Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар түр зуурын бороо орж, ихэнх нутгаар халуун байна.
2015 оны наймдугаар сарын 26-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулс болон Дорнод Монголын тал нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 28-30 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 17 хэм дулаан, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны наймдугаар сарын 27-нөөс наймдугаар сарын 31-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 28-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 29,30-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 27-нд Алтайн уулсаар, 28-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 16 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.