xaraaaj zuxej bgaag sain sonso sudla

    • Sosorbaram (August 29, 2015 10:34:06 am )

      Huniig tanihdaa hanilj nohrolson huneer ni jish gej mongolchuud yridag um. Enhbayr odoo hentei nohorloj uu hiij baina geed bodoldoo. Luivarchin gedeg ni ali hediin boditoigoor togtoogdson ene eriig omoorood baidagii er oilgohgui um. Mongolchuud iim teneg bolchihoo uu daa. Bohir setgelgetei oodgui hun bol yah argagui l oodtei amitanbaij taarahgui.

  • БААБАР (August 27, 2015 1:42:28 pm )

    Энхбаяраа Элбэгдоржийг бүү март,мартвал яадаг билээ.

  • zochin (August 27, 2015 2:38:23 pm )

    Tuuhiin gamshig mn mongoliin hubi zayag buu horlo.duu uruugee yabj salhil

    • Anonymous (August 28, 2015 10:50:36 am )

      enhbayraas aigaad vhlee yu hujaagiin tojigooo

      • Anonymous (August 29, 2015 2:20:37 pm )

        авилгачдыг өршөөхгүй байх талаар юу ч хэлсэнгүй энхболд энэ хоёр ороо нь ороогоороо яг таарна

  • Anonymous (August 27, 2015 3:03:34 pm )

    Зев

    Энхбаярыг дэмжиж

  • dok (August 27, 2015 4:20:08 pm )

    enhbayar solongosd yamar munguur tansagladgaa khelchikh

    • hatiult (August 29, 2015 10:01:59 am )

      SBayar USAd yamar mongoor amidarch bgaa ve ex avgai huuhduudee belgelsen baishinguuduun tureeseer Elbeg tegeed shalgaach avgai huuhdiig ni

  • DASH (August 27, 2015 4:22:39 pm )

    zuv Enhbayariig bhad ard tumen ingej tuildaa oroogui yum shuu odoo dendej bgaa ard tumniihee tuluu Enhbayariig demjij bn aa

  • zochin (August 27, 2015 4:54:59 pm )

    Yo neg garch ireed l uimeen degdeegeed l alga boldog hun de bolioosoi.

    • hohchinee (August 29, 2015 10:04:40 am )

      Tegeed ezguid ni toroo oligtoihon barih chini yasan um hohinee Elbeg saihanbeleg bayartsogt sbayar baabat batuul nemeh ni MSC tuunii tejeegchid odoo bolno

  • bantan (August 27, 2015 5:12:22 pm )

    Авилгалчдыг өршөөж байгаа төр бол хамгийн сул дорой төр болно.

    • ugui (August 29, 2015 10:06:53 am )

      Harin hamgiin huchtei tor avilagchid hohirloo ulsad tolood sulagdna tedniig shorond tejeej baih mongo ulsad baihgui

    • Anonymous (August 30, 2015 12:35:21 pm )

      jinhene avilagchid turiin huuliin deer suuchihaad eh oronchidiig namnaj baigaag bvv mart.

  • зочин (August 27, 2015 5:47:06 pm )

    би бас тань шиг чадалтай чадвартай ухаантай нь буулт хийж уучилж чаддаг гэж боддог шүү ,таныг дэмжиж байгаа хүмүүс зөндөө байдаг .У

    • Anonymous (August 28, 2015 7:33:59 am )

      гэхдээ дэмждэггүй итгэдэггүй хүмүүс нь хамаагүй олон 🙂

      • inteltei bna uu (August 29, 2015 10:08:45 am )

        Herev tegeed itgeltei bgaa bol songuulid oroltsoh erkhiig ni haah heregui shuudee oruul tegej baij l unen tailagdana

  • зочин (August 27, 2015 5:50:15 pm )

    унасан ,алдсан хүн алдаан дээрээ суралцаж бусдаасаа илүү тэвчээртэй болдог .тэвчнээ гэдэг чин ухаан зааж байнаа гэсэн үг ,тийм болохоор таныгаа энэ бүх хүнд хэцүүг даваад санасандаа хүрнээ гэдэгт итгэж байгаа бас сэтгэлдээ дэмжиж байгаа шүү .энэ дэмжлэгээ сонгуулиар харуулнаа

  • hulan (August 27, 2015 6:02:55 pm )

    чөлөөлөгдөөгүй байж 2 жил гаран солонгосийн буддагийн сүмд суугаад гэгээрээгүй л байна даа таван толгойноос мөнгө идэж бас хаана хаус авч тансаглах гээ вэ ан , махн ийн л үед л 2 толгой чинь яригдаад эхэлж байсан биз дээ

    • ugui (August 29, 2015 10:10:47 am )

      Gadnii huntai mongol luivarchid idej baisnaas ard irgedteigee huvaaj idhene bidend ashigtei

  • зочин (August 27, 2015 6:25:35 pm )

    ухаантай хүн шүү ард түмэн юу яриж хэлж байгаа харж байгаа байх. 90 жилйин ойгоо тэмдэглэж байгаа байгууллагын баярын хуралд очоод уух архиндаа уридчилан согтож агсан тавьсан ЭБА-гийн дэргэд ямар байна даа

  • Stsolmon (August 27, 2015 6:34:13 pm )

    Hudlaa bitgii shaa. Chamd hyzgaargui os honzongoo avah l tom zorilgo bii gedgiig bid mednee. Luivarchidtai niilsen baidlaas chine hatval chi uvaigui luivarchin bolohoo haruulj chadlaa. Chamd itgeh hog ongorsoon buu gorid?!

    • buu ai (August 29, 2015 10:13:39 am )

      Elbeg tsa 2 buu ai ooshoo avsan ch ta nariig buudahgui avsan hahuuliig chini butsaaj avaad sorongoos sullah uchir bii ai buu sandar oshoo avaltiin dund uls irged hojino

  • Solmoon (August 27, 2015 6:34:59 pm )

    Hudlaa bitgii shaa. Chamd hyzgaargui os honzongoo avah l tom zorilgo bii gedgiig bid mednee. Luivarchidtai niilsen baidlaas chine hatval chi uvaigui luivarchin bolohoo haruulj chadlaa. Chamd itgeh hog ongorsoon buu gorid?!

  • enkhee (August 27, 2015 6:56:59 pm )

    Enkhbayriig muulaad bgaa hvmvvsiig oilgohgui vm ymarch hvn haraad enkhbayr zaillaa gd ene uls oron chini hogjood awilga heel hahuulgui shan boltson ni haana bgan tegeheer odoo bgaa ene uls torchid bvr Enkhbayriin haananch hvrehgui uwaigui garuud bgashde huwi hvniih ni huwid bi hvndelj ywdag mundag uls torch ymarch bsan vm vzeegui shaldan bandi naraas arai ilvv dawaj eh oronoo hudaldahaargui hvn gj boddog

  • dorj (August 27, 2015 8:00:38 pm )

    huviin kompan nemergui geh yria 25 jil yavlaa odoo bolloo

  • Ganaa (August 27, 2015 8:42:00 pm )

    Yaltany ugiig sonsmoorgui bnaa buu uzegd. Ichij amidraach

    • Anonymous (August 28, 2015 10:52:29 am )

      borchuul bidend gantc naidvar enhbayr l bolloo.

  • ZOCHIN (August 27, 2015 8:46:22 pm )

    enhbayr shig mundag uls turch algda ardchisan nam odoo tarah bolson do ene namar uuch bj mrdne

  • Зочин (August 27, 2015 10:53:44 pm )

    Таван толгойг төрд нь буцаан авъя гэсэн Н Энхбаяр даргыг дэмжиж байна Газар нутаг алт эрдэнэс ард түмэн бидний өмч Арга зальтай нь эзэн сууж ард түмэн хоосон хоцорч ганц ширхэг хувьцаа ч байхгүй Ийм шударга бус байж болох уу

    • Anonymous (August 28, 2015 7:31:58 am )

      төрийн өмч , ард түмний өмч гэж байгаад л хэдэн дээгүүүр албан тушаалтан нь хувааж иднэ шүү дээ, тэнэг минь

      • boli (August 29, 2015 10:15:29 am )

        Erdenet uildver odoo boltol bidniig tejeej bgaa shuu

  • зочин (August 27, 2015 11:35:17 pm )

    Зөв дэмжиж байна нийгмийн дундаж давхаргыг чадалтай болгоё

  • Anonymous (August 28, 2015 7:29:24 am )

    зэвүүн чөтгөр минь зайлаа цаашаа, чиний ярьдаг үлгэрт итгэх хүн байхгүй

  • зочин (August 28, 2015 2:43:15 pm )

    Энхбаяр одоо болиочээ

  • Барзгар (August 28, 2015 3:24:37 pm )

    “ТТолгойг ” ард түмэн мэдэх ёстой. “Та бүү март, мартвал сөнөнө” гэдэг үгийг зүгээр нэг хэлээгүй байх. Уучлал, өршөөл гэдэг бол тэр соц-ст нийгмийн үед байж л бсан зүйл сонин содон гэнэт ИХ шийдээд гаргаад ирсэн юм биш. Эдийн засгийн өршөөлийн хуулиар хэдэн тэрбум төгрөг салхинд хийсэх гэж бгааг хэн ч мэдэхгүй Өршөөлийн хуулиар төөрөгдүүлж байна.

  • умбаа (August 28, 2015 10:53:34 pm )

    Энхбаярын үед арай ч ингэж баларч байсангүй өр тэнгэрт тулаад бнааа бни

  • oyn (August 28, 2015 11:57:28 pm )

    enhbayr dargiig demjij baina ta ard tumnee arai elbgee shig goshigruulj baigaagu tanii ued yumnii une tartagtlaa tultal nemegdeegui tanii ued urnuusuu garch baican taniig demjij baigaa ard tumen ih olon bii shuu amjilt.

  • зочин (August 29, 2015 7:57:00 am )

    АН-ын эрүүгийн хэнтэй хамтраад үзэхээр шийджээ, энэ Энхбаяр, бүүр арга аа, барж дэээ,тэнэг, Монгол улсад учруулсан хохирол чинь хангалттай,, одоо тэртэй тэргүй дахиад л баригдах гэж байга шүү, зөлилангийн хэргээр,,, 16 онд харамсалтай нь АН-ыг сонгодог амьтан байхгүй л дээ,

    • boli (August 29, 2015 10:17:18 am )

      4 say togrog gesen sbayariin USA dahi 7 bairnii neg gej bodohod bas gaigui shuu hoo

  • зочин (August 29, 2015 9:42:27 pm )

    ий зоомби

  • Anonymous (August 29, 2015 10:24:16 pm )

    Энэ хүнийг жирийн иргэд ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй л дээ Улс төрийн хүрээнийхэн болон ойр ажиллаж байсан нөхдүүд ямар босоо ороолон бэ гэдгийг нь сайн мэднэ нотлоно Тиймээс ч ард түмний төлөө юу ч хийхгүй зөвхөн хар амиа л боддог чөтгөр дөө

  • Зочин (August 30, 2015 6:25:24 pm )

    Н.ЭНХБАЯР МОНГОЛ УЛСЫГ АВАРНА

antalya rent a car