Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөл үзүүлэх тухай хуульд хориг тавьсан байтал хэлэлцээгүй мөртлөө уг хуулийг Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтэлсэн нь өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд цахим хуудсуудын гол дуулиан болов. УИХ-аар батлагдсан хууль тогтоомжууд Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлдэг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн мэт уншигдаж байгаа юм.
Магадгүй, ийм нөхцөл байдалд олон нийтийн сэтгэлзүйг бэлтгэж байна гэж ойлгож болохуйц энэ “алдаа” зориудын байхыг үгүйсгэх аргагүй. Ерөнхийлөгч саяхан Прокурорын байгууллагын 85 жилийн ойн үеэр зарим улстөрч, УИХ-ын гишүүдэд хамааралтай баахан хашгирч алга ташилтаар шагнуулсан. Түүний дараахан УИХ-ын зарим гишүүн “УИХ тарах ёстой” гэсэн ярилцлага өгч, “гэрээ шатаагаад ч хамаагүй жоомоо алъя” гэсэн байр суурь илэрхийлэх болсон. Ерөнхийлөгчийн алга ташуулсан хашгираанд ч Өршөөлийн хууль ямар наймааны өгөөш вэ гэдгийг хэлчихсэн.
Тодруулбал “Наадуул чинь Өршөөлийн хууль батлахдаа хориг ирнэ гэдгийг мэдсээр байж хийсэн. Ирэх сонгуульд танай намтай орох уу, эсвэл танай намтай орох уу гэдгээ одоо шийднэ. Гэхдээ чи тэр Элбэгдоржийн ярьж байгаа хоригийг хүлээж авах уу! гээд тийм л юм ярьж байгаа шүү дээ. Авлигачид өнөөдөр УИХ-ын гишүүдтэй, түүгээрээ дамжуулж хууль гаргах гэж оролддог болсон. Өөрийн төлөөлөлтэй, өөрийн намтай. Фракцтай, байгууллагатай. Монголын төрийн бодлогыг тодорхойлдог боллоо. Барьцаалж суудаг боллоо. Засгийн газар огцрох уу, үгүй юү. Хэдэн сайд огцруулах вэ. Хэнийг ажиллуулах уу, үгүй юү гэдгийг шийддэг боллоо. Ямар ажлыг явуулах вэ, ямар ажлыг зогсоох вэ гэдгийг шийддэг боллоо. Хэдэн жилээр зогсоох вэ гэдгийг шийддэг боллоо шүү дээ. Ийм байж болох уу? Би ийм үг хэлээд ад болдог. Монголд улс төрийн намыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Тийм учраас би тийм хууль санаачилж байгаа. Монголд төрийн албыг өнөөдөр байгаа энэ байдлаас нь үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Энэ улс төрчдийн дурын гарын шүүс болгож болохгүй. Дурын улстөрчийн, авлигач улстөрчийн, ёс зүйгүй улстөрчийн гарын шүүс болгож болохгүй. Монголын төрийг, Монгол төрийн албыг хамгаалах ёстой. Тэр хуулийг нь гаргах ёстой. Өнөөдөр өршөөлийн хууль гаргаад зогсож байхаар ээлжит бус чуулган зарлаад тэр улстөрийн намын хуулийг л батлах байсан юм. Төрийн албаны хуулийг батлах байсан юм” гэсэн юм.
Энэ нь УИХ-ын дарга Ерөнхий сайдын ажлыг булаан танхимыг нь бүрдүүлэх гэж зүтггэж байсан шиг Ерөнхийлөгч УИХ-ын даргын ажлыг зааж эхэлсний илрэл. Гэхдээ УИХ-ын дарга намын даргын хувьд зургаан сайдын томилгоонд оролцож байсан бөгөөд саяхнаас Ерөнхий сайдыг өөрөө танхимаа бүрдүүл, дэмжээд өгье гэсэн гэж ярилцах болсон. Харин Ерөнхийлөгчийн “зуумтгай” чанар чангааж уурламаар санагдсан бүхэндээ нэр дурьдалгүй хандан үгээ хэлчихсэн хэрэг. УИХ-даа дургүй Ерөнхийлөгчийг өмнө нь харж байгаагүй болохоор дээрх үгс өнгөрсөн гуравдугаар сард Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх эсэх талаар зөрүүтэй байр суурьтай байсныг эн түрүүнд сануулав. Тэр үед УИХ-аар заавал хэлэлцүүлэх шаардлагагүй хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тодорхойлсон Тавантолгойн гэрээг Хятадын Төрийн зөвлөл хэлэлцэх гэж байхад эрхэм эх оронч, шударга Төрийн тэргүүн дуугараагүй, харин Монгол Улсын Их хурал, түүний дарга руу асаж байсан. Түүнд УИХ дэмжихгүй бол яана гэсэн харамсал байгаагүй гэж үү. Тиймээс өнөөдөр захиалгаар “УИХ тарах ёстой” гэж хэлүүлсээр байгаад анхааруулга өгье гэсэн өдөөн хатгалгын улмаас эрхэм гишүүдийг авлигачин мэт харагдуулж байна. Ийм эв нэгдлийн билэг тэмдэг байдаг болов уу.
Гэтэл өнөөдөр Тавантолгойг Монголын “Энержи ресурс”, Хятадын төрийн өмчит “Шенхуа”-тай хамтарч ашиглах, төмөр замыг нь хүртэл хятадуудаар бариулах бэлтгэл ажил эрчимтэй хийгдэж байна. “Энержи ресурс”-ын өр, санхүүгийн хүндрэл хэчнээн дарж нуусан ч ил болж, дампуурахад ойртсоор байгаа. Энэ мөчид түүний санхүүжүүлэгчдийн нэг “Шунхлай”-н Г.Батхүүг Зам тээврийн сайд болгоё гэдэг мэргэн арга сэдэж, түүнийг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл дэмжиж, дэмжихээр барахгүй сэм ахалж буй нь нууц биш болсон.
Яагаад өнөөг хүртэл “Энержи ресурс” болон “Шиньхуа групп” хооронд байгуулсан хамтарсан компани байгуулах гэрээг шаардахаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Компани хоорондын гэрээг Засгийн газар гаргаж өгөх боломжгүй. Ажлын хэсэг тухайн компаниудаас нь авах ёстой” гэсэн мэдээлэл гаргасан байсан. Тавантолгой төсөл бол хувийн компани хоорондын асуудал биш. 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Монгол Улсын баялагтай холбоотой асуудал учраас компани хоорондын гэрээнд ч Засгийн газар оролцсон байх ёстой. Тиймээс энэ гэрээг Засгийн газраас шаардаж байгаа. Мөн “Энержи ресурс”, “Сумитомо” хоорондын худалдааны компани байгуулах тухай, “Энержи ресурс” болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн хоорондын эрх шилжүүлэх гэрээний хувилбарыг бидэнд ирүүлээгүй байна. УИХ-аас байгуулсан ажлын хэсэг ч эдгээр материалыг авч, нарийн судласны үндсэн дээр дүгнэлтээ гаргах учиртай.
Ийм зүйлийг нууцалдаг хүмүүс ил тод байлгах тухай ярихаар эмгэнэлтэй санагдах аж. 60 жилийн хугацаанд 60 тэрбум ам.доллар Монгол Улсын төсөвт оруулах томоохон ордыг нуучихаар Монголын төрд, Монголын ард түмэнд юу хамаатай гэж. Нөгөө талаас одоо Г.Батхүү, Х.Баттулга нарын дунд Зам тээврийн яамыг, түүний дотор Тавантолгойг тавьчихаад зодолдуулаад байгаа мэт харагдаж эхэллээ. Х.Баттулга нь ч өөгүй өндөг биш. Заавал шатрын хүү шиг хүмүүс түлхэж байхаар өөрөө нэр дэвшиж болох. Эсвэл томилогдох сайд нарын хэнтэй ч эр хүний хувиар биш юмаа гэхэд Их хурлын гишүүний хувиар хатуу, зөөлөн ямар ч уур амьсгалаар зөвлөлдөж болох. Тэгэхгүй байгаа бодоход энэ бол маш том эрх ашиг. Алдмааргүй, бас атгачихаад байгаа эрх ашиг болохоос төрийн ажил, түмний төлөөх асуудал биш байгаа биз. Хэн ийм болгосон юм бэ гэдэгт өнөөх шударга Ц.Элбэгдорж ч, Засгийн газрын хэмжээнд өдий хугацаанд багтаан асуудлаа цэгцлээд шийдүүлж чадахгүй байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын даргын албыг намын даргын ажлаасаа доогуур тавьж нам доторх талцлаа дэвэргээд байгаа З.Энхболд нар бүгд хамаатай. Энэ өдрүүдэд яаж ийгээд хэн, хэнийгээ хараар будаж хэвлэлүүдийг буртаглаж байгаа Г.Батхүү, Х.Баттулга нарыг Орос, Хятадын гар хөл гэж харахын оронд хамтраад Монголыг яаж авч явах вэ гэдгээр ганц удаа ч уулзаагүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Харин томилгооны тухайд гэвэл Шенхуатай хамтран хөрөнгө оруулагч Энержи ресурсын гол хүчийг атгасан MCS, бүр тодруулбал Шунхлайтай хамааралтай байгаа цагт Г.Батхүү гишүүн Зам тээврийн сайд болбол ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь алган дээр тавьсан мэт илхэн байгааг Ерөнхий сайд зургаан сайдынхаа нэрийг өргөн барихаас өмнө амжиж сануулъя. Сануулсаар байтал томилж орхивол цаашид албан тушаал урвуулан ашиглаж шийдвэр гаргадаг, ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийж байгаа талаар АН-ынхан лав дуугарах эрхгүй болох нь тэр.
Эх сурвалж: Намбус.мн А Батаа
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 24, 2015 10:05:13 am )
БҮГД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА ГЭХДЭЭ ЭРДЭНЭЧИМЭГЭЭС БАТХҮҮ НЬ НЭГ СӨӨМ ИЛҮҮ ЮМДАА
-
mongol (August 24, 2015 2:29:57 pm )
batxuu erdenechimegees idej uuxaaraa l iluu oor yugaaraa iluu yum be.muu xogiin gar ichix ch gui luivraar ix xurliin gishuun bolchixood odoo bas luivardaj bgaad said bolno gej bodoo yu.
-
-
-- (August 24, 2015 10:08:41 am )
АН засагт гарахаар Монгол нэг өөдлөхгүй юмаа. Хийдэг ажил хор найруулах албан тушаал булаалцдах
-
Anonymous (August 24, 2015 10:09:31 am )
ene arai dendenee
-
--ыбб (August 24, 2015 10:11:25 am )
2004-2012 он хооронд ард түмний амьдрал сайхан байсан.Одоо хүмүүсийн амьдрал үннхннр хүнд байна
-
Anonymous (August 24, 2015 10:18:19 am )
Баттулга одоо болимоор юм даа, Монголын эдийн засгийг сүйрүүлж дуусахгүй бололтой
-
zochin (August 24, 2015 10:39:36 am )
5 сарын 1, 7 сарын 1, 10 сарын 1-ний цалингийн нэмэгдэл юу болсон бэ хүмүүсээ Үйлдвэрчний эвлэл хүртэл худлаа пеардчих юмаа . нэмэгдлээ өгвөл таарна дээ олон хүмүүсийг горьдоогоод
-
зочин (August 24, 2015 10:51:38 am )
Ард түмний саналаар гарч чадахгүй болохоороо шүүхэд хахууль өгөөд гишүүн болдог нөхөр дөө, луйварчин юм даа, АН-д өөр хүн олдохгүй л байгаа юм байх даа, ер нь ч АН сөнөж дууслаа даа, улс орныг ч дуусгалаа
-
зочин (August 24, 2015 10:52:49 am )
2000-2012 оны хооронд монгол улсад авлигал хээл хахууль газар авсан он жилүүд байсан. Хэнч хариуцлага хүлээдэгггүй одоо бол авлига авхаас айдаг болсон байна нэг шат ахижээ
-
эх оронч иргэн (August 24, 2015 11:10:48 am )
Ашиг сонирхолын зөрчил үүсэх нь тодорхой л юм байна.Хуулиа хэрхэн дээдэлдэг, сахидаг, дагадаг, биелүүлдэг эсхийг Ардчилсан намаас харах л үлдсэн юм шив дээ…УИХ болон Ерөнхийлөгчийн сонгууль аль аль нь ойртож байгаа шүү… Ардчилсан нам, түүний гишүүд ээ. Ард түмэн харж байгаа шүү…
-
Зочин (August 24, 2015 8:22:50 pm )
Эднээс юу чхусээд хараад хэрэггуй!!! Хогийн шаар болсон АН-ыг одоо МОНГОЛ тереес зайлуулах цаг нь болсоон!!! АН-ынхан бугд шинэ уеийн луйварчид!!!!
-
-
жирийн иргэн (August 24, 2015 11:11:22 am )
Ашиг сонирхолын зөрчил үүсэх нь тодорхой л юм байна.Хуулиа хэрхэн дээдэлдэг, сахидаг, дагадаг, биелүүлдэг эсхийг Ардчилсан намаас харах л үлдсэн юм шив дээ…УИХ болон Ерөнхийлөгчийн сонгууль аль аль нь ойртож байгаа шүү… Ардчилсан нам, түүний гишүүд ээ. Ард түмэн харж байгаа шүү…
-
Anonymous (August 24, 2015 11:14:31 am )
Баттулга улаан цайм болжээ. Яаж ч бодсон Эрдэнэчимэгээс Батхүү нь илүү шүү дээ. Ер нь бол бүгд луйварчид гэхдээ авто тээврийн салбарт бол Эрдэнэчимэг авгай бол арай л байна.
-
Anonymous (August 24, 2015 11:25:51 am )
женко баттулга ийм нийтлэл бичүүлэхээ болилдоо. одоо бүгд ажлаа хийе.
-
Anonymous (August 24, 2015 11:32:59 am )
Hvnii amidral bogino tsag hugatsatai.
Tsag hugatsaanaas vl hamaarah hvmvvs mgl er dvvrch de batkhvvg said bolgo.
Sab ni dvvreg burkhan bitgii hel buga ni edgeer hvmvvsiig haraad zugtah bz. Hanj tsadahgvi yumd. Viliin vree edleh udur iren de. -
zulaa (August 24, 2015 11:41:34 am )
Saidiin suudald xadaatai xedxen l xuntei yumu AN.uur chadvarlag zaluus baigaa l biz dee
-
зочин (August 24, 2015 11:54:53 am )
Энэ шудрага царай гаргасан хүзүүгүй хулгайчийг Ерөнхийлөгчөөс нь буусны маргааш шоронд хийх хэрэгтэй. Улс орон урагшаа биш хойшоо алхаж байгаад Энэ хүзүүгүй хулгайчийн оролцоо маш их байгаа. Оюутолгойгоос, Каплагаас, Тавантолгойд хувьтай гээд байгаа. Хамгийн том Урвагч бол Элбэгдорж Баяр Баярцогт нар мөн.
-
H (August 24, 2015 11:55:12 am )
Ardchilsan nam Mongoliin toriig arai dendyylj bn aa. Odoo ta nar namaa yndseer n tsus selbehees naash ard tymen dahij itgel yzyylehgyi dee. Yaaw daa daanch
-
irgen (August 24, 2015 12:31:47 pm )
.enz erdenechimegees arai deeree
-
irgen (August 24, 2015 12:33:02 pm )
yandaa mongolchuud min iim tsovuun tsag iren geed gedgiig oilgosonguidee iim humuus toriig ulsiig uimuuldeg um bna daa odoo ard olon hodolgoon hiihel uldej bna daa
-
zochin (August 24, 2015 12:42:52 pm )
Ardchilsan namiin yum uzeegui yumnuudaas gants gaigui ni ene hun l dee
-
Анка (August 24, 2015 12:44:15 pm )
Жэнко АН -ыг гутааж байна даа,
-
Anonymous (August 24, 2015 1:30:05 pm )
Jenko hoshnogo uiliin ur gej bdgiim shu.
-
Chi (August 24, 2015 1:41:24 pm )
Bathuu odoo bolimoor yuma songuild yaaj garaj irlee ard tumen medej bga shdee aimaar Hortoi baliaar sh dee harin erdene chimeg hamaagui ner tsever bha archilsan namiihan ene bgdiig ireh bish medeh blgui ard tumen ta nartaa itgej huleej bga shuu mongol ulsiin hogjil devshild hamtadaa amjilt
-
иргэн (August 24, 2015 1:50:38 pm )
ӨРТӨЙ ГАЗАР ТАВАН ТОЛГОЙГ ӨНДӨГ ЛУЙВИРЧ АН НАРЫН ЭРХ АШИН ТОМ ЛУЙВАР
ЯВАЖ БАЙНА ИХ ХУРАЛЫН ТАРААХ НЬ ЗӨВЬ -
Зочин (August 24, 2015 1:54:19 pm )
Bathuu er ni eruul hun uu ugui uy?
-
Zochin (August 24, 2015 1:56:50 pm )
Endenechimeg arai bishvv Yaaj ch harsan Bathuu n deer. Salbaraa medehgui yum garch ireed jinhene utgaar n toglood samraad ugnu biz dee. Yamar ch yum 2 taltai bdgiig sanah heregtei. Bathuug n demjij bna
-
1 (August 24, 2015 2:47:46 pm )
женко гэж монголын дайсан байнаа
-
Зочин (August 24, 2015 3:02:01 pm )
ирэх сонгуулд ман ялна.ман-н үнэнч сонгогчид+эргэлзэгчид+ан -н үнэнч сонгогчид байсан одоо больсончууд
-
зочин (August 24, 2015 3:23:13 pm )
автозасварын заводод байхдаа их зальжмн нөхөр байсан тээврийн салбарыг хувийн төрийн байгууллага шиг санадаг энэ хүнээр хэрхэвч удирдуулж болохгүй авто тээвэрчдийн нэгдсэн холбоог удирдаж байна хотын тээвэрт дандаа өвөрхангайн ажилгүй байсан тэтгэвэрт гарсан хүмүүсийг оруулсан ийм өөдгүй хүн шүүдээ тэр морио яриад явж байвал боллоо луврийн их хурлын гишүүн
-
zochin (August 24, 2015 3:29:31 pm )
Ali ch talaaraa Batkhuu deeree Endenechimeg arai bishvv Yaaj ch harsan Bathuu n deer. Salbaraa medehgui yum garch ireed jinhene utgaar n toglood samraad ugnu biz dee. Yamar ch yum 2 taltai bdgiig sanah heregtei. Bathuug n demjij bna
-
Anonymous (August 24, 2015 5:10:02 pm )
Новшийн энержи ямар ядаргаатай юм бэ? Аргагүй л Оожий босс нь дампуурах гээд үхэн хатан тэмцэж бгаа нь одоо бүр улаан цагаандаа гарч байх шив! Монголын ард түмэн үүрд ядуу тарчиг амьдрах ёстой юмуу? Луйварчдааа Батхүү новшоо яасан ханаж цаддаггүй гүзээ вэ чи.,
-
цэнгэлмаа (August 24, 2015 6:09:43 pm )
энэ батхүү ичих булчирхай байхгүй шуналын дэв үхэхдээ хөрөнгөө аваад авсандаа орох биз . яаж их хуралд үхэн хатан орж ирсныг нь санаарай . зоригт энэ хоёроор монгол орон үнхээр дутахгүй шүү . хөрөнгөө тэврээд далд орооч ,
-
зочин (August 24, 2015 6:10:43 pm )
Улсын их хурал тарах шаардлагатай болжээ монголыг бүүр устгахаас нь өмнө зогсоох хэрэгтэй болжээ ард түмэн минь
-
Anonymous (August 24, 2015 6:53:48 pm )
Батхүү эх орноо худалдах увайгүй шуналтан. Болиочээ. Чи нарийн төмөл зам оруулж ирээд Монголыг баллана. Айж байна шүү.
-
bat (August 24, 2015 7:14:25 pm )
ardchilsan nam ard tumeneer toglood l arai l dendlee
-
dorj (August 24, 2015 8:20:48 pm )
ih mongol uls
-
zochin (August 25, 2015 12:03:14 am )
Batkhuu gishuun busad saidad gorilogch nuhduudiig bodvol hamaagui iluu turshlagatai zangaragatai hun shuu
demjij baina -
Zochin (August 25, 2015 2:09:19 am )
Ene muusainuud bugd adilhaan gehdee naaduuliig chin uheheer bulshin deer ni ochij baanaa baastaigaa holildood hewtej bgaarai eswel bulshiig ni uhaad huureer ni togolnoo za gawliin chin yasaar bumbug hiij toglonoo amidad ni chadahgui bol uheheer ni toglood ugue l doo muusain gulugnuudiig arail gadaadad orshuulahgui blgui eswel Chinges shig bulshiig ni nuuhgui l blgui.
-
bataa (August 25, 2015 5:59:32 am )
ene heden panzchin naimaachin mori ene ter uyadag zardag garuudyg naad toriin ordnoosoo hooj yavuulaachee.nair naadmaa er ni tsooloochee.boh mori harvaa 3 chini naadmaar l boldog biz dee.er ni ene deer yeiin udirdagchid nair naadam ajila toroloo yamar mundag zohitsuuldag uhaantai hymyys baigaa ve .suraltsaachee.deerees ni ene neg ch nom shagaidaggyi heden ih hurlyn gishyyn said nertei hooson tolgoitoi uls torchdoos salahgyi bid tsaashaa bish dooshoo l yavaad b daa
-
би хүн (August 25, 2015 7:24:57 am )
энержи ресурс яачихсийн хоригоос болоод өчнөөн хүн ажилгүй болж олон гэр бүл зовж байх нь их хурлынханд хамаагүй юу аан хурдан ажлыг эхлүүлээч ард түмнээ л боддог юм бол Эрдэнэчимэг одоо юу вэ уул уурхай зам тээврийг мэддэг гэвэл тэрэн шиг булай юм байхгүй харин аятайхан эмийн санч хийсэн нь дээр ккккккк Энхболд гуай та битгий түүнийг хөөргөөд амьтан хүний элэг доог болгоод бай за наадах чинь уг нь сайн д эзэгтэй юм шүү дээ
-
Zochin (August 25, 2015 9:38:13 am )
Mongolchuud maani hundhen amidarch baina shuu gishuudee
-
Setgel (August 25, 2015 2:04:26 pm )
Batkhuu Ulsyn Ikh Khurald luivardaj bus luivarchdyn hariug zuulduulj orson ni Tumurkhuud az bolson shu. Ekh oronch setgel uguirsen ene ued l ontsgoi haragdaad ad bolood bga.Yu chaddag tuuniigee l khiitsgeeye.
-
Зочин (August 25, 2015 2:39:25 pm )
БАТХҮҮ ДЭМИЙ БАЙХ
-
зочин (August 26, 2015 11:38:08 am )
АН ТӨР БАРИХААР ХАМГИЙН БУЗАР БУЛАЙ ЮМ ГАРЧ БАЙДАГ ЮМҮҮНЭЭС ХОЙШ ТҮҮНЭЭС ЦААШ ТӨР ГАРГАЖ БОЛОХГҮЙ ГЭДЭГ НЬ НӨГӨӨ ШУДАРГА АРДЧИЛСАН ЭБЭ. ТЭМҮҮЖИН.БАТХҮҮ ЗЭРЭГ НӨХДҮҮД БОДИТООР ХАРУУЛЛАА.
-
zochin (August 26, 2015 3:09:16 pm )
Батхүү сайд болмоор байвал ХУД-ын шүүхэд хэдэн юм хаячихаад сайд болго гэсэн тогтоол бичүүлээд эртхэн ажилдаа ор. Их хурлаар хэлэлцүүлж яах юм.
46 Comments