Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын аав Б.Намбар гуай хүүгийн буяныг харин ч нэг эдэлж явна.
Б.Намбар гуай өнгөрсөн хугацаанд нэлээд хөрөнгө хураажээ. 1933 онд Архангай аймгийн Чулуут суманд төрсөн энэ буурайн эзэмшилд гурван өрөө байр, «Оргил» хотхонд хаус цаашлаад «Оргил» рашаан сувиллын газар гээд чамгүй хөрөнгө бий. Н.Энхбаярын мэдлийн нэг ч хөрөнгийг оролцуулахгүйгээр шүү.
Хотын төв дэх гэр нь 40 мянгатад байдаг юм билээ. Улсын их дэлгүүрийн зүүн талд байрлах хуучны энэ байранд Б.Намбар гуайнх олон жил амьдарч байгаа аж. «Намбарын байр» нэртэй 13 дугаар байранд экс Ерөнхийлөгч өсч өндийсөн гэж байрныхан нь хуучилдаг. Эднийх 13 дугаар байранд, гурван өрөө байртай.
Ерөнхийлөгч байсан хүний аавынх гэсэндээ ч тэр үү орц нь хоер давхар цоожтой. Харин Б.Намбар гуайн гэрийн хаалга бусад бүргэд хаалгыг бодвол яг л сейф шиг, «Бамбай» хамгаалалтын албаар хамгаалуулдаг. Харин эдний «Оргил» хотхон дахь хаус нэлээд нууцлаг байдаг бололтой. 1957 оноос эхлэн рашаан судлалын салбарт 51 жил тасралтгүй зүтгэсэн Б.Намбар гуай «Оргил» рашаан сувиллыг эзэмшдэг гэлцдэг.
Учир нь тэрбээр 1974 оноос хойш энэ сувилалтай ажил амьдралаа холбож явна. «Оргил» рашаан сувиллын ерөнхий эмчээр 10 гаруй жил ажилласан Б.Намбар гуай 1992-1996 онд ЭМЯ-ны Рашаан судлалын төвийн захирал, 1996 оноос Рашаан судлалын үндэсний төвийн зөвлөхөөр ажилласан. Одоо «Монголын рашаан сувилал» нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байна.
Насаараа энэ байгууллагад ажилласан түүнд хүү нь Ерөнхийлөгч болсныхоо дараа «Оргил» рашаан сувиллыг авч өгсөн байх гэдэг. Ямартай ч насаараа төрийн байгууллагад ажилласан Б.Намбар гуай өдгөө томоохон бизнесмэнүүдийн хэмжээнд хөрөнгөжжээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 25, 2011 6:34:36 pm )
Nastai Huniig taivan bailgaa hu
-
Anonymous (December 26, 2011 1:24:19 am )
yoronhiilogch bish hunii aav eejuud ene baitugaig l edelj baina shd. yum uzeeguigee bitgii gaihuuldaa
-
Anonymous (December 26, 2011 8:52:04 am )
eronhiilogchiin aav gehed harin ch daruuhan hogshin bna da.morooroo hiih yuma hiigeed yavj baigaa hyniig oroldood yahav de, nyamdorjoo
-
Anonymous (December 26, 2011 9:18:05 am )
ulsdaa hiisen yumtai taivan amidarch bga hastai huniig buu orold muu novshiin nyamdorjoo
-
Anonymous (December 26, 2011 4:07:54 pm )
nymdorj muu mal arai dendeneee
-
Anonymous (December 26, 2011 6:51:54 pm )
nyamdorj muu dyrved mini chamaig bodvol uls eh orondoo hiisen ynmtai heleh ygtei hyn shyy nastai hyneer oroldohoo boli
-
Anonymous (December 27, 2011 8:56:30 am )
Nastai huniig buu orold humuusee. judagtai bai mongolchuudaa
7 Comments