antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 27, 2015 27 comments

Сонгуулийн өмнө уул уурхайн лицензийн наймаа хийсэн хэрэгт Mонгол Улсын Ерөнхийлөгч буруутгагдаад байна

нийтлэсэн Admin

49a375dbff33b2366d94ab679d7231a8ANI буюу Asian News International гэдэг дэлхий даяар 100 гаруй төлөөлөгчийн газартай Ази тивийн хамгийн том мэдээллийн агентлагаас энэ ноцтой мэдээг дамжууллаа. Мэдээ өдөр тутмын “Business Standard” сонины 6 сарын 16-ны дугаарт гарсан юм.

МАНАН, МАХН бол гэмт этгээдийн бөөгнөрөл гэдгийг бүгд мэддэг болжээ.
Энэ бол хар пиар биш энд Ц.Элбэгдоржийн юу хийж явдаг олон зүйлийн бодит нэг фактын тухай орчуулга.

СОНГУУЛИЙН ӨМНӨ УУЛ УУРХАЙН ЛИЦЕНЗИЙН НАЙМАА ХИЙСЭН ХЭРЭГТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БУРУУТГАГДААД БАЙНА

Улаанбаатар, Монгол Улс, 2013 оны 6 дугаар сарын 16-ны өдөр (Asian News International, ANI):
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон түүний ойрын хамсаатнууд нэгэн Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид алтны лиценз амлаж, толгойг нь эргүүлэн ямар ч алт байхгүй орд өгч луйвардсан хэрэг гарсан нь түүний дахин сонгуульд муугаар нөлөөлж болзошгүй байна.

Энэ луйвар нь 2012 оны дундуур явагдсан боловч Монголын Засгийн Газрын зүгээс өнөөг хүртэл өөрийн нөлөөг ашиглан нуун дарагдуулж байсан байна.

Уул уурхайн “тэсрэлтийн” үр дүнд Монголын эдийн засаг эрчтэй өсч байгаа.
Тэргүүлэх хөрөнгө оруулагчид Монголыг Төв Азийн Кувейт гэж нэрийддэг боловч газар аваад байгаа авилгал, улс төрийн тэмцэл болон хөгжлийн эхний шатандаа байгаа шүүхийн тогтолцоо нь хөгжил дэвшлийг хойш татахаар байна.

Энэ улс маш их хэмжээний алт, зэс, нүүрс гэх мэт ашиглагдаагүй байгалийн баялагтай бөгөөд одоог хүртэл ядуу зутруу амьжиргаатай байсаар байгаа.

Хэд хэдэн томоохон уул уурхайн төсөлд орж ирэх гадаад хөрөнгө оруулалтыг дагасан эдийн засгийн “тэсрэлт” явагдах үндэс суурь тавигдаад байна. Мэдээж энэ нь хувийн болон улс төрийн ашиг хонжоо хайгчдад сайхан боломж гаргаж өгч байгаа нь дамжиггүй.

Бидэнд байгаа мэдээнээс харахад, Ерөнхийлөгч Элбэгдоржийн хүмүүс Өмнөд Солонгосын нэгэн хөрөнгө оруулагчид Монголын төрийн зүгээс дэмжлэг, туслалцаа үзүүлэх санал тавьсан байна.

Хариуд нь хөрөнгө оруулагч Улаанбаатар хотын өвлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаанаар халдаг шалны хавтанг үндэсний гэрт амьдарч, өвлийн хүйтэнд нүүрс түлж амь зогоодог гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулах хүмүүнлэгийн санал тавьжээ.

Улаанбаатар хотын хүрээлэн буй орчны асуудлыг хариуцсан түшмэл Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчийг хүлээн авч уулзан Монголын төрийн зүгээс түүнд талархал болгож 5 сая доллараар өндөр чанарын алтны нөөцтэй уурхайн лицензийг өгч болох тухай мэдэгджээ.

Мөн Германы нэгэн компанид 10 сая долллараар уг лицензийг санал болгохоор төлөвлөчихсөн байсан тул энэ нь маш өвөрмөц сайхан боломж гэдгийг онцолсон байна.

Ингээд урхи тавигдав. Үүний гадуур нэгэн нууц санал гарч ирлээ. Тэд хөрөнгө оруулагчийг улс төрийн буцалтгүй тусламж нэрээр 2 сая доллар нэмж өгөхийг эелдэгээр хүсчээ. 7 сая доллар түүний хувьд ашигтай наймаа хэвээр л байв.
Ц.Элбэгдоржийн 2013 оны сонгуулийн мөнгөний авдар ингэж түнтийж эхлэх нь тэр.
Үүнээс хойш хэрэг зөвхөн зохицуулалт, төлөвлөлтийн асуудал болов.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Өмнөд Солонгост суугаа Монголын элчин сайдын үүрэг гүйцэтгэгч ноён Сүхээ хөрөнгө оруулагчтай уулзан тохирсны дагуу санхүүгийн гүйлгээ хийхийг хүсчээ.

Тун удалгүй Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга ноён Цагаан болон ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх ноён Пүрэвсүрэн нар Өмнөд Солонгост хүрэлцэн очиж тус бүр нь 150 сая воны дөрвөн ширхэг, нэг ширхэг 100 сая воны чек хүлээн авчээ. Нийт дүн нь ойролцоогооор 650 мянган доллар болсон байна.

Хөрөнгө оруулагч мөн 3 сая доллар шилжүүлж, уул уурхайн лицензтэй газраа шалгаж эхэлсэн байна. Хайгуулын ажилд 400 зуун мянган доллар зарцуулсан бөгөөд үүнийг хөрөнгө оруулагч болон Солонгосын Засгийн газрын уул уурхайн хамтын ажиллагааны байгууллага хоёр хамтран санхүүжүүлжээ.

Гэвч тухайн газар нутагт ямар ч алтны нөөц байхгүй байсан бөгөөд Монголын засгийн газарт мэхлэгдсэн гэдгээ ойлгож, гүн цочирджээ.

Тэднийг ихэд цочмирдуулсан гол зүйл нь алтны уул уурхайн лицензийг төрийн албан хаагчид тэдэнд санал болгосонд оршиж байгаа юм. Тэд нар Ерөнхийлөгч Элбэгдоржийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгийн тушаалаар уул уурхайн лицензийг зарсан байжээ.

Бүх юм албан ёсны, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байдлаар зохион байгуулагдсан байв.
Мэхлэгдсэн хөрөнгө оруулагч ноён Сүхээд асуудал босгон хөөцөлдсөн боловч тэр нь Казакстанд суугаа Монголын элчин сайдаар томилогдчихсон байжээ.

Энэ хэргийг нарийвчлан шалгаж, үнэн мөнийг тогтоох зайлшгүй шаардлага байгаа.
Эс тэгвээс Азийн ихэнх хэсгийг нэгэн цагт захирч байсан, Чингис хааны байгуулсан энэ улс авилгалаас улбайлан суларч, сүйрэхээр байна.

Яг ингэх зуур Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр өөрийн олон сая фунтын бизнесийн багцад Монголын эрдэс баялгийн удирдлагыг оруулж амжжээ.

Уг гэрээгээр Блэйр Монголын Засгийн газарт эдийн засаг болон бизнесийн талаар зөвлөх гэнэ.
Хэдийгээр их хэмжээний хээл хахууль, хуурамч гэрээ хэлцлүүд Ерөнхийлөгч Элбэгдорж өмнө тулгараад байгаа ч одоо түүнийг Монголын эдийн засгийг хэрхэн залуурдаж, хүрч болох өндөрлөг рүү хүргэж чадах эсэхийг харах л үлдлээ. (ANI)

Энд эх сурвалж нь англи хэл дээр.
http://www.business-standard.com/…/ahead-of-polls-mongolian…
http://in.news.yahoo.com/ahead-polls-mongolian-president-ac…


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • Anonymous (August 27, 2015 1:46:52 pm )

    Н.Энхбаяр: Манай нам Тавантолгойгоо хамгаалахын тулд АН-тай хамтарна гэнэ шүү

  • Батаа (August 27, 2015 2:12:03 pm )

    Үүнийг сайн шалгаач үнэн бол АТГ барьж хорь Яг ЭНХБАЯР шиг хөлийг нь гозолцуулаач

  • дорж (August 27, 2015 2:15:11 pm )

    Энэ үнэн юм уу ийм л шудрага хүн дээ хөөрхий гэж

  • иргэн (August 27, 2015 3:28:15 pm )

    Монголчуудаа одоо болсон юм бишүү монголын төрийг ээлжлэн сүүлийн 26 барихдаа энэ 2нам монгол улсыг яах нь энэ бэ

  • DASH (August 27, 2015 4:30:41 pm )

    sain shalgah heregtei

  • Anonymous (August 27, 2015 4:54:14 pm )

    Элбэгдоржийн нөгөө шудраг нүүр царай зөвхөн бага төдий зүүль Луйварчин нар хэн хэнээсээ их айж байна Энхбаяраас бол үхтэлээн айж байна Хүзүүгүү чөтгөрийн хөлийг нь гозолзуул

  • B (August 27, 2015 5:07:53 pm )

    АНУ. Вьетнам дахь АНУ-ын Консулын визийн асуудал хариуцаж байсан Мишэль Т.Шестак вьетнамчуудад виз олгохдоо нийтдээ 3 сая гаруй ам.долларын хээл хахууль авсан хэргийн улмаас 5 жил 4 сарын хорих ял авчээ. 2013 оны 11 дүгээр сард хийсэн хяналт шалгалтын үеэр АНУ-д аялах цагаачлалын бус виз мэдүүлсэн 500 орчим иргэнээс хээл хахууль авсан болох нь тогтоогдсон юм.

    Прокуроруудын үзэж байснаар Шестак нь уг үйл ажиллагаанаасаа нийтдээ 3 сая гаруй ам.долларыг олсон бөгөөд эдгээр мөнгөө Хятад, Тайландаар дамжуулан угаасан аж. Шестак нь 2010 оны 8 дугаар сараас 2012 оны 9 дүгээр сарын хооронд Вьетнамын Хо Ши Мин хот дахь АНУ-ын Консулын Цагаачлалын бус визийн асуудлыг хариуцан ажиллаж байсан бөгөөд виз мэдүүлэгчдээс хээл хахуульд 15000-70000 ам.доллар авч байсан нь тогтоогдсон байна

  • Zuv. (August 27, 2015 5:10:35 pm )

    Hohirogch ni yag hen be..? Mongolchuud yumuu? Erunhiilugchiin esreg buhel buten armiin hemjeenii bag hudulj baidag geseen. Elbegee erunhiilugchuus uur yamar erunhiilugch sain bsan be? Bugd doosh ni hiisen. Odoo bolloo.! Erunhiilugch er ni bais geed medegdel, medeelel ard tumendee uguud bh heregtei. Ard tumen erunhiilugchid itgej baigaa. Amjilt.

  • БААДАЙ (August 27, 2015 6:11:49 pm )

    Үнэн худлыг хэрхэн тогтоох вэ?Эс тогтоовол ард олны итгэл найдвар тогтвортой биш боллоо.Яах вэ????

  • Urt huzuut (August 27, 2015 6:56:05 pm )

    Huzuugui Mangas chi yu hiisendee odort 1.350.000 tugrugnii hool iddeg nowsh we Naadhi mungu chine manai ger buliin 3-n sariin tsalin baina sh dee.Hoshgoruulagch mine am ajil 2 chine zorood udaj baina shuu

  • asat (August 27, 2015 6:58:50 pm )

    Eronhiilogch bidnii itgel naidvar.

  • Anonymous (August 27, 2015 7:08:17 pm )

    huurhiis ebiid itgegchib uruvdeltei. ene bol yuch bish

  • Ачу (August 27, 2015 8:36:12 pm )

    Ардчилал гэдэг хоосон жүжиг дэглээч худалч хуурамч тагдаахай шоронд суух л ёстой юм байна.

  • Онгодтой бөө (August 27, 2015 8:37:55 pm )

    Энэ бол Энхбаярын гар хөлний хүмүүс л зориудаар Элбэгдоржийг өөчлөх компанит ажил мөн.

  • Хөөрхий амьтныг шороон дор оруулах нь. (August 27, 2015 8:38:56 pm )

    Ерөнхийлөгч маань наад зургаар бол шороон дор орж байгаа юм шиг харагдаж байна.

  • Ygaa (August 27, 2015 9:16:00 pm )

    Nogoo shydraga tsarailcan eronxiilogch yu bolood bna neere angli deer iig n ynshlaa. Neeree yag iimerxyy medeelel bn ynshaarai xymyycee yu bolood bnaa. Xydalch eronxiilogchtei bolood bga uumyy ynen xycliig shalgax xeregtei

  • Anonymous (August 27, 2015 9:17:36 pm )

    hudlaa shaagaad baildaa ymar amarhan naimaa ve hamar guail bicheed bnadaa haha

  • Kkkkk (August 27, 2015 11:01:01 pm )

    Ene buruu garin elbege mongol uls torig yaj ch ergul.j boloh olon gar shuu!!!!! Enhbayar darg.n ued arai tanagtai bsn bn. Holig ni gozolzuulah heregte. Uhsenii shudarga es ve kkkkkkk

  • Anonymous (August 27, 2015 11:29:07 pm )

    bas natcagdorj gej hujaagiin hurunguiig hulhdaad unuuhni hel am hiigeed mongold uchir bitvvlgeer nas barsan hereg bas bii bh shvv.

  • zochin (August 28, 2015 12:04:50 am )

    manai ebo shudraga baij chadahuu

  • хххх (August 28, 2015 9:25:50 am )

    хөрөнгө мөнгөгүй эдийн засаг доройтлоо гэсэн атлаа АСЕАны уулзалт энэ тэр хурал зөвөллөгөөн монгол улсад хийх нэрээр олон зуун тэрбум төгрөг гарздахын хэрэг юун 50 орны ерөнхийлөгч хүлээн авах нэрийн дор тэдэнд зориулж унаа буудал гээд асар их хөрөнгө татвар төлөгчдийн мөнгийг урсгаж байна Насаараа хөдөлмөрлөсөн ахмад буурлуудынхан нь авч байгаа тэтгэвэр аяга цайны сүүнд хүрэхгүй .нялх балчир үрсэд нь сургууль цэцэрлэг гээд наад захын хэрэгцээгээр дутагдаж байхад манай ерөнхийлөгч элдэв чуулга уулзалтанд асар их хөрөнгө цацаж байгаагийн цаад учир нь ерөнхийлөгчөөс буугаад НУБ-д залрах гэсэн далд санаа бусуу Ард түмнийхээ төлөө гэж аман дээрээ гоё ярихаас амьдралд хэрэгжсэн нь даанч алга

    • zochin (August 28, 2015 11:22:08 am )

      ebeeg shalgaachee. interneted ternii buhel buten bag ajillaj umnuus ni haruilt bichdeg bhdaa

  • Shuud Helen!!! (August 28, 2015 9:34:43 am )

    Mongolchuudaa olon yum hudlaa end bichej buhimdaj bhin orond ter talbai Deeree ochood naad comment uudaa heregjvvl yaassin. !!!!

  • bks (August 28, 2015 1:50:10 pm )

    Unen ym uu. Gutgeleg bailgui.

  • Anonymous (August 28, 2015 2:59:24 pm )

    kkkk INEED HURGEED HAYCHLAA . AVILGACHID UNEHEER BAIJ YADAJ BNA DAA.

  • Г.Батнасан (September 01, 2015 3:38:57 pm )

    Шалгах л ёстой. Гэхдээ Элбэгдоржийг энэ суудалдаа байгаа цагт түүнийг хэн, хэнээр шалгуулах юм. Ард түмнээ хошгоруулж чадаж байгаа түүний даллуурт хошгорсон нь ганц энэ Солонгос ч биш байх.

  • ИРГЭНИЙ ЭРХ (September 02, 2015 10:56:45 am )

    ЭНД ТЭНД АВАХГҮЙ БАЙГАА ЗАРЛАГА ДАГУУЛСАН ХЭРЭГГҮЙ УУЛЗАЛТ ХУРАЛ МОНГОЛ БОЛДОГ ЯВДЛЫГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ИРГЭД ЭЭ.

antalya rent a car