2015 оны 8-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5660 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7005 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.5 хувиар буюу 110 төгрөгөөр, үхрийн цул мах 5.2 хувиар буюу 450 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин”, “Баянзүрх” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6500төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 10000 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 8.3 хувиар буюу 510 төгрөгөөр, хонины цул махны үнэ 7.6 хувиар буюу 545 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоохоногийн ажиглалтаар хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 9000төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
Холбоотой мэдээ
-
самар (August 27, 2015 11:00:38 pm )
меркури дээр байдаг мах нь алттай юм уу яагаад тийм зоруутэй байдаг юи бэ
-
louis (August 27, 2015 11:03:50 pm )
Lv эсаэл chanel тэй мах байдаг юм болов уу ха ха
-
mah (August 28, 2015 9:22:55 am )
mongo ni ihdsen hunii zah
-
Anonymous (August 28, 2015 2:35:03 pm )
MERKURID DANDAA ZOKHIOMOL UNE BAIDAG < GADAADYNKHAN UILCHLUULDEG GEED ZORIUD USGUSUN UNE BAIDAG , KHEDEN AWGAICHUUD NI BUR AMTASHCHIKHSAN
-
89 (August 29, 2015 3:40:01 pm )
avahgui l bh heregtei tegvel naaduul chini unee buulgana avaad bhaar boldog yum bna gd l nemnesht
5 Comments