“Эзэнгүй бөгж” УСК, “Хайрын рекорд”, “Нэг хоёрын гурав аа”, “Учрал”, “Хамтран амьдрагч”, “Сүүлчийн шөнө”, “Single Ladies” гээд дэлгэцийн бүтээлд тоглоод олны танил болж хөөрхөн хэмээн дуудуулах болсон жүжигчин О.Дөлгөөн драмын театрын босгыг давжээ. “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин тэрээр найруулагч Н.Наранбаатарын нүдэнд өртөж энэ намар тоглогдох “Ромео, Жульетта” жүжгийн гол дүрд тоглохоор болсон байна. Найруулагч Н.Наранбаатар жүжгийнхээ дүрүүдийг ихэд нууцалж байсан ч өдгөө ил гарчээ. Жульеттад О.Дөлгөөн тоглох бол Ромеод “Аав” киноны гол дүрийг бүтээсэн залуу жүжигчин Б.Шинэбаяр сонгогдсон байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
shinee (August 24, 2015 12:39:33 pm )
үнэхээр саин жүжигчин шүү
-
Anonymous (August 26, 2015 10:32:28 am )
Vneheer huurhun shvv olon hvn chamd itgej bgaa bolohoor uhaalag zuv amidraarai
2 Comments