antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 24, 2015 Comments are off

Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ

нийтлэсэн Admin

tsetserlegНийслэлийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 24 буюу өнөөдрөөс эхэлж байна.

Энэ удаа хүүхдүүдийг бүртгэхдээ элсэлтийн тасалбараар бүртгэхээр болсон билээ.

Улсын хэмжээнд 2-5 насны 116 мянга гаруй хүүхэд байгаа аж. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн бүртгэлийг урт дараалал үүсгэж, маргаан гаргахгүйн үүднээс  “Элсэлтийн тасалбар”-ыг хороо, дүүрэгт тараахаар болсон.

Ингэснээр эцэг, эхчүүд хорооноосоо уг тасалбарыг авч, хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх юм байна. Нийслэлийн боловсролын газраас өнгөрсөн жил “Элсэлтийн тасалбар” арга хэмжээг хоёр цэцэрлэгт туршжээ. Энэ арга хэмжээний хүрээнд тухайн хорооны цэцэрлэгийн насны хүүхдийн тоог нарийвчлан гаргаж, цэцэрлэгүүдэд хуваарилах аж.

Цэцэрлэгт бүртгүүлэхдээ авчирах бичиг баримт

– Оршин суугаа хаягийн тодорхойлолт

– Хүүхдийн төрсний гэрчилгээ хуулбар /эх хувийн хамт/

– Эцэг, эхийн иргэний үнэмлэх хуулбар /эх хувийн хамт/

– Эрүүл бойжиж байгаа эсэх талаар өрхийн эмнэлгийн бичиг

– Шээс, цагаан хорхоо зэрэг эрүүл мэндийн шилжилгээ хийлгэсэн бичиг /Наймдугаар сарын 22-оос Дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг дээр уг шинжилгээг авч эхэлнэ/

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 28-ыг хүртэл үргэлжилнэ.

Нийслэлийн боловсролын газраас 2015 онд шинээр ашиглалтад орсон байр болон шинээр байгуулсан хорооны мэдээллийг нэгтгэн цэцэрлэгийн хамран сургах тойргийг наймдугаар сарын 20-нд шинэчлэн баталсан юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car