Зуслангийн чиглэлийн зарим замыг хэсэгчлэн нээсэн байна. Тухайлбал, Долоон буудлын замын цагдаагийн посттой уулзвараас Шадивлан хүртэлх таван км автозамыг өчигдөр нээжээ. Ингэснээр иргэд энэ замыг сонгох боломжтой болжээ.
Энэ зуны хувьд зуслангийн замаас гадна нийслэлийн зүүн хэсгийн замд засвар шинэчлэлийг хийж байна. Албаныхны мэдээлж буйгаар 14 байршилд 91 тэрбум төгрөгөөр засвар хийж байгаа юм. Зам засварын ажлыг ирэх сарын нэгнээс өмнө албан ёсоор дуусгах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа аж.
Холбоотой мэдээ
Comments are closed.