antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 23, 2015 10 comments

Хэдэн яам өгөхөө З.Энхболд, хэнийг сайд болгохоо Ч.Сайханбилэг мэднэ

нийтлэсэн Admin

-“Шударга ёс” бүлгийн гишүүдийг саналаа нэгтгэ гэжээ-

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас дээрх шийдвэрийг гаргажээ. Тус намын бүлэг пүрэв гарагт хуралдсан бөгөөд Засгийн газрын зургаан сайдыг нөхөн томилох асуудлыг хэлэлцсэн юм.Мөн Зөвшилцөх ажлын хэсгийн гишүүд МАХН- МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Засгийн газарт нэмж гурван сайдын суудал авах сонирхолтой байгааг бүлэгтээ мэдээлсэн талаар ойрын эх сурвалж мэдээллээ. Энэ нь Шадар сайдын албан тушаал дээр нэмээд салбарын хоёр яамыг “Шударга ёс” эвсэл тэргүүлнэ гэсэн үг. Мөн ИЗНН ч Засгийн газрын кабинетад орж ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна. Харин бүлгийн гишүүд сайдуудыг нөхөн томилох асуудлаар хийж буй зөвшилцлийн хүрээнд аль намд хэдэн яам өгөхийг шийдэх эрхийг Ардчилсан намын дарга З.Энхболдод өгчээ.

Гэхдээ эрхээ эдлэхийн хажуугаар энэ Засгийн газрыг ирэх 2016 оны сонгууль хүртэл тогтвортой ажиллуулах улс төрийн тохироог бусад намтай хийх үүргийг хүлээжээ. Тухайлбал, “Шударга ёс” эвслийн гишүүд болох Л.Цог, Г.Уянга нар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавихаар гарын үсэг цуглуулж буй. Цаашид энэ мэт асуудлыг Засгийн газарт орж буй намын гишүүдийн зүгээс гаргуулахгүй байхыг анхааруулсан байна. Тиймээс “Шударга ёс” эвслийг бүлгийнхээ арван гишүүний байр суурийг “базах” нөхцөлийг Ардчилсан намын гишүүд тавьжээ.

Харин хэнийг сайд болгохоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө мэдэх аж. Ардчилсан намын бүлгийн ойрын эх сурвалжийн өгсөн мэдээллээр нөхөн томилох зургаан сайдыг парламентаас бүрдүүлэх аж.

Ойрын эх сурвалжийн өгсөн мэдээллээр нөхөн томилох зургаан сайдыг парламентаас бүрдүүлэх аж

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой байсан юм. Гэвч хоригийг хүлээн авах, эсэх асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байна. Учир нь зарим гишүүн Ерөнхийлөгч хориг тавьснаар улс төрийн зөвшилцлийг гацааж байгааг шүүмжилсэн аж. Харин нөгөө хэсэг нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөх нь сонгууль дөхсөн үед олон нийтийн дургүйцлийг төрүүлнэ хэмээн болгоомжилсон байна.

Түүнчлэн Ерөнхий сайд Засгийн газартаа нөхөн томилох зургаан гишүүний нэрийг өргөн барьсны дараа ээлжит бус чуулганыг зарлах аж. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд “Зургаан сайдынхаа анкетыг оруулаад ирдэг л юм бол ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргахад бэлэн” байна хэмээн мэдэгдсэнийг эх сурвалж өгүүлэв.

Б.Энхжаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Зочин (August 23, 2015 6:05:20 pm )

    Аль аль нь адилхан новшнууд, арван зургаан оны сонгуулиар битгий л сонгооройдоо!!!

  • Fuck 75+Bayartsogt (August 23, 2015 7:25:57 pm )

    Enkhbold yag haashaa haraad bga Tairtas ve!! Goomoo Saikhanbileg fuck you!

  • zochin (August 23, 2015 8:50:01 pm )

    Davhar deel gej baahan shoydaad baisan odoo ali ali namd ni ene hamaagui b olson uu

  • huts (August 23, 2015 10:55:57 pm )

    Gomo saihanbileg ingej yurunhii said boloh gj daanch heleh ug alga. AN duu aldmaar humuusiig tom tom alban tushaald tavij gaihshruulahiin. Bi ch said hiij chadahiin bn lda ene yanzaar. Neg ni ch yamar tairdsan bietein yana da yana ichij uheesei AN.

  • uhna (August 23, 2015 10:58:24 pm )

    Yamar haritsangui nuruutai 2 durak ve. Kkk. Neg ue 3 tairdas baij bile. Huzuugui tarvagan elbegee. Gazriin beteg altanhuyag. 1.50 enhbold. Derged ni thailand.iin yurunhii said busgui hichneen goe nuruulag haragdsan geech. Umnuus ni ichiv.

  • hi (August 23, 2015 11:00:56 pm )

    Huts uhnuud yu geed soliorood bnaa. Muu ch gsn eriin hugarhai 3 ondorlogoo yagaad ard tumen ni ingej dormjlood bdgiin be. Bi chines hun bn. Manius si jin piniig ingehgui hundetgene. Manaih ch undur nuruutai l da hahahaaaa

  • anu (August 23, 2015 11:02:30 pm )

    Nohruud ni tairdas avgai nar ni bodon gahai. Turaagaachee avgainuudaa neeg ih baki baki uursduus ni undur yumnuud bdgiin.

  • japan (August 23, 2015 11:03:57 pm )

    Mongold darga boloh amarhan. Terend tsarai nuruu uhaan medleg ogtoos hamaagui. Zuvhun hir sain hor nairuulj chadaj bgaa ni deeshee garna. Jishee ni horolmaa tsarailagch elbegee

  • AN - in gishuun (August 24, 2015 5:40:09 am )

    Nobchnuudig bugdengiin shorond suulgabal zugeer…AN daanch dee. ..

  • Anonymous (August 24, 2015 8:17:56 am )

    Neg goimon 3 Mantuutai manaa tor.

antalya rent a car